Б.Сандагсүрэн: Үйлдвэржилт, ногоон хөгжлийг дэмжиж ажиллана

2016-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнтэй ярилцлаа.

-Ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар тайлбарлаж өгнө үү?

-Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар ирэх дөрвөн жилийн бодлого чиглэлийг тодорхойлсон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрт үйлдвэржилт болон ногоон хөгжлийн бодлого чиглэлийг түлхүү тодорхойлж өгсөн. Тухайлбал, ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэн загвар аймаг болохын төлөө ажиллах болно. Түүнчлэн хувь хүнд тулгамдсан асуудал, санал бодлоо ИТХ-д хандаж тавьдаг. Нөгөө талдаа ИТХ болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь бодлого тодорхойлдог. Тиймээс ирэх дөрвөн жил ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа иргэддээ танилцуулж байна. Мөн иргэдийн тавьж байгаа саналыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлэхээс гадна цаг тухай бүрт нь шийдвэрлэхийг зорьж ажилладаг.

-Түүнээс гадна төлөөлөгчдийг чадавхижуулах талаар ямар ажил хийж байна вэ?

-УИХ-ын Тамгын газраас ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулахад анхаарч НҮБ-ийн “Хөгжлийн хөтөлбөр”-өөс санаачлан Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг өнгөрсөн дөрвөн жил хэрэгжүүлсэн. Энэ төсөл дахин үргэлжлэх болсон нь сайшаалтай. Манай аймаг төлөөлөгчдийг чадавхижуулах талд анхаарлаа хандуулж тус төсөлтэй хамтарч ажиллан 412 төлөөлөгчийг сургалтад хамруулсан. Сум, багийн хурлын төлөөлөгчийн чадавхийг бэхжүүлснээр гарах үр дүн нь ирэх жилүүдэд харагдана. Хамгийн гол нь төлөөлөгчдөөр дамжуулан иргэдийн санал, хүсэлтийг авах учраас тэдний чадварыг сайжруулах, хэрхэн ажиллах вэ гэдгийг чиглүүлж ажиллах болно. Өөрөөр хэлбэл, тухайн төлөөлөгч иргэдтэй уулзахдаа хэрхэн ярилцах, хурал, цуглаанд оролцохдоо ямар байдлаар хандах зэргийг сургалтаар олгоно гэсэн үг. Эцсийн дүндээ энэ бүхэн ард нийтийн санал хүсэлтийг бодлогын баримт бичиг, авч хэрэгжүүлэх ажилд тусгахад чухал байр суурийг эзлэх юм. Энэ сургалтыг шат дараалан явуулах болно.

-Танай аймгийн тухайд улсын төсвөөс татаас авдаг аймгийн нэг. Ер нь орон нутгийн санд төвлөрүүлэх хөрөнгийг нэмэх боломж бий юу. Та бүхний мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэсэн байна л даа?

-Манайх улсын төсвөөс татаас авдаг. Бидний хэтийн зорилго өөрийгөө санхүүжүүлэх чадамжийг бий болгох. Энэ тухай нэлээд хэдэн жил ярьж байгаа. Тиймээс боломжийг эрэлхийлж байна. Одоогийн байдлаар санхүүжилт босгох хэмжээний томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага байхгүй. Гэхдээ цаашдаа “Хөшөөт”-ийн уурхайгаа түшиглэн хөгжих боломжтой юм. Хамгийн гол нь зөв зохистой хөгжүүлэх чухал. Ер нь манай аймгаас нүүрс олборлож байгаа тус төсөл орон нутаг болон аймагт хөрөнгө оруулалтыг өсгөх боломжтой. Бид энэ талаар ярилцаж байна. Аймгийн хэмжээнд төсөвлөсөн орлогыг 100 хувь бүрдүүлэх боломж бий. Ховд аймаг үйлдвэржилтийг хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд цементийн үйлдвэр байгуулахыг зорьж байна. Мөн арьс ширний боловсруулах үйлдвэр байгуулах зорилго тавин ажиллаж байгаа. Түүнчлэн “Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахыг зорьж байгаа юм. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нь хэрэгжих боломжийг бүрдүүлж байна.

-“Эрдэнбүрэн”-гийн усан цахилгаан станц 64 мегаваттын хүчин чадалтай гэж байсан. Тэгэхээр танай аймаг цахилгааны асуудлаа бүрэн шийдэх боломжтой болж байгаа гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав, цахилгаан станц байгуулагдаж ашиглалтад орсноор цахилгааны хэрэглээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ. Түүнээс гадна баруун гурван аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой юм. Эдийн засгийн хувьд өсөх боломжийг бүрдүүлнэ. Учир нь цахилгаан эрчим хүчээ гаднаас авах мөнгөний урсгал дотооддоо шингэх болно. Мөн үйлдвэржилтийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох юм.

-Гадаад харилцааны чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Манай аймаг гадаад харилцаандаа анхаарал хандуулж байна. Аймгийн хувьд БНХАУ-тай хил залгаа оршиж байгаа хилийн боомт бий. Мөн ОХУ руу Баян-Өлгий аймгаар дамжаад гарах боломжтойгоороо бидэнд давуу тал болж байна. Түүнчлэн босоо болон хэвтээ тэнхлэгийн зам Ховд аймгийг дайран өнгөрч байгаа. Тиймээс урд хөрштэйгээ харилцаагаа сайжруулахыг зорьж байгаа. Үүний үр дүнд Шиньжан Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс манай аймагт айчлал хийсэн. Энэ айлчлалын үр дүнд хоёр аймгийн харилцааг хөгжүүлэх, боловсрол болон дэд бүтцийн талд хамтарч ажиллахаар ярилцсан. Хамгийн гол нь хоёр орны хилийн боомтоор зорчиж байгаа хүмүүст чирэгдэл учруулахгүй байх талд харилцан ярилцаж гэрээ хэлэлцээр хийлээ. Түүнчлэн 8000 юаниас доош худалдаа үйлчилгээ хийсэн хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирэх асуудлыг шийдвэрлэж чадсан нь үр өгөөжтэй айлчлал болсон гэж бодож байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12