Элэгний вирусийн эсрэг эмийг ЭМД-ын сангаас хөнгөлөхөөр боллоо

2016-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.

Энэ оны есдүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт  зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / хоёр сая төгрөг/ -аас давсан даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч  гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх  дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.

  1. АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
  2. АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир”  эмийг Монгол эм импекс ХХК
  3. Энэтхэг улсын  "Hetero Drugs Limited" эмийн үйлдвэрийн "Ледифос"  эмийг  "Ази фарм" компани
  4. Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн  “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
  5. 2016 оны 10 сараас  Энэтхэгийн "Strides Shasun" компанийн үйлдвэрлэсэн "Вирпас" Монос ХХК тус тус нийлүүлж байна.

АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.

Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг ес сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөнд  Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.


ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР
ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТ

Дүүрэг

Үйлчлэх эмийн сангийн нэр

Эмийн сангийн хаяг

1.

Сүхбаатар дүүрэг
 
 
 
 
 

Маго фарм /Омбол/

1-р хороо Далай цамхаг 1 давхар

Энх үйлс 2 / Омбол/

7 хороо Нуурын 7-65

МЭИК Эмийн сан 1

Нарны зам 39

Ази фарм Фарммаркет

4 хороо 50 мянгат 22 байр

Ази фарм 8

8 хороо Оюутны гудамж 10/1 байр

Монос-Метромалл

6-р хороо 1 Метромалл худалдааны төвийн байр

Монос 11

8-р хороо 11-р хороолол 1-184 тоот

2.

Баянгол  дүүрэг

Оранж /Омбол/

3-р хороо Нарны хороолол7-124

Магофарм / Омбол/

19 хороо 4 хороолол 51 байр

МЭИК Эмийн сан 3

Капитал таун 1-р давхарт

МЭИК Фарммаркет-5

10-р хороолол шинэ дэлхий хотхон

Ази фарм БГД -4

4 хороо 2 хороолол

Ази фарм БГД -12

12 хороо бичил хороолол

Монос-25

 2-р хороо Чингүнжавын гудамж 9

Монос-Магда

18-р хороо 4-р хороолол Магда худалдааны төвийн байр

3.

Баянзүрх дүүрэг
 
 
 
 
 
 

Календула/ Омбол/

18 хороо Дархан детект эмнэлэг

Еврофарм Эрдэнэтолгой /Омбол/

8 хороо Шархад 40 -248 байр

МЭИК Фарммаркет-2

Офицерууд ордон, Wellmart худалдааны төвийн 1-р давхар

МЭИК Фарммаркет-3

Цайз,16-р хороолол, Wellmart худалдааны төвийн 1-р давхар

Ази фарм БЗД

16 хороо 16 хороолол 45 байр

Саргун асархуй /Ази фарм/

1-р хороо Токуо гудамж 26 байр 1 давхар

Монос- Энканто

26-р хороо Оргил  худалдааны төв

Монос-13

18-р хороо 13-р хороолол Намьанжүгийн гудамж

4.

Чингэлтэй дүүрэг
 
 
 
 
 

Нони /Омбол/

3 хороо Капитал центр

Төхөм фарм /Омбол/

1 хороо 35 -р байр

МЭИК Фарммаркет-1

Бишрэлт Худалдааны төв        1-р давхар

МЭИК Эмийн сан 2

Улсын их дэлгүүр 1-р давхар

Ази фарм ЧД

3 хороо 50 мянгат

Монос-Төв

4-р хороо 50 мянгат 15-р байр 2 тоот

Монос-37

2-р хороо 2-р 40 мянгат 25-р байр

5.

Хан-Уул  дүүрэг
 
 
 

Цэгэма /Омбол/

19 хороолол Үйлчилгээний төв

Энх үйлс 1/ Омбол/

16 хороо Буянт ухаа 1

 

МЭИК Эмийн сан-4

Нисэхийн 58-р байрны 1-р давхар

Ази фарм Нисэх

16 хороо морингийн зам 57 байр

Монос -Оргил

1-р хороо Оргил шилтгээний байр

6.

Сонгинохайрхан дүүрэг

Еврофарм Цамбагарав /Омбол/

14 хороо 13 байр

Еврофарм Хархорин / Омбол/

15 хороо 19 байр

МЭИК Фарммаркет-4

Хархорин захын хойно, Пирамид үйлчилгээний төв

МЭИК Фарммаркет-6

5 шар, Капитал банкны 1-р давхар

Медивико 2 /Ази/

17 хороо 1 хороолол 32 байр

Монос-Хархорин

17-р хороо 1-р хороолол Москвагийн гудамж 13а байр

Монос-5 шар

18-р хороо Таван шар 153/07-р байрны 1 давхарт

7.

Налайх дүүрэг
 

Түвшин тун /Омбол+Монос/

Нэгдсэн эмнэлгийн хашаанд

Согоон бор /МЭИК/

2-р хороо 20р байр 175 тоот

Эмийн бамбай /Ази/

 2р хороо 21байр 3 тоот

8.

Багануур дүүрэг

Ухаа булаг                                             /Омбол +МЭИК +Монос/

1-р хороо 13-р байр 2 тоот

Тайн ам /Ази/

1-р хороо 12-р байр 2 тоот

9.

Багахангай дүүрэг

Хэнз хонгор /Ази/

2р хороо Өртөөний 33 тоот

 

Эх сурвалж:www.polit.mn

АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

38 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

4 цаг 0 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

6 цаг 1 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

6 цаг 14 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Уржигдар 20 цаг 04 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Уржигдар 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

2025-08-14
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

2025-08-14
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

2025-08-14