Дэлхийн эрүүл мэндийн цогц үйлчилгээний нэрийн хуудас бол “Вамед”

2016-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ТУЯА

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Үүднээсээ эхлээд өнгөтэй газраар хүмүүс үйлчлүүлэх дуртай. Тэгээд бүр найрсаг хамт олон, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж, мэргэжлийн баг, тохилог орчинд бол хэн ч халааснаасаа хэдийг гаргаж буйдаа төдийлөн анхаардаггүй. Чанар, хариуцлагыг чухалчилдаг болсон өнөө үед таатай орчин хаана байна, тэнд түм түжигнэж, бум бужигнадаг билээ. Тиймдээ ч дэлхийд тэргүүлэх компаниуд хэрэглэгчдийнхээ ая тухыг хангахыг нэгдүгээрт тавьдаг.  Манай үйлчилгээний газрууд ч гэсэн орчин нөхцөлдөө илүү анхаарч эхэлсэн. Эрүүл мэндийн салбарт гэхэд улсын, хувийн хэвшлийн олон зуун эмнэлэг, эмийн сангууд үйл ажиллагаа явуулдаг. Хүнд суртал, дарааллаас нь болж улсын эмнэлгээс илүү хувийнхыг иргэд сонгож буй учраас тэд үйлчилгээний үнэ, эмчилгээний чанар, орчин үеийн тоног төхөөрөмж, чадварлаг эмч нараараа өрсөлддөг. Үүний тод жишээ нь “Интермед” эмнэлэг. Байгуулагдаад хоёрхон жил болж буй ч тус эмнэлгийг хөдөөний хүн ч андахаа больсон гэхэд хилсдэхгүй. Хэдий өртөг өндөр ч үйлчилгээ сайтай учраас хүн бүр хошуурах. Тэгвэл тус эмнэлгийн барилгын гүйцэтгэгч, тоног төхөөрөмжийг аль компани нийлүүлсэн бэ гэдэг анхаарал татна. Суурь сайн байж бат бөх байшин сүндэрлэдэг шиг сайн барилга, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй байж эмнэлгийн үйлчилгээ чанаржина. Тэгвэл Улаанбаатар хотод хувийн хэвшлийн шилдэг эмнэлэг байгуулах төсөлд “Вамед” групп 2009 онд оролцжээ. Тэр үеэс хойш тус компани олон хүнд танил болов. Өөрөөр хэлбэл, дэлхийн 77 улсад үйл ажиллагаагаа явуулдаг, 16.000 ажилтантай, 41 улсад салбар компанитай Австри улсын “Вамед” хэмээх томоохон айл манай улсад өрхөө татсан нь тэр үеэс эхлэлтэй.

Австрийн “Вамед” компани олон улсад 700 гаруй төсөл хэрэгжүүлж, 125.000 эмнэлэгт техникийн үйлчилгээ үзүүлснээс цөөнгүй нь манай улсын хөрсөнд буужээ. Тухайлбал, “Интермед” эмнэлгийн барилгын ажлын төслийг “М-Си-Эс” проперти компани 2011 онд эхлүүлсэн бөгөөд архитектурын цогц шийдэл дизайн, инженерийн дотоод шугам сүлжээний зургийг Австрийн “Вамед” групп хийж, системийн ажлыг  БНСУ-ын “Самсунг Медикал” компани гүйцэтгэсэн. Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, тухайн төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг сургах, баталгаат завсар үйлчилгээ үзүүлэхэд “Вамед” компани хамтран ажилласан юм. Тодруулбал, “Интермед” эмнэлэгт 500 нэр төрлийн 2000 гаруй тоног төхөөрөмж  нийлүүлжээ. “Вамед” болон “М-Си-Эс” группын хамтран ажилласан энэхүү төслийн гүйцэтгэлийг Монгол Улсын ерөнхий сайд магтан сайшааж байж. Тэгвэл “Вамед” группын нийгмийн эрүүл мэндэд оруулсан хувь нэмрийг сонирхоё.

Австри улсын Засгийн газрын зээлээр “Вамед” групп манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбар дахь эрэлт хэрэгцээг тодорхойлж, эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх төсөл боловсруулсан юм. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тус бүрт төсөл хэрэгжүүлсэн байна.

 

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Тус эмнэлэгт хэрэгжүүлсэн төсөл нь бүрэн амжилттай дууссан бөгөөд шинэ тоног төхөөрөмж, бусад техник хэрэгслээ хүчин чадлаар нь ажлуулж байгаа юм. Ингэхдээ зүгээр нэг тоног төхөөрөмж нийлүүлээд зогсох бус, суурилуулж, туршиж, хүлээлгэн өгдөг төдийгүй дизайн ба инженерийн ажлуудыг нь гүйцэтгэн, засвар үйлчилгээнд баталгаа өгч, Австри дахь клиникийн болон эмнэлгийн менежментийн сургалтдаа тухайн эмнэлгээс мэргэжилтнүүдийг суулгадаг аж. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (NCMCH) 99 нэр төрлийн 300 орчим тоног төхөөрөмж нийлүүлжээ.

 

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

“Вамед” нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ЭХЭМҮТ-ийнхтэй адил үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тус эмнэлэг шинэ тоног төхөөрөмжөө бүрэн ашиглаж буй. Улсын эмнэлгүүдийн технологийн хөгжил бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дутмаг, илүү өндөр түвшний үйлчилгээний шаардлагатай байгаа учраас одоогийн  тоног төхөөрөмжийг шинэчлэх хэрэгцээ зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйлчилгээний цар хүрээ, чадавхийг нэмэгдүүлэхээр зарим нэгэн тасагт засвар үйлчилгээ хийжээ. Тухайлбал, тус эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн соронзон резонанс дүрс (MRI) оношлогоо болон компьютер томографийн системийг суурилуулахаас гадна “Olympus” хэмээх дотор эрхтэний дуран зэрэг эрчимт эмчилгээний болон бусад  дүрс оношлогооны тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийг (FCHM) 50 нэр төрлийн 140 орчим тоног төхөөрөмжөөр хангасан байна. 

 

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хадвар судлалын үндэсний төвд шаардлагатай 13 нэр төрлийн 20 орчим тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд тэдгээрийг 2017 оны эхээр ашиглалтад оруулах аж. “Вамед” компани хавдрын эмчилгээнд хувь нэмрээ оруулах зорилгоор манай улсад хамгийн анхны Linear Accelerators (шугаман хурдасгагч)-ийг нийлүүлснээрээ онцлог. Түүнчлэн флюроскоп, компьютер томограф болон ангиограф зэрэг радиологийн тоног төхөөрөмжөөр хангажээ. Ингэснээр зөвхөн улаанбаатарчууд бус орон нутгийн иргэд ч гэсэн таатай орчинд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр оношлуулж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг авах боломжтой болов. Үүнээс туяа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн аппаратыг онцлох нь зүйтэй. Одоо хэрэглэж буй аппарат нь хуучирсан, технологи нь хоцрогдсон байж. Харин шинэ аппарат нь хүний биеийн эрхтэнүүдийн хөдөлгөөнийг нарийн тооцож, мэдэрч чаддаг учраас зөвхөн өвчтэй хэсэгт л туяа эмчилгээ хийх юм.

Эмнэлэг, сэргээн засах төв, сувилал амралт, спа гэх зэрэг эрүүл мэндийн салбарын бүхий л барилга байгууламжийн дизайныг гаргаж, эмнэлгийн зураг төсөл болон эмнэлгийн барилга барихаас эхлээд түлхүүр гардуулах хүртэлх төлөвлөлт мөн эмнэлгийн дэд бүтэц, бүх шатны эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, эмнэлгийн менежмент, хүний нөөц, сургалт гээд эрүүл мэндийн цогц үйлчилгээг эхнээс нь дуустал гүйцэтгэдэг дэлхийд цөөн хэдэн компанийн нэг нь яах аргагүй “Вамед” юм. Тус компанийн хэрэгжүүлсэн төслүүд манай улсын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад бодит хувь нэмрээ оруулж буйг дээрх жишээнээс харж болно. Манай улсын Засгийн газар ч эдгээр төсийн үр дүнг эергээр хүлээн авсныг дурьдах хэрэгтэй. Вены их сургуулийн 2200 ортой нэгдсэн эмнэлгийг барьж, тоног төхөөрөмжөөр нь хангах зорилгоор 1982 онд байгуулагдсан “Вамед” компани өдгөө эрүүл мэндийн цогц үйлчилгээний нэрийн хуудас болжээ. Азийн 14 оронд эрүүл мэндийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, улмаар энэ бүс нутагт эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсаар байна. Монголчууд бид “Ажил хийвэл дуустал” гэж ярьдаг ч бүтээн байгуулалтын ажилд урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхдөг нь нууц биш. Шинэ тоног төхөөрөмж авчирлаа гэхэд тэрийгээ ажиллуулж мэдэхгүй, угсрах гэхээр элдэв асуудал гарах нь энүүхэнд. Тиймээс барилга барихаас эхлээд түлхүүр атгуулах хүртэлх бүхий л үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг дэлхийд тэргүүлэх Австри улсын “Вамед” компаниас суралцах зүйл бидэнд олон байна. Хэн дуртай нь эмнэлгийн зураг төсөл гаргаж, барилгыг нь барьж, тоног төхөөрөмжийг нь суурилуулдаггүй. Хүний амьтай холбоотой онцгой салбарт онцгой анхаарч, дэлхийн нэр хүнд бүхий уг компани үйл ажиллагаа явуулж байгаа дээр нь бид тэднээс суралцах хэрэгтэй. 

Дэлхийн 355 гаруй эмнэлэгт үйлчилгээ үзүүлсэн Европын тэргүүлэгч  Анагаах ухааны таван их сургуультай хамтран ажилладаг Австри улс дахь хувийн, VIP зэрэглэлтэй нөхөн сэргээх төвүүдэд техникийн болоод консалтингийн үйлчилгээг үзүүлж буй тэргүүлэгч байгууллага болох “Вамед” бидэнтэй хамтарч ажиллахдаа ч таатай байгаагаа дуулгасан шүү.

Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2 цаг 10 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2 цаг 10 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

14 цаг 57 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

16 цаг 14 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

16 цаг 25 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

16 цаг 27 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

17 цаг 8 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

17 цаг 9 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

18 цаг 43 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

22 цаг 36 мин