С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал ба Тавантолгойн гэрээ

2016-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Тарвагыг яаж “унагадаг”-ийг мэдээж мэдэх биз ээ. Тарвага их байх үед, 1990-ээд он гартал анчид буунаас гадна даллууртай явдаг байлаа. Тэр нь үнэг, хярсны сүүлийг модонд шүүр адил уясан эд байх. Сүүлд цагаан мяндсаар хийдэг болсон. Бараг л шүүр дээ.

Анчин тарваганд ойртох тусмаа өнөөх даллуураараа даллаж, өөрөө бас бүжиглэх шахуу юм болно. Үүнд нь тарвага учиргүй “хөөрч”, өндийж ирээд л хошгичиж гарна. Тэгж байтал нь анчин ч ойртоно. Ойртсон хойно нам буудна. Одоо бол даллуур барьж гүйгээд тарвага хошгирохоо больсон цаг. Хошгирох тарвага нь ч ховордсон.

Энд нэг л ухаан байгаа юм. Анчин тарвагыг агнахын тулд анхаарлыг нь сарнитал хошгируулж байгаад амийг нь авчихаж байгаа хэрэг. Тэгвэл яг үүнтэй адилтгаж болохоор үйл явдал Монголд өрнөж байгаа тухай улс амьтан яриад эхэлжээ.

Өнөөдөр хаа ч явсан, хүн бүр С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын тухай л ярьж байна. “...Эрдэнэтээс барьж ирсэн хоёр хүн арай ч биш байх аа”, “...Хэлмэгдүүлэлт гэдэг нь тодорхой харагдаад байна”, “..Явж явж ахуйн сэдэлтэй аллага гэв үү, арай ч үгүй баймаар юм” гээд л ярьцгааж байна. Тэгснээ “...С.Оюун яагаад ил гарч, шүүх хурал дээр ч үзэгдэхгүй байна вэ”, “...Энэ хэргийн цорын ганц гэрч Булгангүйгээр шүүх хурлыг явуулна гэж юу байдаг юм”, “...Э.Бат-Үүлийг яллагдагчаар татлаа л гээд байсан. Яагаад таг чиг болчихов” гэж байна. Иймэрхүү тойрог дунд, ихэнх нь хэргийг шүүх ажиллагаанд ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлэх ажээ.

Ерөөс С.Зоригийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн эзнийг олох гэж монголчууд нийтээрээ хүсч байгаа гэхэд буруутахгүй. 18 жил хүлээж байгаа. Энэ хооронд “...Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж PR-даад шууд УИХ-ын гишүүн болсон хүн ч бий. Энэ бол Монголын ард түмэн төрөө доромжлуулах дургүйг харуулж байгаа хэрэг. Тэрийг нь зарим нэг этгээд ашиглаад эрхэм гишүүн болж чадсан юм.

Харин өнөөдрийн шүүх ажиллагаанд монголчууд нийтээрээ итгэхгүй байгааг захын хүний яриа, хэлэх үгнээс тодорхой харж болно.

Шүүх хурал үргэлжилж байна. Гэхдээ он солигдохын өмнө ямар нэг шийдэлтэйгээр дуусч таарна.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн нэгэн мэдээлэл яригдаж эхэллээ. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн буруутнаар одоо шүүгдэж буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял шийтгэл авалгүй шүүх хурал дуусч мэдэхээр байгаа тухай мэдээлэл байна. Үүгээр бол тэд угаасаа гэмт хэрэгтнүүд биш. Энэ нь зүгээр л тарвага буудах гэж байгаа анчны даллуур. Өөрөөр хэлбэл, олон нийтийн анхаарлыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурал руу хандуулж байгаад араар нь Тавантолгойн гэрээг хийж авах гэсэн эрх баригчдын хийж байгаа алхам гэнэ.

Үнэхээр ч хүн болгон С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурлыг тал бүрээс нь дүгнэн ярьж байгаа ч нэгэнт “хөдлөөд” эхэлсэн Тавантолгойн ордын талаар хөндөх ч үгүй байгаа юм. Тавантолгойг бид бүгдээрээ мэднэ. 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Монголчуудыг 300 жил тэжээх хэмжээний баялгийн хувь заяа өнөөдөр ид яригдаж байна.

За яахав, ард түмэн “даллуур”-т автаад өөр зүйлд анхаарлаа хандууллаа гэж бодъё. Гэтэл Чалкод төлөх өрийн үлдэгдэл гэх 85 сая ам.долларыг тэглээд, дээрээс нь 400 сая ам.доллар өгөөд авахаар болж байгаа “Шинхуа”, Монголын талын хөрөнгө оруулагчаар “тодроод”, 51 хувийнхаа 34 хувийг “Эрдэнэс Тавантолгой”-д шилжүүлэхээр энэ сарын 2-ны өдөр гарын үсэг зурчихсан тухай баримт сэлтүүд ил болоод байхад сөрөг хүчин АН таг чиг байгаагийн учир юу вэ. Юм л бол Сүхбаатарын талбай дээр гарч жагсаад байдаг жижиг намууд, иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагууд, жагсаал цуглаан зохион байгуулдаг “тэмцэгчид” хаачив. Хэн нь ч үг дуугаралгүй өнөөг хүрэв. Нөгөө талаар энэ олон баримт, мэдээлийн талаар “...Энэ нь ийм учиртай” гээд тайлбар өгчих албан тушаалтан ч алга. Гэтэл дээр мэтээр “жижиг сажиг” уулзалтууд явагдаад байгаа тухай чуулган дээр бол яригдаж байна. Үүнээс өөр мэдээлэл эрх баригчдаас гарсангүй.

Хамгийн сүүлчийн мэдээллээр Тавантолгойн ордын гэрээтэй холбоотой асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн. Тэр ёсоор болсон. Түүнчлэн нэр бүхий хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдэж магадгүй тухай ч яригдаж байна.

Ийн С.Зоригийн хэргийг шүүх хурлаар халхавчлан, ард нь Тавантолгойн ордыг гэрээлэх асуудалд цэг хатгахаар зүтгэж буй нь үнэний ортой байж мэднэ. Сүүлийн хэд хоногт өрнөсөн манай улсын өмнөд хөрштэй гадаад харилцааны талаар үүссэн нөхцөл байдал зэргийг ч Тавантолгойн ордтой холбон тайлбарлах хүн олон байгаа юм. Харж л байя.

Эх сурвалж: www.polit.mn

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

28 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

28 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

28 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

12 цаг 50 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

16 цаг 15 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

16 цаг 20 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин