Баруун гар тийш эргэх уулзварыг нэмлээ

2016-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан байна. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгож байгаа аж. Үүнд:


1.    32-н тойргийн уулзвар
2.    100 айлын уулзвар
3.    Дарь-Эхийн уулзвар
4.    Тасганы овооны уулзвар
5.    ЭНЭШТ-ийн уулзвар
6.    Төв шуудангийн уулзвар
7.    10-р хорооллын уулзвар
8.    120мянгатын уулзвар
9.    АПУ-ын хойд уулзвар
10. “ТЭЦ-3”-ын арын уулзвар
11. Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.

Уг уулзваруудаар арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн баруун гар тийш байнга эргэж болох юм байна. Улаанбаатар хотод баруун гар тийш байнга эргэх боломжтой 48 уулзвар байгаа юм. Дээрх уулзваруудад тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Замын цагдаагийн албанаас анхааруулсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12