Хүүхдийн эрхийг мартсан гурав дахь ээлжний сурагчид

2016-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас болж бид жил бүр хүүхдүүдээ хохироосоор л байдаг. Энэ жил л гэхэд, нийслэлд цэцэрлэггүй 27 хороо бий.  Үүнээс болж, цөөнгүй хүүхэд эцэг, эхийн асаргаанд, зарим нь айлд, зарим нь гэртээ цоожлуулан үлдэж байна. Мөн сургуулийн барилга хүрэлцээгүйн улмаас нийслэлд 30 гаруй сургууль өдрийн гурван ээлжээр хичээллэж байна. “Нийслэлийн хэмжээнд цаашид ашиглах боломжгүй, олон жилийн насжилттай 50 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга бүртгэлтэй байдаг. Харин эдгээрээс энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй, хичээл сургалт явуулах боломжгүй 5-6  сургууль бий” гэдгийг албаныхан хэлж байсан. Тиймээс зарим сургуулийн сурагчид  өөр сургуулийн хаяа бараадан хичээллэж байна. Сурч мэдэхийн төлөө айх цочихыг умартсан багачууд орой 20:00 цагийн орчимд, зарим нь бүр шөнийн 22:00 цагт гэрийн бараа харж байна. Тиймээс бид энэ удаа  БЗД-ийн VIII хороо, Ботаникийн эцсийн буудал дээр байрладаг, “Амгалан” цогцолбор сургуулийг зорьж,  гурав дахь ээлжний бяцхан  сурагчдын амьдралтай танилцсан юм.  

 

УЛСЫН ХЭМЖЭЭНД 34 СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

 

“Амгалан” цогцолбор сургууль энэ хичээлийн жилд 2800 гаруй хүүхэдтэй хичээллэж байна. 1976 онд баригдсан, ашиглалтад ороод 40 гаруй жил болж байгаа хуучны барилгатай. Хичээлийн гурван байртай  ч хүүхдүүд нь арай ядан багталцдаг, бага сургуулийнх нь хүүхдүүд өдрийн гурван ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт ихтэй сургуулиудын нэг.  Гуравдугаар ээлжинд бага ангийнхан түлхүү хамрагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн сургуулийн үндсэн ангийн сурагчид хоёр ээлжээр хичээллэсний дараа гурав дахь ээлжинд 1-3 дугаар ангийнхан түлхүү хичээллэдэг аж. 

Үдээс хойш буюу 16:00 цагаас орсон сурагчдын зарим нь 19:30 цагийн орчим тардаг юм байна. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн олонх нь ажлаа тараад гэртээ харих үед гуравдугаар ээлжнийхэн хичээлдээ ирдэг гэсэн үг.  Хол гэртэй зарим хүн хүүхдээ хүргэж ирээд тарахыг нь хүлээж, сургуулийн үүдэнд 3-4 цаг суух тохиолдол олон бий гэдгийг зарим эцэг, эхчүүд хэлж байсан. Хүүхдээ хичээлд нь хүргэж ирдэг эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонсвол,  “Ялангуяа, бага ангийнхан өдрийн гурван ээлжээр хичээллэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон байна. Хүүхдүүд сурах эрхээ эдэлж чадахгүй байна Сурагчид хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх сургалт, дугуйлан секцинд  хамрагдаж чадахгүй байна. Хамгийн гол нь, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатар хотод аль хэдийнэ алдагдсан энэ үед өглөө, орой ид утаан дундуур хичээл сургуульдаа явдаг хүүхдүүдэд агаарын бохирдол  ямар их хортой нөлөө үзүүлж байгааг хэлэхэд бэрх байна. Мөн шөнийн харанхуйд осол аваарт орох, хулгай дээрэмд өртөх гэх мэт эрсдлээс байнга айж эмээж явдаг” хэмээн учирлаж байв.

 

ТЭД ҮРГЭЛЖ АЙДАСТАЙ ХАРЬДАГ

 

Хүүхдийн эрх гээд ярьвал гурав дахь ээлжний хүүхдүүдэд зөрчигдөж буй эрх олон бий аж. Өдрийн анги завсарлаад удаагүй, тухайн ангийн агаар солилцож амжаагүй шахам байхад гуравдугаар ээлжний хүүхдүүдийн хичээл зөрж ордог. Үдээс хойших анги 15:00-19:20 минут хүртэл хичээллэдэг.  Бага насны хүүхдүүд хэт орой тарах, хол гэртэй хүмүүс нь хүүхдээ сургуульд нь өгч, авахаас эхлээд асуудал их үүсдэг. Гэсэн ч бидний нөөц бололцоо ийм байна” хэмээн багш нар ярьж байна.  Энэ байдалд сургуулийн нөөц бололцооноос гадна эцэг, эхчүүд ч бас буруутай гэдгийг зарим сургуулийнхан хэлж байсан. Учир нь эцэг, эхчүүд товлосон хугацаандаа  хүүхдээ бүртгүүлдэггүй, мөн хичээл эхэлсэн хойно шилжилт хийдэг зэргээс болж, зарим сургуульд ийм байдал үүсдэг ажээ. Анги танхимын хүрэлцээ энэ хэвээр байх юм бол ирэх жил байдал бүр ч хүндэрч магадгүй гэдгийг зарим багш нар хэлж байв.  

