Тавантолгойн асуудлыг МАН-ын бүлэг маргааш хэлэлцэнэ

2016-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

УИХ-ын намрын ээлжит чуулганы энэ сарын 26-28-ны хуваариар УИХ дахь  намын бүлгүүд  маргааш 10 цагт хуралдана. Ардын намын бүлэг хоёр асуудал хэлэлцэнэ гэсний эхнийх нь Б.Жавхлан гишүүний оруулсан Хөгжлийн банкны тухай,  хоёр дахь нь “бусад”  гэж томъёолсон тодорхойгүй асуудал байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр маргааш  өглөө МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хэлэлцэх юм байна. Бүлгийн хурал нэлээд өргөтгөсөн байдалд болох  бололтой.  Учир нь Тавантолгойн гэрээ хэлцлийг хөшгигний цаана эхлүүлээд байгаа Уул уурхайн сайд Ц.Дашдоржоор ахлуулан  Засгийн газраас 18 хүний бүрэлдэхүүнтэй томилсон  Ажлын хэсгийнхнийг оролцуулж мэдээлэл сонсох юм байна.

Хэвлэл, мэдээллээр дуулдаж буй мэдээллээр бол Тавантолгойн түншүүдийн гэрээ хэлцэл  хөшигний ард явагдаад эхэлчихсэн. Үүнд Засгийн газар, Энержи Ресурс, Хятадын Шинхуа групп, Японы  “Сумитома” корпораци оролцож байгаа. 49 хувийг хэрхэх вэ гэдэг хутганы ирэн дээрх эмзэг асуудал. Монголчууд ашиг хүртэж чадах уу гэдэг асуулт дагуулсан хүлээлт үүсгээд байгаа. Олон нийтийн зүгээс 49 хувиас  Засгийн газар   Хятадын “Чалко” –д өрөндөө суутгаад, 400 сая ам.доллар авснаар бараг зүгээр өгсөнтэй адил наймаа явагдах гэж байна гэсэн хардлага бий. Хардлага ч гэж ийм зүйл өрнөөд байна гэдгийг хэвлэлүүд зах зухаас нь  сөхөж ил болгохын төлөө   байгаа. Тэгвэл явж явж  хөшигний ард Тавантолгойн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагчаар MCS буюу “Нүүрсчдийн нам”  тодорсон гэсэн барим тавим мэдээлэл ч ил болчихоод байна. Асуудлыг гол судсыг барьж, хүрд эргүүлж байгаа субьект нь  Засгийн газар, Ардын нам. Монголын ард түмний баялгаар эрх баригчид хэрхэн дүрэмгүй тоглох нь маргааш болох Ардын намын бүлгийн хурлаар  үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

 

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

28 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

28 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

28 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

12 цаг 49 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

16 цаг 14 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

16 цаг 20 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин