“Мөнгөн сарнай” наадмын шилдгүүд тодорлоо

2016-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Нийслэлийн “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн оны шилдэг залуу тодруулах “Мөнгөн сарнай” ёслол хүндэтгэлийн цэнгүүний шилдгүүд тодорлоо.

Энэ жил салбартаа ажил хөдөлмөр, бүтээлч үйлсээрээ манлайлсан таван залууг  шилдгээр шалгаруулсан юм.  

·         Боловсролтой монгол залуугаар “Гэр бүл сэтгэл зүйн төв”-ийн захирал, сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар 

·         Бүтээлч монгол залуугаар “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар

·         Эх оронч монгол залуугаар Паралимпын хүрэл медалт жүдоч  Б.Ууганхүү

·         Эрүүл монгол залуугаар “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн Хүүхдийн мэс заслын эмч Д.Чулуунхүү

·       Хариуцлагатай монгол залуугаар Багануур дүүргийн НАМЗХ-ны дарга Б.Батболд нар тус тус шалгарч “Мөнгөн сарнай”-н шилдэг номинациудын эзэн боллоо

Мөн 2016 онд ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтаараа бусдыгаа түүчээлэн, нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Шилдэг дүүрэг”-ээр Сонгинохайрхан, Багануур дүүргүүд шалгарлаа. 

Энэ үеэр шилдгээр шалгарсан  “Гэр бүл сэтгэл зүйн төв”-ийн захирал, сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар  “Эхнэр маань надад билэгдэж “Нобелийн шагнал” өгч байлаа. Харин өнөөдөр би “Боловсролтой монгол залуу” гэдэг том номинацийн эзэн боллоо. Энэ шагнал бол нэр төрийн хэрэг байлаа. Нийслэлийн удирдлагууд, НАМЗХ-ын залуустаа баярлалаа. Бүгдэд нь амжилт хүсье. Миний хувьд Калифорнийн их сургуулийг төгсч Монголдоо ирээд гэр бүл, сэтгэл судлалын чиглэлээр зургаан ном бүтээгээд байгаа. Цаашид илүү их хичээж ажиллах болно.” гэв.

Мөн Бүтээлч монгол залуугаар шалгарсан “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар “Энэ жил Монголын Оюун ухааны академи”-ийн тамирчдын хувьд амжилт бүтээл арвинтай, дэлхийд тэргүүлсэн жил байлаа. Цаашид бүр илүү их амжилт гаргаж, оюуны спортыг хөгжүүлэх зорилт тавиад байна. Манай тамирчид тив, дэлхийн аваргад бүгд амжилттай оролцож, багаараа тэргүүлсэн амжилт үзүүлээд байгаа” гэв.

“Эрүүл монгол залуу”-гаар шалгарсан “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн Хүүхдийн мэс заслын эмч Д.Чулуунхүүгийн хувьд эрүүл мэндийн салбарт 12 жил ажилласан ба энэ хугацаанд 2364 мэс заслыг амжилттай хийж, Хүүхдийн цавины ивэрхийг зүүний тусламжтай хэвлийн дурангаар оёх аргыг бие дааж Монголд анх удаа нэвтрүүлэн 84 хүүхдэд хагалгааг амжилттай хийсэн байна. Түүнчлэн нярай болон бага насны хүүхдэд анхны дурангийн мэс заслыг хөгжүүлэх стандарт, найман удирдамж боловсруулжээ.

Харин “Эх оронч монгол залуу” номинацийн эзэн Б.Ууганхүү “Рио-2016” паралимпийн жүдо бөхийн 60 кг-ийн жинд  хүрэл медалийн төлөө барилдаж, паралимпийн алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азербайжаны Р.Ибрахимовыг дөрөвхөн секундэд цэвэр ялж, жүдо бөхийн төрлөөр паралимпоос медаль авсан Монголын анхны жүдоч болсон юм.

Хариуцлагатай монгол залуугаар шалгарсан Б.Батболдын хувьд шат шатны сонгуульд залуусаа манлайлан оролцож, Багануур дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан, хөдөө аж ахуйн салбарт 12 жил ажилласан шилдэг залуу улс төрч юм.  

 

Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ шалгаруулах “Мөнгөн сарнай” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь салбартаа ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан тэргүүлсэн, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан, нийгмийн сайн сайхны төлөө идэвхи зүтгэлтэй ажилласан залуучуудын үйл хэргийг алдаршуулах, олон нийтэд таниулан сурталчлахад чиглэдэг нэр хүндтэй, томоохон арга хэмжээ билээ. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12