Харин эцэг, эхчүүдийн зүгээс “Өвлийн цагт хүүхдүүд өглөө харанхуйд хичээлдээ явж, орой бүрэнхийд гэртээ харьдаг. Тиймээс бага, дунд ангийнхныг заавал нэг хүн хүргэж өгөх, орой тарахад нь тосох шаардлагатай болдог. Нийслэлийн ихэнх сургууль ачааллаа даахаа байж, гурван ээлжээр хичээллэдэг болсноос I ээлжийн хичээл өглөө 08:00 цагт эхэлж, III ээлжийнх нь  орой 19:00 цагт тардаг. Хол гэртэй зарим хүүхдийг аав, ээж нь харих замдаа авах гэсээр байтал сургуулийн жижүүрийн дэргэд шөнийн 22:00 цаг хүртэл хүүхдүүд байж л байдаг. Авто замын осол, хальтиргаа гулгаанаас болж бэртсэн хүүхэд ч цөөнгүй бий. Хамгийн наад зах нь харанхуй шөнө хичээлээсээ тарж яваа хүүхэд мөнхийн айдас тээсээр гэртээ харьдаг” гэж байв.

 

С.Мөнхцэцэг: Үдээс хойших ангиуд 

15:00-19:20 ЦАГ ХҮРТЭЛ ХИЧЭЭЛЛЭДЭГ

 “Амгалан” цогцолбор сургуулийн Бага ангийн сургалтын менежер С.Мөнхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.  

-Танай сургуулийн  гурав дахь ээлжинд одоогоор нийт хичнээн хүүхэд явж байна. Энэ талаар ерөнхий мэдээлэл өгөх үү?

-Манай сургууль 1-5 дугаар ангидаа нийт 1520 гаруй сурагчтай, 44 бүлэгтэй. Гуравдугаар ээлжинд есөн бүлэг буюу 296 сурагч суралцдаг. Энэ улиралд хоёрдугаар ангийн нэг бүлэг, гуравдугаар ангийн 3-4 бүлэг, дөрөвдүгээр ангийн дөрвөн бүлэг гээд нийтдээ есөн бүлэг гурав дахь ээлжинд хичээллэж байна. Таван цагтай ангиуд нь орой 19:20 цагт тардаг. Манай хүүхдүүд “Эмийн ургамал”, “Ургах наран”, “Баянзүрхийн товчоо” гэх мэт газруудаас, холоос явдаг. Эцэг эх нь ажлаа тараад ирж авах зэргээс шалтгаалаад хүүхэд оройтож харих тохиолдол олон байдаг. Хол гэртэй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн, хүйтэрсэн үед хичээл сургуульд нь хүргэж өгч, авч чадахгүйгээс болж, хүүхдийнхээ хичээлийг тасдуулах тохиолдол бас мэр, сэр байдаг.

-Оройн ээлжинд хи­чээл­лэх нь сургалтын ча­нарт сөргөөр нөлөөлдөг  үү?

- Гадны улсуудын хүүхдийн сурлагын амжилт нэг ээлжээр хичээллэдэгт л оршдог.  Сургалт нь нэг ээлжээр явагддаг учраас хүүхдүүд хичээлийн бусад цагт багштайгаа ажиллах боломж нь нээгддэг сайн талтай. Гэтэл манайд хоёр биш, бүр гурван ээлжээр хичээллэж байгаа нь сургалтын чанарт сөрөг нөлөөллийг авчирсаар байна.  Тухайлбал, өдөр бүр 15:00 цагаас хичээлдээ ирж байгаа хүүхдийн сурах идэвх сул байдаг. Зарим хүний ажил тарж байхад эдгээр хүүхдүүд маань хичээлдээ ирж байдаг. Гэсэн ч бид сургуулийнхаа нөхцөл байдал, сургалтынхаа боломжид тулгуурлаад улирал бүр гурав дахь ээлжний хүүхдүүдээ сольж хичээллэдэг. Биологийн цагийн хувьд аваад үзсэн ч идэвхгүй цаг шүү дээ. Гэсэн ч бид дотоод нөөц бололцоогоо ашиглан асуудлаа зохицуулж байгаа. Эцэг, эх, багш, сургууль гурвын гурвалсан гэрээтэй учраас орой үдэш тарж байгаа хүүхдүүдээ гараас гарт нь хүлээлгэж өгдөг. Тухайн өдрийн ангийн багш, жижүүр багш энэ  асуудалд анхаарал хандуулж ажилладаг.

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

30 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

30 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

30 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

12 цаг 51 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

16 цаг 16 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

16 цаг 22 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин