С.Зоригийг хөнөөсөн хэрэг улс төрийн аллага биш гэв үү

2016-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурлын тов гарчээ. Мөрдөн шалгалт нь 18 жилийн турш дуншсан уг хэргийг маргааш дэнслэнэ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлснээр хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16  гэсэн найман зүйл ангиар буруутгажээ.

Дээрх зүйл ангиудад хүнийг шунахайн сэдлээр, захиалгаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, бүлэглэсэн, зо­хион байгуулалттай, онц харгис болон ний­тэд аюултай аргаар, хоёр ба түүнээс олон хүний амь насанд хүрсэн тохиолдолд гэж зүйлчилжээ.

Хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун оролцох бол шүүх хурлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар шүүнэ. Өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюун­цэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандаг­сүрэн нар оролцоно.

Шүүхээс гаргасан энэхүү товоос харахад С.Зориг агсны эхнэр Б.Булган ямар байр суурьтай оролцох нь тодорхойгүй байна. Ямартаа  ч түүнийг өнгөрсөн жил барьж саатуулан яллагдагчаар татан байцаасан. Олон сар байцаасны эцэст эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаж буйг хуулийнхан тайлбарласан. Тэгвэл Б.Булган уг хэрэгт яллагдагчаар оролцохгүй бололтой. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин гэрчээр оролцож магадгүй гэнэ.

Хамгийн гол нь нэрт улстөрчийн амь насанд онц хэрцгийгээр хүрсэн хэрэг улс төрийн захиалгат гэдэг нь гарцаагүй. Чухам энэ хэргийн ард хэн байгаа вэ гэдэг асуулт 18 жилийн турш Монголын улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийт ард иргэдийн дунд хариулт нэхсэн хэвээр байсан. Тэгвэл шүүхээс танилцуулсан мэдээллээр бол захиалгат гэдэг нь тодорхой болсон ч улс төрийн аллага мөн эсэх нь эргэлзээтэй байна. Өнгөрсөн хугацаанд захиалагчийн талаар олон таамаг дуулдаж байсан ч хэрэг шувтрах шатанд буюу хавтаст хэрэг прокурор, шүүхийн шатанд шилжих хүртэл энэ тухай ямар ч мэдээлэл гарсангүй. Зарим хуульчдын үзэж байгаагаар хэргийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу гарсан гэж байгаа юм. Олон жилийн турш дуулиантай байсаар ирсэн уг хэрэг улс төрийн оролцоогүй, малчин, ногоочин хоёр танхайн сэдлээр үйлдчихсэн гэсэн байдлаар дуусгах нь гэсэн таамаглалыг зарим эх сурвалж хэлж байна.

Хэргийг шүүх хурлын тов гарсантай холбогдуулан яллагдагчаар татагдаад буй хүмүүсийн нэг Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

Л.Жавзмаа: ХҮҮГ МИНЬ ХИЛСЭЭР ЯЛЛАХ ГЭЖ БАЙНА

 

-Шүүх хурлын тов гарсныг мэдсэн үү?

-Өмгөөлөгчтэйгөө уулзахад шүүх хурлыг нээлттэй хийнэ гэж байсан. Гэтэл одоо хаалттай хийхээр болчихоод байна. Энэ хэргийг хаалттай шүүх болсон нь гэмгүй хүнд ял өгөх гээд байна уу гэсэн хардалт төрөөд хэцүү байна.

Хууль хүчний байгууллага яахаараа хоригдож байгаа хүний амаар явдаг билээ. Ийм байдалтай болгож байгаад үнэхээр харамсч байна. Хэрэв ял аваад таслагдвал би хаачих вэ. Үүний цаана өчнөөн хүн хохирлоо. Дөрвөн нялх хүүхэд нь байна, ядарсан эхнэр нь байна. Монгол Улсад шударга хууль, шүүх байсан бол энэ бүхнийг яагаад харгалздаггүй, хайрлаж өрөвддөггүй юм бэ.

Хэрэв хүүхэд маань хэрэг хийсэн бол ингэж явахгүй. “Хохино, яагаад хэрэг хийв” гэж л би хэлэх байсан. Тэгэхэд миний хүү ямар ч хэрэг хийгээгүй байхад ингэж барилаа. Үүний цаана дөрвөн эцэг, эх, олон бяцхан хүүхэд, амьдрал нь орвонгоороо эргэлээ.

-Хүүтэйгээ та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Хэрэг нь шүүхэд шилжих үед. Өнгөрсөн долоо хоногт.

-Хүү тань юу гэж байх юм?

-“Намайг хилсээр гүтгэж байна. Хийгээгүй хэргээ хүлээхгүй. Хавтаст хэргийг ч уншихгүй гэж байгаа. Хэзээ нэгэн цагт би гарах байх” гэж байгаа.

-Шүүх хурал хаалттай болохоор болсныг та юу гэж үзэж байна?

-Хаалттай болвол ямар болох бол гэж хардаж байна. Манайх фермерийн аж ахуйтай байсан. Эрдэнэтийнхэн мэднэ, манайхыг. Тэр үед хувьчлал болсон. Гэр бүлийн хүн бид хоёр малын мэргэжлийн хүмүүс. Хүү маань малд дуртай байсан учраас фермерийн аж ахуй байгуулъя гээд эхэлж байсан. Хадлан тэжээлээ татна гэсээр арваннэгдүгээр сар гартал ажилтай байдаг хүмүүс байлаа, бид. Тэр өдөр хүү маань хадланд аавтайгаа явсан юм. Аав нь өвсөн дээрээс унаад хүү маань “Аавыгаа алчихлаа” гэж орилоход аав нь “Би амьд байна аа” гээд босч ирсэн тухай ярилцаж байснаа би тод санаж байна. Тэр өдөр би хүүхдүүдээ цай хоолоор дайлж байх үед радиогоор С.Зориг агсан амиа алдсан мэдээг дамжуулж, би хүүхдүүддээ ч дуулгаж байсан. Тэгж л бидний хажууд байсан хүүхэд хэдийдээ тийм хэрэг хийх вэ дээ.

-Ярилцлагын төгсгөлд юу ярих вэ?

-Хүүг маань яллахаар шүүх хурлыг хаалттай хийнэ гэж байна. Арай ч үгүй байлгүй дээ гэж залбирч сууна. Төр түмэн нүдтэй. Үнэн мөнөөрөө явахад үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Ядарсан эх нь жил гаруй хөөцөлдөөд явж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр туслаач гэж хүсье.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12