С.Амармандах: Намайг цохисон гээд байгаа хүнийг мэдэхгүй, танихгүй

2016-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

ОХУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтан “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгээний үеэр "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг зодсон хэрэг гарсан. Түүнээс хойш С.Амармандахын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл өгч, улмаар  хоёр улсын харилцааны төвшний асуудал хөндөгдөж эхэлсэн. Гадны хэвлэлүүд ч дээрх асуудлыг онцолж байв. Тэгвэл олны анхаарлын төвд орж монголчуудын бухимдлыг төрүүлээд буй үйлдэлд дуучин тайлбар хийжээ. Ухаан ороод удаагүй байгаа тэрээр “Хэвлэл мэдээлэл, фэйсбүүкээр миний болон миний гэр бүлийн нэр төрд халдсан гүтгэлэг гарч байгаад харамсаж байна. Сэтгэл зүрх өвдөж байна.  “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээний үеэр хоёр хүний хооронд болсон явдалд Нийслэлийн засаг дарга С.Батболд, ИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг буруутгахаа болихыг уриалж байна. Би өөрөө Орос хүмүүжлээр хүмүүжсэн.

Намайг их муухай гүтгэсэн байсан. Би баяр ёслол дээр “Хай Гитлер” гэж хэлээгүй. Манай хас хээ 5,000 жилийн түүхтэй, Монголын их хаадууд бүгдээрээ хас тэмдгийг шүтэж ирсэн. Би өөрийгөө тэнгэрийн тамга шүтэж явдаг гэж боддог. Дуугаа дуулчихаад гарч явах үед гадаадын иргэн гэнэт араас хүнд төмрөөр цохисон.Намайг цохисон гээд байгаа хүний талаар би мэдэхгүй, танихгүй. Би тэр хүнтэй ерөөсөө муудаагүй. Тайзнаас буугаад гарч явах үед энэ гэнэтийн дайралт болсонд би харамсаж байгаа. Намайг харанхуй өрөө рүү чирч оруулсан гэдэг мэдээлэл худал. Хоёр хүний зодооноос болж ах дүүгийн найрамдалт харилцаа сэвтэх ёсгүй. Нэг хүнээс болж аугаа Орос гүрний хүмүүс муу хэлэгдэх ёсгүй. 300 сая төгрөг нэхсэн гэдэг бол худлаа гүтгэлэг, доромжлол” хэмээжээ.

Эх сурвалж: TV5 телевиз

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12