Галт зэвсгийн тооллого амралтын өдрүүдэд ч үргэлжилнэ

2016-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд буй галт зэвсгийг тоолох “Зэсвэг-2016” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээ энэ сарын 20-нд дуусна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадорж “Зэвсэг-2016” арга хэмжээ 80 орчим, галт зэвсгийн тооллогын явц 60 орчим хувьтай явж байна. Тооллогын хугацаа дуусахаас өмнө иргэд маань харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст галт зэвсгээ авч очин бүртгүүлж иргэний үүргээ биелүүлээрэй. Галт зэвсгийн тооллогын ажил амралтын өдрүүдэд ч хийгдэнэ. Гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгүүлээд гэрчилгээ авах боломжтой. Ямар нэгэн торгууль, шийтгэвэр, нөхөн татвар төлүүлэхгүйгээр, хэв загварыг нь өөрчлөөгүй галт зэвсгийг бүртгээд, гэрчилгээ олгож байгаа” гэв. Иргэд галт зэвсгээ тоолуулахаар очихдоо зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй. Хуулийн этгээд бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээтэйгээ очиход болно. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очих хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

1 цаг 15 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

1 цаг 15 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

1 цаг 15 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

13 цаг 36 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

17 цаг 1 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

17 цаг 6 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин