Хэлмэгдүүлэлт үү, ялгаварлан гадуурхалт уу?

2016-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДАЯН

“Иргэдээ өмөөрч бичнэ” буланд маань энэ удаа “Арга билиг” хараагүй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны зохицуулагч И.Нарантуяа хандсан юм. Тэрээр “Нэг нүд нь хараагүй 18-50 насны 329 иргэнийг Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр группээс хаслаа. Иймд бид нэгдэж холбоо байгуулсан. Энэ хүмүүс группын мөнгөөр амьдралаа авч явдаг ч өнөөдөр 140 мянган төгрөгөөр амьдрах боломжтой хүн нийгэмд цөөхөн байгаа. Гэтэл дэлхий нийтийн жишигт тохируулан энэ хүмүүсийг группээс нь хаслаа гэсэн. Дэлхий нийт маань өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ сурч, амьдрах орчноор нь хангадаг. Гэтэл манайх дэлхийн жишигт хамрагдах боломжгүй” гэв.

Өнөөдөр Монгол Улсад харааны бэрхшээлтэй 3174 хүн байдаг. Үүнээс 329 нь группээсээ хасагджээ. Тэд нэгдэж төрийн болон төрийн бус байгууллагуудад хандсан  ч “болохгүй” гэдэг шийдвэрийг сонсчээ. Хамгийн сүүлд дэлхийн жишигт нийцүүлээд энэ хүмүүсийг тусгаарлаж байгаа гэсэн хариултыг өглөө. Тиймээс дэлхий нийтийн жишигт нь тааруулъя гээд доктор, профессор Н.Уранчимэг гэдэг эмчид үзүүлээд буцаж групптээ орох ёстой юм байна. Энэ эмчтэй уулзахад “Танай хүүхдийг магадлах комиссоор оруулна. Тиймээс та 40 мянган төгрөг төлж байж надтай уулз. Хэрэв зөв яривал танай хүүхэд, энэ хүмүүс группт орно. Харин буруу яривал орохгүй” гэжээ.

Группт байсан хүмүүсийн дотор ажил хийдэг хүн нэг ч байхгүй. Өнөөдөр та харааны бэрхшээлтэй юм байна энэ ажилд ор гээд ажил нь байж байвал энэ хүмүүс группт орохгүй ажил хийх боломжтой. Гэтэл нөхцөл, боломжийг нь бүрдүүлээгүй байж “Дэлхий нийтийн жишигт тохирууллаа” гэж хэлж болохгүй. Яагаад сайд, дарга нарынхаа цалинг хасахгүй байж 140 мянган төгрөг авдаг хүмүүсийн эрхийг хасч байгаа юм бэ. Энэ хэлмэгдүүлэлт үү эсвэл ялгаварлан гадуурхалт уу гэдгийг ойлгохгүй байна гэсэн юм.         

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12