Өвөрхангайн сумдад гурван сая долларын тоног төхөөрөмж өглөө

2016-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслөөр эхний ээлжинд Өвөрхангай, Говь-Алтай аймгийн сумдын Эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болсон бөгөөд Өвөрхангай аймгийн 18 суманд амьсгалын аппарат, нярайн инкубатор, дуслын шахуурга, төрөх ор, ЭХО болон рентген аппарат зэрэг 16 нэр төрлийн 188 ширхэг багаж тоног төхөөрөмжийгЯпоны “Иточу” корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан  хүлээлгэн өглөө.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолд Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрынхан оролцлоо.

Нийт 3,0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийн тухай яриа хөөрөө хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан Японы “Иточу” корпорациманай ЭМЯ-тай хамтран орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг хийх, нийлүүлэх зэрэг ажлыг богино хугацаанд гүйцэтгэсэн байна. Сум бүрт 7-15 нэр төрлийн багаж тоног төхөөрөмж очих бөгөөд тэдгээрийг орон нутагт хүргэх, суурилуулах ажлыг  “Си-Ай-Ти” компани өнөөдрөөс эхэлж байна. Тус компани аппарат хэрэгслийн засвар үйлчилгээг гурван жилийн турш хариуцах төдийгүй зарим тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэхэд туслах үүргийг ч мөн хүлээж буй аж.

Ёслолын үеэр УИХ-ын гишүүн, Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг “Өнөөдөр манай Өвөрхангай аймгийнхны хувьд энэ маш баяртай үйл явдал болж байна. Алслагдсан сумдын ард иргэдэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэх оношлогоо, шинжилгээ, эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх энэхүү төслийг хэрэгжүүлэхээр санаачилсан ЭМЯ, Монголын ард түмэнд халуун дулаан сэтгэлээр үргэлж туслаж байдаг Японы ард түмэн, Засгийн газарт болон төслийн гүйцэтгэгч “Иточу” корпорацийнханд гүн талархал илэрхийлье” хэмээгээд эдгээр тоног төхөөрөмж өвөрхангайчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст бодитой дэмжлэг болж буйг онцоллоо. Тэрбээр мөн орон нутгийнханд хандан орчин үеийн багаж, аппарат хэрэгслийг зөв, үр дүнтэй ашиглахын хамт ажиллуулах боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарахыг санууллаа. 

“Иточу” корпорацийн хувьд Японы том компаниудаас хамгийн анх Монголд төлөөлөгчийн газраа 1990 онд нээсэн бөгөөд ТЭЦ-4-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслөөс гадна Улаанбаатарын нийтйин тээврийн парк шинэчлэлд зориулан 100 автобус нийлүүлэх, түргэн тусламжийн болон хог тээврийн машины зэрэг олон төслийг Монголд хэрэгжүүлсэн туршлагатай юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12