Б.Булган гэрчийн мэдүүлэг өгөх үү?

2016-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

С.Зоригийг хөнөөсөн хэргийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал эхлэх үед өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах, гэрчүүд оролцуулах хүсэлт гаргаснаар ийн хойшилсон.

Шүүгдэгчээр Ц.Амгалан­баатар, Т.Чимгээ, Б.Содном­даржаа, хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун нар оролцох товыг шүүхээс гаргаад буй.

Монгол Улсын Ерөнхий сайд болох гэж байсан нэртэй улстөрчийн аминд хүрсэн хэрэг 18 жилийн дараа шүүхийн шатанд шилжихдээ ахуйн сэдэлтэй болж хувирсан нь олон нийтийг гайхшруулаад байна. Улс төрийн захиалгат аллага гэж олон улстөрч шоу хийж, хууль хяналтынхан ч тухайн цаг үед ийм мэдэгдлийг хийж байсан.

Үүнээс гадна нөхрийнхөө үхлийг харсан цорын ганц гэрч болох Б.Булган өнөөдөр хэн болж таарав гэдэг асуудал бүрхэг болоод байна. Өнгөрсөн 18 жилийн турш хэргийг хэн үйлдсэн, хэн захиалсан тухай асуудал зөвхөн С.Зориг агсны ар гэрийнхэнд бус Монгол түмний анхаарлын төвд байсан. Хэргийн тухайд анхнаас нь маш нууцын зэрэглэлд хамруулсан ч эрүүл ухаантай хэнбугайд ч Б.Булган энэ хэргийн гэрч гэдэг нь ойлгомжтой хэрэг байв. Гэтэл өнгөрсөн жилээс хуулийнхан Б.Булганыг яллагдагчаар татан жил орчим хорьсон. Хэрэг шүүхэд шилжихээс хоёр сарын өмнө хуулийнхан Б.Булганыг эрүүл мэндийн шалтгаанаар бат­лан даалтад гаргаснаа мэдэгдсэн.

Гэтэл өнөөдөр хэргийн шүүгдэгчид, хохи­рог­чид шүүхийн танхимд цуглахад Б.Булган алга байна. Зарим эх сурвалж Б.Булганыг яллагдагчаар татсан учир хэргийн гэрч биш гэцгээж байна. Харин зарим хуульч хэлэхдээ Б.Булган анхнаасаа гэрчээр татагдсан. Түүнээс хойш сэжигтэн, яллагдагчаар татагдаж болох ч нэгэнт л анх гэрчээр татагдсан болохоор гэрч гэсэн үг хэмээн тайлбарлаж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хур­лаар өмгөөлөгчид гэрчүүд орол­цуулах нь хүсэлт гар­гасан гэж байгаа. Гэр­чээр Б.Булганыг дуудсан эсэхийг өнөөдөр шүү­хийн­хэн болон өмгөө­лөгчид нууцалж байна.

Ерөөс 18 жилийн өмнө бараг нүднийх нь өмнө нөхрийнх нь амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүхэд Б.Булган гэрчээр оролцох зүй ёсны хэрэг. Гэтэл Б.Булган “сураггүй” байгаа нь хэргийн үнэн, эзэн холбогдогчдыг тогтоох ажиллагаа замхрах вий гэх хардлага төрж байгаа юм.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12