Тавантолгойн 49 хувийг хятадуудад 400 саяар наймаална, эрхэм гишүүд ч энэ талаар мэдээгүй байна

2016-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Очир

Хэдхэн хоногийн өмнө , өнгөрсөн баасан гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн Хятадын “Шинхуа” группийнхэнтэй уулзав. Шуудхан хэлэхэд, монголчуудын хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойг хятадуудад ердөө 400 сая ам.доллараар худалдах ажиллагаа эхэлсэн байна. Түүний эхлэл нь дээрх сайд нарын уулзалт юм байна.

Уулзалтад уригдсан “Шинхуа” групп бол өмнө нь Тавантолгойн тендерт шалгарсан түншлэлийн гишүүн юм. Тэгэхээр Хятадын тал тус группийг түшиж Тавантолгойд оролцож байна гэсэн үг. Уулзалтын үеэр Ц.Дашдорж сайд “...Засгийн газраас Тавантолгой төслийн хэлэлцээг үргэлжлүүлэхдээ ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх бодлого барьж байна” гэсэн.  Хариуд нь “Шинхуа” группийн төлөөлөгч “...Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээг үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ. Энэ юу гэсэн үг вэ.

Ганц үгээр хэлэхэд, далд уулзалтуудаар бүх тохироогоо хийчихээд одоо гэрээгээ байгуулж, наймаагаа хийе гээд нийтэд зарлалаа гэсэн үг.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр Тавантолгойн тохироо ингэж хийгдсэн байна. 2011 онд Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад Монгол Улсын Засгийн газар Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Тавантолгойн нүүрсгийн барьцаалан авсан энэхүү 350 сая ам.долларыг МАН сонгуулийн амлалтаа биелүүлэхэд, санал авахад зарцуулсан хэмээн сөрөг хүчин, олон нийтийн зүгээс буруутгадаг. Энэ ч яахав. Үнэний хувь маш өндөр.

