Б.Болд ганцаар юу хийж чадах вэ?

2016-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ТӨВ 

НҮБ-ын Хүүхдийн сан “Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” тайланг өнгөрсөн долоо хоногт нийтэд толилууллаа. Монголчууд халаглаж мэдэхээс хийж мэдэхгүй улс болсон. “Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ”, “Эмнэлгүүд шалаараа зулж байна”, “Балиар улс төрчид 140 тэрбумыг утаанд зарсан байна” гэхчлэн шаагилдахаас бус, амьдрах эрхээ нэхэж, үүнийхээ төлөө тэмцэн, ямар нэгэн үр дүнд хүрэхийг үл хүсэгчид болсон. Монголчууд хэнэггүй нь бүр дэндээд байгаа. Хавар гэхэд утаагаа мартаад, зун ба намарт энэ талаар дурсах юм бол “Утааших хаа ч байсан юм” хэмээн тоомжиргүй хэлэх вий.

Гэвч, шийдэмгий, шинэлэг арга хэмжээ авч, агаарын бохирдлоо нэг тийш нь шийдвэрлэхгүй бол ирэх арван жилд утаа униар эрс ихсэж, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл нь улам даамжирч, энэ чиглэлд зарцуулдаг төсвийн зардал дарамт болохуйцаар нэмэгдэх нь тодорхой болсныг НҮБ-ын Хүүхдийн сангийн тайлан харууллаа.

“2013 оны байдлаар Монгол Улсад цаг бусын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон гурван өвчин бүгд агаарын бохирдолтой холбоотой байна” гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенесийн онцоллоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучнаар Төрийн соёрхолт Д.Болд сонгогдон ажиллахаар боллоо. Үзүүлж харуулахыг нь Хүүхдийн сан хийлээ, уриалж ажиллах нь Д.Болдод ноогдох шиг боллоо. 

Учир нь ирэх арван жилд өвчний (уушигны хатгалгаа, амьсгалын замын архаг өвчин) дарамтын эдийн засгийн зардал улам бүр нэмэгдэх нь. Амьсгалын замын архаг өвчнөөр өвчлөх магадлал нь урд өмнө байгаагүй түвшинд хүрэх нь. Агаарын бохирдол нь уушигны хатгалгаа өвчний улмаас үүдэх нялх, балчир насны хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлж байгаа байх нь.

НҮБ-ын Элч дуучнаар өмнө нь МУГЖ Т.Ариунаа сонгогдон ажиллаж байсныг бид мэднэ. Харин одоо бол утааны асуудал даамжрах тусам Т.Ариунаагаас ч илүү эрч хүчтэй, шийдэмгий ажиллахыг Д.Болдоос цаг үе шаардаж байгааг тэр ухамсарлаж байгаа болов уу. Ганц хүн ганцдахгүй юу хийж болдгийг Холливудын жүжигчин Леонардо Ди Каприо дэлхий нийтэд харуулсан.

“Үерийн өмнө” баримтат киногоороо дэлхийн дулаарлын асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд тэр аваачиж чадсан. Үзсэн хүн бүр сэртхийж, өнө холын мэт санагдаж байсан дэлхийн дулаарлын асуудал үүдэнд тулж ирснийг харж сэрцгээсэн. Эхнээсээ хэмнэлт хийгээд баримтат киноны үр дүн нь гараад эхэлсэн байна лээ. Үүн шиг Д.Болд агаарын бохирдлын асуудлыг халуун зунаар ч сануулж, зөв зүйлийг хийхийг улирал үл хамааран төр засаг болон олон нийтэд уриалж ажилламаар байна.

Магадгүй, Д.Болдын төр засгаас хамгийн түрүүнд шаардаж хийлгүүлэх зүйл бол нүүрсийг орлох цэвэр түлшинд анхаарлыг нь төвлөрүүлэх байж болох юм. Агаарын бохирдлоос “цэвэр түлш, цэвэр түлш, цэвэр түлш л монголчуудыг аварна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн тайлан дүгнэсэн. Монгол Улсын Засгийн газар ч цэвэр түлшинд анхаарлаа тавина гэдгээ Олон улсын байгууллагын өмнө амласан байна лээ.

Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг бүсчилж, уг бүст амьдрах айл өрхөд түүхий нүүрс хэрэглэхийг хатуу хориг­лож, нүүрстэй үнэ болон чанараар тэнцэхүйц цэвэр түлшийг хэрэглүүлж заншвал эхний үр дүнгүүд шууд гарч эхэлнэ. Төр энэ тал дээр төрийн жинхэнэ төмөр нүүрийг харуулах хэрэгтэй болно. Д.Болдын хувьд уриалж, учирлаж ажиллах ажил ч мундахгүй их гарах бололтой. 

Ямартаа ч агаарын бохирдлын аюулыг НҮБ-ын Хүүхдийн сан бидэнд тодорхой ойлгуулж, толгойлж ажиллах элчийг нь томилчихлоо. Тогоон дотроо нэг нэгнээ хэмлэж цаг алдаж суухаар нэгэн хүч болж утааны эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй боллоо. Монголчууд XXI зуунд нэгдэж нийлээгүйгээрээ утааны эсрэг нэгдэж тэмцэх хэрэгтэйг цаг үе шаардаж байгаа бус уу.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12