О.Баасанхүү: Би С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурлыг анхааралтай ажиглаж байна

2016-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

УИХ дахь  хуульч гишүүдийн нэг  О.Баасанхүү  Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан Шүүгдэгчдийн эрхийг хангуулах тухай албан тоот илгээжээ. Албан бичигт "Улсын Их Хурлын гишүүн миний сонгогдсон тойрог болох Орхон аймаг болон тус аймгийн Их залуу багийн иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагад төлөөлж байгаагийн хувьд миний бие нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Сайд асан С.Зориг агсны амь насыг бүрэлгэж, хохирол учруулсан хэргийн шүүх хурлыг анхааралтайгаар ажиглаж байна. 
2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хийж буй явдал нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” хэмээх заалтыг зөрчиж байна. Монгол Улсын иргэн өнөөдөр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй бөгөөд шүүх хуралдааныг гагцхүү талуудын тэгш эрхийг хангаж, мэтгэлцээны зарчимд үндэслэн шүүгч эцсийн шийдвэр гаргах зарчимтай байдаг. 
Миний бие өмнөх парламентын үед Улсын Их Хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд Монголын хуульчдын холбоо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн албаны хүмүүстэй хамтран урьдчилан хорих ангиудад шүүх хуралдаан явуулдаг нөхцөл байдлыг очиж танилцан, гагцхүү нүүдэллэн хийгдэж буй шүүхээс бусад аливаа шүүх хуралдааныг зориулалтын шүүх танхимд харьяаллын дагуу шийдвэрлэж байхаар шийдсэн хэмээн ойлгож байгаа болно. 
Иймд шүүгдэгч Ц.Амгаланбаатар болон бусад холбогдогчдын шүүх хурал нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлогдсонтой холбогдуулан энэхүү асуудалд анхаарч, дараагийн шүүх хурлыг зориулалтын шүүхийн байранд явуулж, шүүгдэгчдийн эрхийг ханган ажиллахыг хүсье" хэмээв. 
Хувийг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Тагнуулын Ерөнхий Газрын дарга, Хошууч Генерал Б.Хурц нарт хүргүүлэв гэжээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12