Монгол улс ОХУ-тай Мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2016-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУН

ОХУ-тай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, үрийн аж ахуй байгуулах, хил орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллана.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 11 дүгээр сарын 18-20-ны  өдөр  Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд Громыко Евгений Васильевич, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга  Данкверт  Сергей  Алексевич, ХАА-н яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Гаршина Ольга Владимировна нарын хүмүүстэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил хэргийн талаар ярилцсан байна.  Орос - Монголын ХАА-н бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол улсын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, үр тарианы сорт гаргахад хамтарсан хөтөлбөр болоод Монгол Улсаас ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх квот зэрэг асуудлын талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрлээ.

Монгол улс, Оросын холбооны улсын  Засгийн газрын 20 дугаар хурал Улаанбаатар хотноо болж, талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр тохирйолцлоо. Мөн ХАА-н бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болов.

ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич –ээс  Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд хаяглан “Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хил дамнасан малын халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Оросын холбооны улсын Хөдөө аж ахуйн яам Монголын талтай цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлжээ. Мөн  Монголын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд 2016 оны 9-р сарын 17-28-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн урьдчилсан тайланг 12 сарын эцсээр Оросын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албанаас Монголын холбогдох байгууллагад хүргүүлэх болно.  Оросын талаас импортлох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчдийн хэрэгцээ байгаа эсэхийг харгалзан, дээрх шалгалтын баримтуудыг судласны үр дүнд Монгол Улсаас  ОХУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд  Монголын талд туслалцаа үзүүлэх боломжийг судалж үзэх болно  гэж энэхүү  албан бичигт дурдсан байна.

“Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг 12 дугаар сарын 25-ны дотор авах юм.

Эх сурвалж: mofa.gov.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12