Ингээд 2012 оноос өрөө төлж, нүүрсээ тонн тутмыг нь гэрээнд зааснаар 70 ам.доллараар зөөгөөд эхэлсэн байдаг. Энэ хүртэлх хугацаанд гэрээнд үнийн өөрчлөлт  хийх зэргээр Тавантолгойн нүүрсийг тойрсон маргаан тасраагүй. Гэхдээ энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 350 сая ам.долларын өрийг 85 сая ам.доллар болтол төлж чадсан байна. Энэ эрчээрээ нүүрсээ зөөгөөд, төлөөд байвал 2017 оны хоёрдугаар сард “Чалко” компанийн өрнөөс бүрэн чөлөөлөгдөнө гэдгийг  албаныхан тооцоолжээ. Гэтэл эрх баригчид үүнийг хүлээлгүйгээр санаанд буумгүй шийдлийг гаргасан байна. Тэр нь одоо шийдэр болж гарна. Хятадын тал энэхүү үлдэгдэл 85 сая ам.долларын өрийг тэглээд, 400 сая ам.доллар өгөөд Тавантолгойн 49 хувийг авахаар болж байгаа юм байна. Дээрээс нь тэнд төмөр зам барина. Түүнийхээ 49 хувийг бас авна. Уг нь бидэнд төмөр замаа өөрсдөө тавьчих боломж бий. Яаж ийгээд өөрсдөө тавьчихвал үүнээс орох орлого нь улсын төсвийн 10-15 хувийг 300 жилийн турш даагаад явчих бололцоотой гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Маш ноцтой нэг зүйл бол Тавантолгойн 49 хувийг наймаалцах энэ ажиллагаа бол манай талд үндсэндээ ашиггүй. Сүүлийн үед гарч буй Хятад, Монголын харилцааны “таагүй” байдлын үр нөлөөгөөр манай Тавантолгойн үнэлгээ ингэтлээ дор орж буйг эх сурвалжууд хэлж байгаа юм. Шуудхан хэлэхэд, сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөсөн үйл явдлуудад өөр дүгнэлт хийж болохоор байгаа юм. Үүнээс гадна хятадууд өнөөдөр энэ наймааг хийхдээ хэд хэдэн тулган шаардалтыг хийсэн байгаа юм. Гэтэл хятадууд өнөөдөр энэ наймааг хийхдээ хэд хэдэн тулган шаардалтыг хийсэн байгаа юм. Жишээ нь “Чалко”-ийн өрийг төлөх талаар “...Танай урьдчилсан тооцоогоор 2016 оны сүүлч гэхэд “Чалко”-д төлөх өр 80 сая ам.долларт хүрнэ. Хойшлуулсан хүчин зүйлийн улмаас 2017 оны эхний улиралд “Чалко”-гийн үнийн индекс 60 ам.доллар болно. “Эрдэнэс Тавантолгой” сар бүр 300 мянган тонн нүүрс Чалкод нийлүүлнэ гэж үзвэл 2017 оны эхний улирлын сүүлчээр ойролцоогоор нэг саят онн нүүрс нийлүүлсэн байх ба өр төлбөр 60 сая ам.доллараар буурна, 500,000 тонныг 60 ам.доллараар нийлүүлнэ гэж бодоход, сар бүр “Эрдэнэс Тавантолгой”-д ойролцоогоор 15 сая ам.долларын (TTJV нэхэмжлэхийг хасаж тооцсны дараа) өглөгтэй болно. 2017 оны эхний улирлын эхний хоёр сард TTJV нь “Эрдэнэс Тавантолгой”-д 30 сая ам.доллар төлөх ба үүнийг Чалкогийн үлдэгдэл 20 сая ам.долларын өрийг төлөхөд ашиглаж болно. Хэрэв бидний ажил амжилттай болбол, “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-д төлөх өрийг 2017 оны эхний улирлын сүүлчээр тэглэх боломжтой. Нүүрсний үнийн индекс дор хаяж 50 ам.доллар байна гэж тооцвол II улирлаас 2017 оны эцэс хүртэл “Эрдэнэс Тавантолгой” сар бүр 25 сая ам.доллар (50 ам.доллар х 800,000) -15 сая ам.доллар (TTJV зардлууд)], 2017 онд нийт 225 сая ам.долларын орлого олно. Энэхүү орлогын түвшинг сард 800,000 тонн (ойролцоогоор жил бүр 10 сая тонн) олборлолтонд үндэслэн гаргасан юм. Хэрэв олборлолт 15 сая тоннд хүрвэл бүтээгдэхүүн борлуулсан татвар, НӨАТ болон төрийн байгууллагад төлөх бусад татварыг төлсний дараа “Эрдэнэс Тавантолгой”-н орлого 300 сая ам.доллар хүрэхээр байна. Дээрх тооцоолол нь аливаа саад, сул зогсолтыг оруулалгүйгээр нэмэгдүүлсэн олборлолтод (600.000-800.000) үндэслэн хийгдсэн. “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV –ийн үйл ажиллагаанд аливаа саад бэрхшээл учирсан тохиолдолд энэхүү үр дүн ихээр өөрчлөгдөж болох юм” гэх жишээтэй.

Хэдхэн хоногийн дараа он солигдоно. Өнөөдөр шинэ жилийн баярын уур амьсгал орчихсон хаа сайгүй баяр тэмдэглсэн хүмүүс байна. Үргэлжлүүлээд он солигдох үеэр тав хоног амарна гэж байгаа. Ийн Та биднийг олон хоног амраад ирэхэд “өнөөх хэд” чинь Тавантолгойн 49 хувийг хэдийнэ наймаалцаад дууссан байх вий. Хамгийн харамсалтай нь Тавантолгойн хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл болох эрхэм гишүүд ч энэ талаар мэдээгүй байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12