31-нд хэвлэгдсэн баримтаа нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлнэ

2016-12-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Сангийн яамнаас мэдээлснээр НӨАТ-ын буцаан олголт авах иргэд энэ сарын 31-ний 00.00 цагаас өмнө хийсэн худалдан авалтын мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын ажлын эхний  таван өдөрт багтаан холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн байх шаардлагатай юм. Мөн иргэд энэхүү цахим хуудас дахь өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг дахин нягтлах нь буцаан олголтоо цаг хугацаанд нь авах бүрэн боломжийг олгож байгаа юм.

Энэ талаар Сангийн Яамны дэд сайд Х.Булгантуяа “Худалдан авагчид 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 00:00 цаг хүртэлх худалдан авалт хийсэн баримтаа ирэх долоо хоногийн ажлын тав хоногт бүртгүүлэх ёстой.

Үүний дараа Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төвөөс Татварын Ерөнхий Газрын орлогын хэлтэст мэдээллийг хүргүүлж, дахин нягталсны дараагаар Сангийн Яамны төрийн сангаар дамжуулан буцаан олголтыг зохион байгуулна.

Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөсөн байгаа. 

Бүртгүүлсэн иргэдийн дунд системд байх ерөнхий мэдээллийг ташаа оруулсан тохиолдлууд нэлээн байна.

Тухайлбал, дансны дугаараа хийгээд нэр гэсэн хэсэгт нь хүүхдийнхээ нэрийг бичсэн байх, дансны дугаар хэсэгт картын дугаарыг оруулсан зэрэг тохиолдлууд гарч байна. Ингэснээр бидний зүгээс цаг тухайд нь олголтыг хийж чадахгүй байх талтай.

Өнөөдрийн байдлаар 895,873 иргэн баримт бүртгүүлснээс 250,000 орчим иргэдийн мэдээллийг дахин баталгаажуулах шаардлагатай байна. Энэ тал дээр арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.

Харин 2017 оны хувьд энэ хууль үргэлжлэн хэрэгжинэ. Бид 2017 оны улсын төсөвт сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа”  гэв.

Буцаан олголт авахад тавигдах шаардлага

Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх

-НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна

- НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх

-  Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх

- Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.

- Хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 23:59 хүртэл хугацаанд хэвлэгдсэн баримтаа 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.

-  Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төв 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын Ерөнхий Газрын орлогын газарт илгээнэ.

-Татварын Ерөнхий Газар мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн Яамны орлогын газарт хүргүүлнэ.

- Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12