О.Түвшинтунгалаг: Донор болсон авга ахдаа баярлалаа

2016-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Туркийн Коняагийн Сэлчүкийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж буй V дамжааны оюутан О.Түвшинтунгалагтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яагаад сонинд хандах болов. Энэ талаар яриагаа эхэлье?

-Оны эхнээс ээжийн маань бие муудаж элэг солиулах шаардлагатай болсон юм. Тиймээс Турк улсад очиж элэг солиулаад ирсэн. Энэ мэс заслыг Монголд төдийгүй гадаадад их өндөр үнээр хийдэг. Элгийг хоёр аргаар сольдог юм билээ. Нэгдүгээрт, осолд орж тархи нь үхжсэн хүний эрүүл элгийг цусны бүлэг нь таарвал авдаг. Хоёрдугаарт, амьд донор. Амьд хүнээс элэгнийх нь талыг авч өвчтөнд шилжүүлдэг юм билээ. Би эмч биш оюутан учраас энэ талаар мэдээлэл их цуглуулсан. Элэг зүрх, уушгийг бодвол азтай эрхтэн. Яагаад гэвэл хурдан төлждөг, нөхөж ургадаг юм билээ. Тиймээс энэ мэс заслыг бусад оронд түгээмэл хийдэг. Гэхдээ элэгний өвчтэй хүн болгонд хийдэггүй. Харин элэг нь устаад ажиллахаа больсон хүнд хийдэг. Монголд энэ мэс заслыг хийдэг болоод таван жил болж байгаа юм билээ. 

-Энэ мэс заслыг Монголдоо хийлгэх боломжгүй байсан юм уу. Яагаад заавал Туркт мэс засалд орсон юм бэ?

-Элэг солиулах мэс заслыг Монголд 80 сая төгрөгөөр Улсын I төв эмнэлэгт хийдэг. Туркт 65 мянган ам.доллар буюу 162 сая төгрөгөөр орсон. Энэ мэс засал дэлхийд үнэтэйд орно. Хамгийн боломжийн үнээр хийдэг нь Энэтхэг. Тэнд 35 мянган ам.доллароос эхэлж хийнэ. Яагаад хямдхан руу нь яваагүй юм бэ гэхээр би аав ээж, дүүтэйгээ амьдарч байгаад Туркт суралцаж байгаа. Тиймээс Энэтхэгээс илүү Турк нь надад илүү ойр санагдсан. Турк анагаах ухаанаараа дээгүүрт ордог. Дэлхийд анх удаа дөрвөн мөч шилжүүлэн суулгасан болохоор эмч нартай нь уулзаж ээжийгээ алдах нь гэхэд “Чи ээжийгээ донортой нь аваад ир. Ээжид чинь тийм зүйл тохиолдохгүй” гэсэн. Ингээд тавдугаар сарын 26-нд ээж маань Туркт ирсэн.

-Донор олоход хэцүү байв уу?

-Донор нь 18-аас дээш насанд хүрсэн, хамгийн ойр дотны хүмүүс эсвэл хамаатан байх ёстой. Өөр хүнээс авчихвал эрхтэний наймаа болчих учраас хориотой зүйл. Тиймээс хамаатнуудаасаа хайлаа. Аав бид хоёр шинжилгээ өгөхөд боломжгүй болсон. Донор болъё гэсэн хүмүүс байсан ч вирустай, асуудалтай байснаас тавдугаар сар хүртэл явсан. Донор гарч ирэхгүй байсан ч ядаж эмчилгээгээ хийлгэе гээд ээжийг хэвтүүлээд аавын талын хоёр хүн, ээжийн дүү нь гээд 12 хүний билетээр буюу есөн сая төгрөгөөр нисч ирсэн. Ирснийх нь дараа улсын эмнэлгийн эмч нарт үзүүлэхэд адилхан онош хэлж, мэс засал хийлгэ гээд 65 мянган ам.долларыг бэлнээр нь өг гэсэн. Яг энэ үеэр аавын авга ах нь донор болъё гээд шинжилгээ өгсөн.

