Манай улсын импорт буурч, экспорт өсчээ

2016-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Манай улсын импорт буурч, экспорт өссөн дүн гарсан байна. Тодруулбал гадаад худалдааны эргэлт өнгөрсөн сард 7.4 тэрбум ам.доллар хүрч үүнээс экспорт 4.3 тэрбум ам.доллар, импорт 3.1 тэрбум ам.доллар байна. Импортын хэмжээ нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 415.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Эрдэс бүтээгдэхүүний хэмжээ 223.3 сая, дизель түлш 128.2 сая, автобензин 79.7 сая ам.доллараар буурсан нь импорт буурахад голлон нөлөөлжээ. Мөн Улсын төсвийн зарлага нь орлогоосоо давсан гэж Үндэсний статистикийн хорооны тооцоо гарсан байна. Тухайлбал, улсын төсвийн тэнцэл 2.7 их наяд хүрч өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 575.2 тэрбум төгрөгөөр өссөн нь зарлага, орлогоосоо 25.6 пунктээр давсантай холбоотой юм байна. Хилээр гарах хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн хэмжээ 222.2 сая ам.доллараар өссөн нь экспорт нэмэгдэхэд хүргэжээ. Мөн Улсын төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ долоон их наяд 736.7 тэрбум төгрөг давсаныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад нэг их наяд 604.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Зарлага ингэж өсөхөд урсгал зардал 887.1 тэрбум, хөрөнгийн зардал 266.6 тэрбум, цэвэр зээл 450.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад төсвөөс гарах хөрөнгийн зардал 156.2 тэрбум төгрөгөөр өссөн нь 2016 оны арваннэгдүгээр сард улсын төсөв 357 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахад хүргэсэн аж. Харин мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 11.6 их наяд төгрөг болсныг шинжээчид онцолж байна. Энэ нь өмнөх сараас 112.7 тэрбум төгрөгөөр, 2015 оны мөн үетэй харьцуулахад 1.8 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12