Хотын даргыг шүүхэд өгнө гэв

2016-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Баянзүрх дүүргийн ИТХ-ынхан хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хороо болон нийслэлийн сонгуулийн хорооны албан ёсны дүнгээр 41 мандаттай тус дүүрэгт АН 22, МАН 19 авсан байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хотын даргын энэ үйлдлээс болж Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн. Тус дүүргийн Засаг даргыг өнөөдрийг хүртэл томилохгүй байгаа нь төрийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад зогсохгүй 1300 гаруй төрийн албан хаагч цалингүй болох хэмжээнд хүрээд байна. Мөн тус дүүрэг хог шороогоо ачих төсөв мөнгөгүй, цас мөс цэвэрлэх ажилтангүй болж, олон иргэний эрх ашиг зөрчигдөхөд ойрхон болсон төдийгүй ирэх оны төсвөө баталж чадахгүйд хүрчээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 53.7, хоёрдугаар хуралдаан 90.2 хувийн ирцтэйгээр хуралдаж шийдвэрээ гарган хотын даргад удаа дараа хүргүүлсэн аж. Гэтэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг үл хүндэтгэн дүүргийн Засаг даргыг томилох үүргээ биелүүлээгүй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд өгөхөөр болжээ.

Тус дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг “Хан-Уул дүүрэгт гурван суудлын илүүгээр МАН олонх болоход Засаг даргыг нь хоёр хоногийн дотор баталсан. Гэтэл гурван суудлын илүүгээр Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан байхад дүүргийн Засаг даргыг томилж, төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг олгохгүй байна. Өөрөөр хэлбэл, сонгууль дууссанаас хойш 40 хоног өнгөрч байхад хотын дарга хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэн Баянзүрхчүүдийн сонголтыг уландаа гишгэж байгаа нь улстөржсөн явдал хэмээн үзэж байна” гэв.

Эх сурвалж www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12