Ингээд хариуг нь авч турк эмч нарт үзүүлэхэд цусны бүлэг нь таарсан учраас Турк руу дуудсан. Авга ах Ж.Лхагважавыг ирэхэд нь эмнэлгээ сольж Атакэнт Ажибадэм эмнэлгийн Истанбулд байдаг салбар эмнэлэгт очиж элэг шилжүүлэн суулгуулсан. Ийм зориг гаргаж ээжийн минь амийг аварсан ахдаа гэр бүлийнхнийхээ өмнөөс баярласнаа хэлье. Мөн энэ мэс заслыг хийсэн эмч Рэмзи Эмиролу, Эржүмэнт Гүрлүлэр, Али Өзэр нартаа баярласнаа илэрхийлье. Мөн Истанбул дахь Туркийн консулынхан болон н.Цэрэндулам, н.Даш-Эрдэнэ эгчдээ баярлалаа гэдгээ танай сониноор дамжуулан хэлмээр байна.

Хувийн эмнэлэг учраас улсын эмнэлгээс үнэтэй 100 мянган ам.доллар байсныг н.Мөнхцэцэг эмч хөөцөлдөж 65 мянган ам.доллар болгосон. Ээж маань өнөө маргаашгүй явчих гээд байсан болохоор төлбөрөө хоёр хувааж өгч болно гэсэн. Хэрэв Америк, Энэтхэгт очсон бол ингэж хувааж төл гэж хэлэхгүй байсан байх. Хүнд мэс засал болсон гэж эмч нь хэлж байсан. Тэнд мэс засалд орсон хүмүүсээ нэг жил хянадаг юм билээ. Олон төрлийн эм, тариа хэрэглэж байгаа болохоор 5-10 дугаар сар хүртэл байсан. 

-Мэс засал хийлгэсний дараа 65 мянган ам.доллароос гадна мөнгө нэхсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ийм мэс засалд багцын үнэ гэж ордог юм билээ. Үүнд мэс заслын өмнөх долоо, мэс заслын долоо, мэс заслын дараах долоо хоног гээд гурван долоо хоног эмнэлэгт байна. Энэ хооронд хэрэглэх бүх зүйлийн үнэ гээд илүү зардал гарч ирсэн. Үүнийг бид тооцоогүй. Байраа зараад 65 мянган ам.доллар болно гэж бодож байсан. Ээжийн биеийн байдал хүнд байсан болохоор эмнэлэгт хоёр сар болоход багцын үнээс илүү гарсан. Тухайлбал, 65 мянга дээр 14 мянган ам.доллар нэмэгдсэн. Хэдийгээр шинэ элэгтэй болсон ч гэсэн хүний дархлаа тэрийг нь эсэргүүцдэг юм байна. Тиймээс түүнийг нь хүчтэй эмээр дарж, дархлаа нь дарагдчихаар элэг нь төлжөөд явна гэсэн үг. Дархлаа дарангуйлдаг эмийг насан туршдаа ууна.

Эмч нарынх нь зөвлөснөөр эмнэлгийн харъяа сувилалд 14 хоноход дөрвөн мянган ам.долларын зардал гарсан. Долоо хоног болгон очиж шинжилгээ өгч хянуулдаг. Хувийн эмнэлэг болохоор багцын үнэ өндөр, дэлхийд дээгүүрт ордог. Хонгконг, Сингапурт алдартай, олон улсын хэмжээний Туркийн эмнэлэг учраас багц биш юмнуудынх нь үнэ өндөр, гурав хоног хэвтэхэд 20 мянган ам.доллар болж байсан. Туркт таван сар амьдрахдаа эмнэлгээс гадуурх зардал хоол унд, түрээсийн байр, таксинд 25 мянган ам.доллар үрсэн. Одоо ч гэсэн ээж маань сайн тэнхрээгүй, тэргэн дээр түрж явдаг. Истанбул том хот болохоор нэг такси дуудахад 30 ам.доллар болдог байсан. Энэ хооронд нийт 114 мянга 700 ам.доллар буюу 281 сая төгрөг болсон.

-Элэг шилжүүлэн суулгахад юу хэрэгтэй байдаг талаар хүмүүсээс асууж байсан уу?

