Тавантолгойн 49 хувь дээр “таанц гишгэх”ажиллагаа эхэллээ

2016-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Тавантолгойн 49 хувь 485 сая доллараар зарагдах нь-

Б.ДАМДИН-ОЧИР

Хэдхэн хоногийн өмнө , өнгөрсөн баасан гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн Хятадын “Шинхуа” группийнхэнтэй уулзав. Монголчууд ямар их баярлав аа. Төрийн түшээд нь, жирийн иргэд нь “...Ээ ашгүй, Тавантолгой урагшлах нь, хөдлөх нь” гэж ирээд л хөөрцгөөсөн. Энэ төслийг хөдөлгөх ажил өнгөрсөн жилээс эхлээд нам гүм болж, сүүлдээ огт яригдахаа больсон. Дээрээс нь нүүрсний үнэ уналаа, хятадууд нүүрсний импортоо хязгаарлалаа гэх шил дарсан таагүй мэдээллийн дүнд Тавантолгойгоо сандайлаад л сууж байхаас өөр аргагүй гэсэн ойлголтыг нийтээрээ аваад байсан юм. Тэгж байтал ийн гэнэтийн уулзалтыг Ц.Дашдорж тэргүүтэй Засгийн газрын ажлын хэсэг эхлүүлж, олны сэтгэлийг сэргээж орхив.

Тийм ээ, хэлэлцээ ингэж дахин эхэлсэн. Эхлэх байтугай тун удахгүй гэрээг эцэслэхээр болсон байна. Гэхдээ энэ бол муу мэдээ. Шуудхан хэлэхэд, монголчуудын хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойг хятадуудад ердөө 400 сая ам.доллараар худалдах ажиллагаа эхэлсэн байна. Түүний эхлэл нь дээрх сайд нарын уулзалт ажээ.

Жаахан тодруулъя л даа. Уулзалтад уригдсан “Шинхуа” групп бол өмнө нь Тавантолгойн тендерт шалгарсан түншлэлийн гишүүн юм. Тэгэхээр Хятадын тал тус группийг түшиж Тавантолгойд оролцож байна гэсэн үг. Уулзалтын үеэр Ц.Дашдорж сайдын хэлснийг сайн анзаараарай. Яамных нь сайт хийгээд бүхий л хэвлэлүүд дээр байгаа. Тэрээр “...Засгийн газраас Тавантолгой төслийн хэлэлцээг үргэлжлүүлэхдээ ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх бодлого барьж байна” гэсэн.  Хариуд нь “Шинхуа” группийн төлөөлөгч “...Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээг үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ. Энэ юу гэсэн үг вэ.

Ганц үгээр хэлэхэд, далд уулзалтуудаар бүх тохироогоо хийчихээд одоо гэрээгээ байгуулж, наймаагаа хийе гээд нийтэд зарлалаа гэсэн үг.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр Тавантолгойн тохироо ингэж хийгдсэн байна. 2011 онд Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад Монгол Улсын Засгийн газар Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Тавантолгойн нүүрсгийн барьцаалан авсан энэхүү 350 сая ам.долларыг МАН сонгуулийн амлалтаа биелүүлэхэд, санал авахад зарцуулсан хэмээн сөрөг хүчин, олон нийтийн зүгээс буруутгадаг. Энэ ч яахав. Үнэний хувь маш өндөр.

Ингээд 2012 оноос өрөө төлж, нүүрсээ тонн тутмыг нь гэрээнд зааснаар 70 ам.доллараар зөөгөөд эхэлсэн байдаг. Энэ хүртэлх хугацаанд гэрээнд үнийн өөрчлөлт  хийх зэргээр Тавантолгойн нүүрсийг тойрсон маргаан тасраагүй. Гэхдээ энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 350 сая ам.долларын өрийг 85 сая ам.доллар болтол төлж чадсан байна. Энэ эрчээрээ нүүрсээ зөөгөөд, төлөөд байвал 2017 оны хоёрдугаар сард “Чалко” компанийн өрнөөс бүрэн чөлөөлөгдөнө гэдгийг  албаныхан тооцоолжээ. Гэтэл эрх баригчид үүнийг хүлээлгүйгээр санаанд буумгүй шийдлийг гаргасан байна. Тэр нь одоо шийдвэр болж гарна. Хятадын тал энэхүү үлдэгдэл 85 сая ам.долларын өрийг тэглээд, 400 сая ам.доллар өгөөд Тавантолгойн 49 хувийг авахаар болж байгаа юм байна. Дээрээс нь тэнд төмөр зам барина. Түүнийхээ 49 хувийг бас авна. Уг нь бидэнд төмөр замаа өөрсдөө тавьчих боломж бий. Яаж ийгээд өөрсдөө тавьчихвал үүнээс орох орлого нь улсын төсвийн 10-15 хувийг 300 жилийн турш даагаад явчих бололцоотой гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Маш ноцтой нэг зүйл бол Тавантолгойн 49 хувийг наймаалцах энэ ажиллагаа бол манай талд үндсэндээ ашиггүй. Сүүлийн үед гарч буй Хятад, Монголын харилцааны “таагүй” байдлын үр нөлөөгөөр манай Тавантолгойн үнэлгээ ингэтлээ дор орж буйг эх сурвалжууд хэлж байгаа юм. Шуудхан хэлэхэд, сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөсөн үйл явдлуудад өөр дүгнэлт хийж болохоор байгаа юм.

Тавантолгойн орд гэж юу билээ гэдгийг бид мартах учиргүй. Энэ чулуу нvvрсний орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт, сумын төвөөс баруун урагш 18км-т оршдог. Улаанбаатар хотоос 560 км-т буюу газар зvйн уртрагийн 105025I-105032I хойд өргөрөгийн 43035I-43039I солбилцолд далайн төвшнөөс дээш 1500-1830 м-ийн өндөрлөгт Их шанхайн массивийн төв Улааннуурын хөндийд байрладаг.

Ордын геологийн судалгааг эрэл vнэлгээний ажлаар ордын бvх талбайн хэмжээнд баганат өрөмдлөгөөр нvvрсний давхаргын хамгийн гvн хэсэгт 635 м хvртэл судалсан. Урьдчилсан хайгуулыг Тавантолгой синклиналийн хойд жигvvр буюу Баруун өмнөд ба цанхийн ордын хэмжээнд 40 мкв талбайд 320-340м-ийн гvнтэй судалдсан. Тавантолгойн нvvрсний ордын нүүрст давхаргыг агуулагч Тавантолгой зузаалаг нь 1-74.9м зузаантай нvvрсний 16 давхаргаас бүрдэнэ. Энэхvv 16 давхаргаас ач холбогдол бүхий давхарга нь 0, III, IVабв ба IX абвг гэсэн давхарга юм.

Тавантолгойн коксждог нvvрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Vvнээс IV давхаргын коксжих нvvрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлvvлдэг нvvрснээс коксжих чанараараа давуу юм.

Тус хэсгийн ашиглалтын уул – геологийн нөхцөл энгийн, нvvрсний давхарга нь бага гvнд тогтсон , унал бага учир хөрс хуулалтын ажил бусад уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага.

Тавантолгойн орд нь дэд бvтцээс нилээд алслагдсан хэдий ч 6.5 тэр бум гаруй нөөцтэй. Үүнээс IV хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд 100-аас дээш жил vргэлжлэх боломжтой. Энэ бол Тавантолгойн ордын ерөнхий танилцуулга. Гэвч эндээс ямархан хэмжээний баялаг вэ гэдгийг тодорхой уншиж болно.

Хэдхэн хоногийн дараа он солигдоно. Өнөөдөр шинэ жилийн баярын уур амьсгал орчихсон хаа сайгүй баяр тэмдэглсэн хүмүүс байна. Үргэлжлүүлээд он солигдох үеэр тав хоног амарна гэж байгаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян гуайн саяхны нэгэн нийтлэлд “...Архидалт, баяр наадмыг хэмжээ хязгааргүй нэмэж, монголчуудыг мансууруулж байгаагийн цаана, хэний ямар бодлого явж байгааг та нар мэддэг үү? Энэ бол төр засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа цөөн хэдэн хүн, Монголыг том гүрний ко­лони хараат болгох гэсэн бодлого л яваад байгаа юм” гэсэн мөрүүд байна. Айхтар үг.

Ийн Та биднийг олон хоног амраад ирэхэд Тавантолгойн 49 хувь дээр хэдийнэ “таанц гишгээд” дууссан байх вий. 

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

1 цаг 34 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

1 цаг 38 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2 цаг 30 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

11 цаг 36 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

11 цаг 36 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Өчигдөр 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Өчигдөр 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Өчигдөр 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Өчигдөр 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Өчигдөр 15 цаг 01 мин