Ж.Дашдондог: Ээж минь миний хүү хэзээ нэгэн цагт Төрийн шагнал авна гэж хэлж байсан

2016-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр /2016.12.09/ Төрийн Соёрхол хүртээлээ. Шагнал гардуулах үеэр Төрийн Соёрхолт Ж.Дашдондог “Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч миний энгэр дээр төрийн дээд шагнал зүүж өглөө. Олон юм бодогдож байна. 17 настай байхад миний анхны номыг Булган аймагт очиж улсын хэвлэлээр гаргаад шүлгийн моринд мордуулсан Д.Содномдорж гэдэг хүн маань дурсагдаж байна. Мөн Есөнбулагаас миний анхны номын талаар захиа бичсэн Л.Түдэв маань дурсагдаж байна. Төрийн шагналын номын жагсаалтад миний “Аав Ээж Би” гэдэг ном багтлаа. Энэ номыг аав, ээж дүүтэй хамтарч зохиосон. Тиймээс манай гэр бүлийн ном Монголын олон айлын гэр бүлийн ном болж өргөжсөнд баяртай байна. Намайг жаахан гутруу явахад ээж “Миний хүү хэзээ нэгэн цагт Төрийн шагнал авна” гэж хэлж байсан. Ээж минь ямар алсыг хараа вэ хэмээн ээж, аавыгаа бодоод зогсч байна. Их том урам зориг өглөө. Цаана нь уран бүтээлийн том өндөрлөг байгаа гэж харж байгаа. Төрөөс хайрласан энэ сайхан урам зоригоор шүлгийн морио нэг сайн гуядаж морьтой үлгэрээ хөтөлж аваад шинэ уран бүтээл рүү явах замдаа гарна даа. Хүүхдүүдэд баярлалаа. Хүүхэдтэй хамт энэ шагналыг авч байна гэж ойлголоо. Миний зохиолыг уншиж надад олон жил урам өгсөн Монголынхоо хүүхдүүдэд талархлаа. Өнгөрсөн хугацаанд 100 орчим ном бичлээ.Хүүхдийн зохиол чинь ботгоны мөр шиг нимгэхэн учраас боть болж өгөхгүй шүү дээ. Гадаадад 30-аад ном хэвлэгдсэн. Англи, Халимагийн сурах бичигт миний үлгэр орсон” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12