
Б.ТУУЛ
Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв амралтын өдрүүдэд нийт 113 дуудлага хүлээн авч ажиллажээ.
"Баярын өдрүүдэд нийслэлийн иргэд хэрэгцээт мэдээлэл болон дуудлагыг 310005, 76111005 дугаарын утсаар өгч, тухайн асуудлыг цаг бүрт шийдвэрлэж ажилласан байна. Он гарсаар ус, цахилгаан, дулаан түгээх байгууламжуудын инженерийн хангамж хэвийн ажиллаж байна. Хот тохижилтын газраас өнөөдөр цэвэрлэгээ, үйлчилгээгээ хуваарийн дагуу явуулж байна” хэмээн Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн диспетчер инженер Г.Ганзориг хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn