“Алтай” констракшн захиалагчдаа арчаагүйгээр нь дууддаг болсон уу?

2016-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Барилгынхан дундаа дээгүүрт бичигддэг компаниудын нэг бол “Алтай” констракшн. Сүүлийн жилүүдэд тус компанийн талаарх хар бараан мэдээлэл тасрахгүй болов. Ашиглалтад оруулсан байрнаасаа ам метр дутааж захиалагчдаа хуурсан гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт олонтоо ирж шүүхийн шатанд шилжиж байсан. Тэгвэл энэ удаа “Алтай” констракшн “Саруул” хотхоны захиалагчдадаа НӨАТ-ын Е баримт өгөхөөс татгалзсан тухай оршин суугчид гомдол гаргажээ.

НӨАТ-ын шинэ хуулиар энэ оноос эхлэн худалдаа, үйлчилгээнд татвар ноогдуулж, тодорхой хувийг худалдан авагчид буцаан олгохоор болсон. Орон сууцны хувьд ч тэр. Орон сууц худалдан авсан баримтаа бүртгүүлж, хувиа буцаан авах эрхтэй билээ.  Саруул хотхоны захиалагчид хууль үйлчилж эхэлснээс хойш компанид хандаж баримт нэхэж эхэлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл хэнд ч баримт олгоогүй байгааг тэд бухимдан өгүүлж байна.

Баримтаа буцаан авахыг хүссэн оршин суугчид нэгдэж өчигдөр “Алтай” констракшн компанид өргөдөл гаргажээ. Энэ тухай Саруул хотхоны оршин суугч Ш.Ичинхорлоо “Бид Е баримтыг авахаар олон удаа хандсан. Гэвч энэ компанийнхан сар сард нь тайлагначихсан гээд байгаа. НӨАТ-ын тухай хуульд “Барилга угсралтын ажлын хувьд эцсийн борлуулалтад НӨАТ оногдоно” гээд заачихсан. Бид энэ онд байранд орсон оршин суугчид. Энэ хуулиар бол “Алтай” констракшн тухайн үедээ тайлагнах ёсгүй. Бидний өмчлөлд шилжүүлсний дараа тайлагнах ёстой” гэлээ.

Баримтаа авахыг хүссэн иргэд “Алтай” констракшнд хандахад үл тоож, хэл амаар доромжилсон тухай иргэд бухимдан хэлж байлаа. Оршин суугч С.Анударь ““Алтай” констракшн компани бидний хүсэлтийг үл ойшоосоор байгаа. Өмнө нь ирсэн иргэдэд “Санхүүгээ сар сард нь тайлагначихсан. Баримт өгөхгүй” гэдэг. Одоо бол “Оны сүүлч болж байна. Та нар эрт ирэхгүй яасан юм. Өгч чадахгүй. Арчаагүй юмнууд тухайн үедээ авч чадаагүй бол хохь чинь” гэж ерөнхий нягтлан бодогч нь хэлсэн. Яриаг нь баримтжуулж авсан. Захиалагчдаа ингэж доромжилж болохгүй биз дээ. Хуулийн хугацаандаа багтаж ирсэн бол бидэнд баримт өгөх ёстой. Ийм байр суурь илэрхийлж байгааг бодоход энэ компани улсад тайлангаа өгдөггүй юм байна гэж ойлгож байна” гэсэн юм.

“Алтай” констракшн компани Е баримтаас гадна алданги тооцохдоо ч иргэдийг хохироодог тухай тэд хэлж байна. Оршин суугчид “Энэ компанийн барилгууд товлосон хугацаандаа хэзээ ч ашиглалтад ордоггүй. Дандаа хоёр жилээс дээш хугацаагаар хэтрүүлж ашиглалтад ордог. Ингэж удааширсан алданги тооцохдоо маш багаар тооцдог. Бид доод тал нь 70 сая төгрөгийн байр худалдан авч байгаа. Товлосон хугацаандаа байраа ашиглалтад оруулаагүй алдангид 20-30 мянган төгрөг л өгөх жишээтэй” гэцгээж байв. Саруул хотхоны зарим байрыг 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно гэж мэдэгдсэний дагуу банкнаас зээлээр төлбөрөө төлсөн ч одоог хүртэл байрандаа ороогүй иргэн ч байгаа аж. Банкны зээлийн хүү 25 сая төгрөг болоод байхад “Алтай” констракшн алданги гэж 600 мянган төгрөг өгсөн гэнэ.

Иргэд, захиалагчдынхаа эрх ашгийг ийм маягаар уландаа гишгиж байгааг оршин суугчид бухимдан ярьж байлаа. Зөвхөн Е баримт, алданги бус орон сууцны чанар, гэрээтэй холбоотой захиалагчдыг хууран мэхэлсэн олон ноцтой зөрчил  байдгийг ч хэлж байв.

Саруул хотхоны оршин суугчид “Алтай” констракшн компанид өргөдлөө хүргүүлснийг дээр өгүүлсэн. Тэдний хариуг нааштайгаар шийдэхгүй бол дараагийн арга хэмжээнд шилжиж холбогдох байгууллагуудад гомдол гаргахаа тэд мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12