Мэдэгдэл

2016-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит бус Их эе хуралдахгүй

Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ны “Ээлжит бус Их эе”-ийг хуралдуулах талаар албан бус зар тараан, МҮБХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах оролдлого хийж байгаатай холбоотойгоор  дараах мэдэгдлийг гаргаж байна.

НЭГ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас УДШ-ийн 403-р  тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 6-р сарын 24 -нд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах үед уг үйл үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон, гишүүдийн ирцийн бүртгэлд тус хуралд суугаагүй 6 хүний гарын үсгийг дуурайлган зурах, өөр бичиг баримтаас гарын үсгийг нь хуулбарлан буулгах аргаар санаатайгаар хуурамч баримт үйлдэн шүүхэд нотлох баримт болгон өгч шүүхийг хуурч мэхлэх замаар шийдвэр гаргуулсан байна. Тэдний энэ зүй бус үйлдлийг нь шалгуулахаар  МҮБХ-ноос Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсанаар тус хэлтсээс 2016 оны 8-р сарын 31-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 253-р зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллага энэхүү эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэг үйл ажиллагаа явуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ авахыг даалгасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 12-р сарын 5-нд БЗ 16/18 тоот тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон болно. Иймд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн, Х.Баянмөнх, Ү Хүрэлбаатар нараас МҮБХ-ны “Ээлжит бус их эе”-ийг 2016 оны 12-р сарын 10-нд хуралдуулахаар  зар тараасан нь хуулийн байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн, олон түмнийг төөрөгдүүлсэн явуулга тул “Ээлжит бус Их эе” гэх хууль бус ажиллагаанд  оролцохгүй байхыг нийт бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн багийнханд албан ёсоор урьдчилан мэдэгдэж байна.

ХОЁР. МҮБХ-ны удирдлагын тогтолцоонд “Аваргуудын зөвлөл” гэсэн бүтэц байхгүй юм. Гэтэл Х.Баянмөнх, түүний хүргэн байсан А.Сүхбат нар нутгийнхаа хоёр аваргыг ятган, ам бүл, нутаг усны гэмээр жижиг бүлэглэл байгуулснаа “Аваргуудын зөвлөл” гэж нэрлэн түүнд нь оролцоогүй  бусад  аваргуудын нэрийг зээлдэн ашиглаж, энд тэнд мэдэгдэл хийж, бусдыг хуурч мэхлэх увайгүй үйл ажиллагаа явуулж байгааг даруй зогсоохыг тэдэнд албан ёсоор мэдэгдэж байна.

ГУРАВ. МҮБХ-ны “Ээлжит бус их эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч гэх Үржингийн Хүрэлбаатар нь МҮБХ-ны тэргүүлэгчээс 2014 оны 5-р сард тодорхой шалтгаанаар гарсан тул түүний одоогийн үйл ажиллагаа нь МҮБХ-нд хамааралгүй болохыг олон нийтэд мэдэгдэж байна.

ДӨРӨВ.  Үүсэл хөгжлийн 26 жилийн түүхтэй, Монгол бөхөд 50 шинэ зүйлийг бий болгосон, Монголын нийгмийн тэргүүлэх байгууллагын нэг болох МҮБХ-г булаан авч, Монгол бөхийн өргөөг хувьчлан өөрийн болгохын төлөө улайран зүтгэж буй цөөн хэдэн хүний хууль бус ажиллагаанд  хууртахгүйгээр МҮБХ-ны үйл ажиллагааны нэгдмэл байдлыг  ханган ажиллахыг Аймгуудын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд, үндэсний бөхийн дэвжээдийн удирдлага, багш дасгалжуулагч нарт албан ёсоор мэдэгдэж байна.

ТАВ. МҮБХ  2017 оны II улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоон, улмаар МҮБХ-ны ээлжит их эеийг хууль ёсны хүрээнд, дүрмийн дагуу хуралдуулж, шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2016.12.06

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12