Ч.Гомбосүрэн: Энгийн ажиллагсад, тэтгэврийнхний эрх ашгийг хамгаална

2016-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Цэргийн байгууллагын ажиллагсад, цэргийн тэтгэврийнхний үндэсний чөлөөт үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Ч.Гомбосүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай байгууллага хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-Цэргийн байгууллагын ажиллагсад, цэргийн тэтгэврийнхний үндэсний чөлөөт үйлдвэрчний эвлэлийг өнгөрсөн жил байгуулсан. Одоогоор бүртгэлтэй 60 гаруй гишүүнтэй. Олонх нь тэтгэврийнхэн байдаг. Цэргийн байгууллагын ажиллагсад гэхээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын алба хаагч, ажилчид хамаарна.

Эдгээр газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс орон даяар бий шүү дээ. Манай байгууллага шинэ учраас цэргийн хаалттай хамгаалалттай объект болон орон нутагт хүрч нэвтрэхэд асуудалтай байна. Удирдах дээд байгууллага, анги салбар нэгжид үг хэл, үзэл бодол, үйлс зорилгоо хүргэхэд хэвлэл мэдээллийн салбарыг түших хэрэгтэй юм байна гэж бодсон учраас танай сонинд хандаж байгаа юм.

-Танай салбарт харъяалагдах хэвлэл мэдээллийн байгууллага бий шүү дээ?

-Бид хандаж үзсэн боловч тэд болгоомжлоод байна.

-Цэргийн байгууллага сахилга батыг ягштал мөрдүүлдэг. Эрэмбэ дэс дарааллыг сайн баримталдаг газар. Тиймээс тэр бүр холбогдох мэдээлэл авна гэдэг хэцүү байх тал бий?

-Цэргийн оёдлын үйлдвэр, цэргийн эмнэлэг, зарим анги, байгууллагад Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлтэй хороо ажилладаг. Гэхдээ төдийлөн хүрч ажиллаж чадахгүй байгаа юм. Учир нь хууль, дүрэм, журам, амьдрал ахуй, онцлогийг нь мэдэх хүн удирдлагад нь байхгүйгээс хүндрэл гарч байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, халуун тогоонд нь чанагдсан хүмүүс  удирдлагад нь байхгүйгээс ойлгох, дэмжих талд доголдоод байна гэж хардаг. Яагаад гэвэл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг устгахад, ашиглалтанд орох гэж байсан шинэ барилгыг нь булааж байхад юу ч хийж чадахгүй байхав дээ. Тухайн үед тоног төхөөрөмжийг нь эвдлэн сүйтгэж, эмнэлгийн удирдлага, ажилтнуудыг тэтгэвэрт  хөөж гаргах, халаа сэлгээ хийх үед тухайн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлд хэн тусалсан бэ гэдгийг эргээд санах хэрэгтэй. Энэ эмнэлгийн сүйрлийн үед Монголын үйлдвэрчний эвлэл, Эрүүл мэндийн яам нэг шугам дээр зогсч чадсан билүү. Гэтэл одоог хүртэл эмнэлгийн хуучин барилгынх нь хаалга хадаастай байна. Одоогийн нөхцөл байдалд манай улсад эмнэлгийн барилга илүүдсэн бил үү. Ер нь нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед үйлдвэрчний эвлэлийн үүрэг өндөр байснаар нийгмийн хамгаалал улам баталгааждаг шүү дээ. Тиймээс социалист нийгмийн үеийн арга барилаар ажиллах үйлдвэрчний эвлэл хэрэггүй болсныг цаг хугацаа харуулж байна. Үүнийг нь холбогдох хүмүүс нь хүлээн зөвшөөрч өөрчлөлт хийж эрчимтэй ажиллах хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэл гэдэг нь ард түмний нэрийн өмнөөс төртэй харьцах олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллийн үндсэн ганцхан байгууллага юм.

Социалист нийгмийн үед Батлан хамгаалах яамны үйлдвэрчний эвлэлийн даргаар н.Рагчаа гуай удаан ажилласан. Хожим нь н.Намнансүрэн дарга байлаа. Харин Б.Пүрэв генералын үед Монголын цагдаагийн байгууллагад үйлдвэрчний эвлэлийн байгууллага хүчээ авч байсан түүх бий.

-Сайн түүхийг сайнаар л үргэлжлүүлж хүмүүст хүрнэ шүү дээ. Та бүхэн ямар ажил хийхээр  төлөвлөж байна вэ?

-Манай байгууллага санаачлан Монголын үйлдвэрчний эвлэлд өнгөрсөн намар хандаж цэргийн салбар үйлдвэрчний эвлэл болоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ингээд Монголын үйлдвэрчний эвлэлээс төлөөний хүн ирж танилцаад явахдаа “Үйлдвэрчний эвлэлийн байгууллага анхан шатны нэгжээсээ эхэлдэг. Анги, салбаруудад нэгжээ байгуулах нь зүйтэй” гэж зөвлөсөн. Тиймээс цаг алдахгүйн тулд системийн үйлдвэрчний эвлэлийг үүсгэн байгуулах шав тавих нь зүйтэй гэж үзсэн юм. Тухайлбал, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын байгууллагын ажиллагсад, тэтгэврийнхний үндэсний чөлөөт үйлдвэрчний эвлэлийг байгуулах хэрэгтэй. Харин анги салбаруудын үйлдвэрчний эвлэлд “тэтгэврийнхэн” гэж зүүх нь төдийлөн зохистой биш. Тэгэхээр тэтгэврийнхэн аймаг, хот, дүүрэгт салбараа байгуулбал дөхөмтэй гэж бодож байна. Хэрэв Монголын үйлдвэрчний эвлэлтэй нэгдвэл одоо тэдний гишүүн байгаа цэргийн байгууллагын үйлдвэрчний эвлэлүүд нэгдэх, МҮЭ-ийн байр руу Цэргийн байгууллагын ажиллагсад, цэргийн тэтгэврийнхний үндэсний чөлөөт үйлдвэрчний эвлэл орох зэргээр уялдаа холбоо нэгдэж магадгүй. Хамгийн гол нь үйлдвэрчний эвлэл гэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэрийн дор нэгдэж, хүчээ нэгтгэх. Цэргийн байгууллагын энгийн ажиллагсад, цэргийн тэтгэврийнхний орхигдсон эрх ашгийг хамгаалах нь чухал байгаа юм.

-Үйлдвэрчний эвлэл нь тухайн хувь хүний асуудалд илүү анхаарлаа хандуулдаг шүү дээ. Та бүхэн ажлаа юунаас эхлэх вэ?

-Цэргийн байгууллагын ажиллагсад, цэргийн тэтгэврийнхэн төдийгүй цэргийн удирдах дээд төв байгууллагуудын удирдлага, даргалах эрх тушаалтан, анги, салбар байгууллагын нөхдөд тодорхой, мэдээлэл өгөхөөс ажлаа эхэлнэ. Түүнчлэн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд дурьдсан хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан хэдий ч цэргийн тэтгэврийнх хэмээн ялгаварлан гадуурхагдаж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хууль зөрчсөн албан бичгээр Монгол Улсын иргэний эрхээ хасуулж нөхөх олговор авч чадалгүй хохирсоор яваа цэргийн тэтгэвэрийнхнийг яаралтай холбоо барихыг уриалж байгаа. Тэднийг бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнээс гадна байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн асуудал, гаднах болон зайны сургалт, онлайн, академик сургалтыг анхан, дунд шатны төвшинд явуулахыг зорьж байна. Мөн тухайн онд цэргийн тэтгэвэрт гарах хүмүүсийг судалж санал хүсэлтээр нь шаардлагатай энгийн мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх, дадлагажуулах богино хугацааны дамжаанд хамруулах зэрэг төлөвлөсөн олон ажил бий.

Нэн түрүүнд цэргийн ахмадын удирдах төв байгууллагуудад хандаж хамтран ажиллах гэрээний төсөл, албан бичиг хүргүүлснээр, гэрээ байгуулан ажиллахаар болсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Шадар сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх нарт эрхэлсэн асуудлынх нь хүрээнд санал тавьж, шаардлага хүргүүлсэн.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12