-Элэг солиулах мэс заслыг бусад оронд яадаг юм байна гэдгийг цахим хуудсаас харахад Монгол, Африкийн хэдэн ядуу улсаас бусад оронд эрүүл мэндийн даатгалаар энэ мөнгийг төлдөг юм байна. Олон улсын эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгадаг тасаг 30 хүнтэй, тэнд хоёр сар байх хугацаандаа хүмүүстэй танилцаад ярихад манай улсаас, эрүүл мэндийн даатгалаас мөнгийг нь гаргадаг гэж байсан. Тэгээд намайг өөрөөсөө 100 хувь мөнгөө гаргаад эмчлүүлж байгаа гэхэд чи тийм баян юм уу гэж гайхаж байсан. Эмнэлгээс хүртэл танай улсаас ямар нэгэн төлбөрийг бидэнд өгөхгүй юү. Энэ их мөнгө чинь хэцүү шүү дээ гэж асууж байсан. Монголд элэг шилжүүлэн суулгуулсан 200 гаруй хүн байдаг. Бүгд I эмнэлгийн хяналтад байдаг юм билээ. Дээрээс нь хувийн асуудал болохоор нэгэндээ хэлдэггүй юм байна.

1-2 хүнтэй холбогдоход мэдээлэл өгч байгаа ч гэсэн хангалтгүй. Монголд мэдээлэл цуглуулахад, мэс засал хийлгэсэн хүнийг олох, яаж орсныг, санхүүгээ хэрхэн олсон талаар мэдэхэд үнэхээр хэцүү санагдсан. Тиймээс өвчтэй хүмүүстээ мэдээлэл тараах нь зүйтэй. Үүнийг ярихгүй байж болохгүй сэдэв. Ярихгүйгээр санхүүгийн асуудлыг шийдэхгүй, мэс засал хийлгэж чадахгүй, донор олдохгүй. Хүний амь аврахаас сайхан зүйл гэж хаана байна. Донор болох боломжтой бол бүгдээрээ болъё. Судалгаа, мэдлэг дутмагаас хугацаа алдана, өвчин нь улам цаашилна. ХХI зуунд анагаах хөгжчихөөд байхад манайх яагаад хоцрох ёстой гэж.

-Танайх хэр боломжийн айл вэ. Аав ээж хоёр чинь ямар ажил хийдэг байсан бэ?

-Манайх дундаж орлоготой. Аав ээж хоёр маань хувиараа ажил эрхэлдэг байсан. Хэдийгээр хуримтлалтай ч гэсэн энэ их мөнгө. 281 сая төгрөг гэдэг ээжийн мэс засалд орсноос хойшх мөнгө. Хүнд өвчтэй хүн харах хэцүү шүү дээ. Эм, тарианаас эхлээд зардал их гарна. Ээжийн мэс заслын дараах төлбөрийг төлөөгүй. Яагаад гэвэл гаднах зардал өндөр байсан болохоор тэрийгээ арай гэж нөхөөд багцынхаа үнээс төлж чадаагүй. Эмнэлэг надад нэхэмжлэл хийхдээ “Энэ хүн тал мөнгөө нэг сарын хугацаатай төлнө” гэснийг дахин нэг сараар сунгуулсан. Үүнээс хойш мөнгө өгч чадаагүй болохоор энэ асуудлыг шүүхээр шийднэ гээд ес, аравдугаар сард байлгаад байсан. Өнгөрсөн сард эх орондоо ирээд 10 мянган ам.доллар шилжүүлсэн.

Истанбулд байдаг Туркийн консулаар дамжуулаад “Манайх мөнгөө төлнө. Яг одоо чадахгүй байна” гэдгээ хэлсэн. Наашаа ирэхээсээ өмнө эмнэлгийн өмгөө­лөгчтэй ярихад “Чи ийм өртэй юм байна. Энийгээ хэзээ төлөх вэ” гэхэд ямар ч гэсэн төлж барагдуулна. Яг одоо боломж алга. Би Коняад сурдаг гэдгээ хэлсэн. Одоо 47 мянган ам.доллар үлдсэн байгаа. Аавын найзууд хандив цуглуулаад Бэлхэд байдаг есөн айлын зуслангийн газар өгсөн ч түүнийгээ борлуулж чадаагүй гацчихаад байна. Тиймээс газрыг маань худалдаж авах, туслах хүсэлтэй хүн байвал 99615701 тоот утсаар холбогдоорой гэж хүсэх байна. 

 

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2 цаг 11 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2 цаг 15 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

3 цаг 7 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

12 цаг 12 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

12 цаг 12 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Өчигдөр 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Өчигдөр 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Өчигдөр 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Өчигдөр 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Өчигдөр 15 цаг 01 мин