Б.Эрдэнэбат: Залуу эмч, багш нараа дэмжиж ажиллана

2016-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Монголын залуучуудын холбооны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Танай холбоо залууст хандсан шинэлэг ямар ажил хийж байна?

-Монголын залуучуудын холбоо энэ жил анх удаагаа “Оны тэргүүний залуу эмч” шалгаруулах ёслолын ажиллагааг энэ сарын 14-нд, 16-нд “Оны залуу багш” шалгаруулах оюунлаг үйлс арга хэмжээг зохион байгууллаа. Сурган хүмүүжүүлэх үйлст өөрийн мэдлэгээ зориулж, багш хэмээх эрхэм үүргийг нэр төртэй авч яваа залуу багш нарыг дэмжиж алдаршуулах зорилгоор залуу багш шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан. Эмч нар ч гэсэн биднийг эрүүл энх байлгахын төлөө энхийн манаанд нойр, хоолгүй 24 цагаар гардаг. Тиймээс залуу эмч нараа алдаршуулж, нийгэмд таниулж, тэднээр бахархах сэтгэлгээг залуучууд төдийгүй иргэдэд төрүүлэх зорилгоор зохион байгуулсан.

-Өмнө нь өөр ийм арга хэмжээг зохион байгуулж байсан болов уу?

-Өмнө нь улстөрч, шилдэг улс төрийн зүтгэлтэн, эдийн засагч, бизнесмэн шалгаруулдаг байсан. Энэ удаа нийгэмд хэрэгтэй, нийгэмдээ чиглэсэн үйлсийг зохион байгуулах нь зөв юм гэдгийг харсан.

-Сонгон шалгаруулалтыг яаж хийсэн юм бэ?

-Материал их ирсэн. Сонгон шалгаруулалыг зарлахад нийслэл, орон нутгийн эмч, багш нар маань ч идэвхтэй оролцсон. Тухайлбал, эмч гэхэд 150 орчим, харин багш дээр 200 гаруй материал ирсэн юм. Шилдэг 35 эмчээс Говь-Алтай аймгийн уламжлалтын эмч Б.Цэцэгмаа шалгарсан. Энэ хүмүүс мэргэжлээрээ зургаагаас дээш жил ажилласан, 43 хүртэлх насныхан байгаа. Арга хэмжээнд анагаах ухааны доктор, профессор, Төрийн соёрхолт, академич, гавьяат нар оролцсон. Шүүлтийг мөн гавьяат их эмч, шинжлэх ухааны академич, академийн жинхэнэ гишүүн, доктор, профессорууд шүүсэн.

Багш арга хэмжээг Монголын залуучуудын холбооны дэргэдэх Эрүүл мэндийн корпораци, Эрүүл мэндийн байнгын хороо хамтран зохион байгуулснаараа онцлог. Энэ эмч нарыг бүтэн жилийн турш сошиал болон хэвлэл мэдээллээр сурталчлах, үйл ажиллагааг нь дэмжих, хамтран ажиллахаас гадна 2016 оны нэгдүгээр сард “Тэргүүний залуу-2016” номыг Монголын залуучуудын холбооноос гаргаж дээрх багш, эмч нараа энэ номд оруулах гол зорилготой. Багшийн тухайд гэвэл бид “Оны тэргүүний арга зүйтэй залуу багш”, “Судлаач залуу багш”, “Нийгмийн идэвхтэй залуу багш”, “Нийгмийн ажилтан, сургалтын менежер” гэсэн төрөлд 10 багшийг шалгаруулсан. Үүнд 61, 44, 117, 70, 87 дугаар сургууль, Төв, Дархан-Уул аймгаас шилдэг тэргүүний, шилдэг залуу сэхээтэн багш нар шалгарснаар онцлог, үр дүнтэй ажиллагаа болсон.

-Тэгэхээр энэ арга хэмжээ цаашид уламжлал болох уу?

-Бид анх энэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн. Анхны юм алдаатай, оноотой байдаг хэдий ч бидний харж байгаагаар нийгмийн зөв салбарт хүрсэн нь анзаарагдсанаас гадна залуу эмч, багш нарын оролцоо сайн байсан. Ялангуяа, улсын их, дээд сургуулиудаас гадна улсын эмнэлгүүд материалаа сайн ирүүлсэнд талархал илэрхийлье.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

11 цаг 13 мин
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

12 цаг 16 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

15 цаг 26 мин
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

22 цаг 10 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

22 цаг 10 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

Уржигдар 17 цаг 57 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

2026-04-07
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

2026-04-07