С.Амгаланбаатар: Манай аргаль угалз дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог

2016-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

БОАЖЯ-наас  “Эрдэмтдээ сонсъё” цуврал уулзалт зохион байгуулж байна. Өчигдөр хоёр дахь удаагийн уулзалт болж биологи, ан амьтан, байгалийн цогцолбор газар гэсэн салбар салбарын эрдэмтэд чууллаа.  Энэ үеэр Аргаль, агнуур судлалын төвийн захирал С.Амгаланбаатартай ярилцлаа.

- Энэхүү чуулганд салбарын сайддаа ямар санал санаачлага хүргэхээр ирэв. Аргаль судлалын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар сонирхуулахгүй юу?

- Бид аргаль, янгирыг биологи, генетикийн талаас нь судалж байна.   Мөн агнуурын шинжлэх ухаан гэж тусдаа бие даасан салбар бий.  Үүнийг судалж,  өнгөрсөн хугацаанд тодорхой үр дүнд хүрлээ.  Аргаль бол Монголын хамгийн үнэтэй амьтан.  Дэлхийд ч манай аргаль үнэтэйд тооцогддог.  Нэг аргаль агнахад манайд  18 мянган ам.доллар байна.  Бусад орнуудад ийм байдаггүй. Тухайлбал АНУ-д 150 ам.доллар төлөөд энэ амьтныг агнаж байна.  Энэ нь  Монголын аргалийн үнэ цэнийг харуулж байгаа юм. Энэ амьтан уулын  экосистемийн тэнцлийг хадгалж байдгаараа бас л үнэ цэнээ харуулж байна.  

-Сүүлийн жилүүдэд аргалийн тоо толгой багасч байгаа талаар ярьж байна. Үүнийг гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-1970-2000 он хүртэлх хугацаанд манай улсад аргалийн тоо толгой  дөрөв дахин  багассан.  Цаашид энэ эрчээрээ явбал устаж үгүй болж болзошгүй байна. Амьдрах орчныг нь доройтуулж байгаа асуудал их байна.  Монголын газар нутгийн  70-80 хувь нь уул уурхайн лицензтэй боллоо.  Тоосжилт нэмэгдэж байна.  Энэ нь зэрлэг амьтдын амьдрах орчныг доройтуулж байна. Мөн энэ амьтныг зарим хүн хамгаалах, нөгөө хэсэг нь ашиглах ёстой гэж үздэг.  Хамгаална гэхээр хав дараад байна гэсэн үг байх нь. Ашиглана гэхээрээ буудаж алаад байна гэсэн үг юм. Уг нь энэ бүхнийг хослуулж зохистой ашиглах нь аль ч улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг.  Аргаль өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлээд байх боломжтой амьтан. Тиймээс зохистой ашиглаж чадвал эдийн засаг, нутгийн иргэд, мөн эргээд аргалаа хамгаалах, судлахад өндөр ач холбогдолтой юм.

-Тэгвэл бид одоогоор зохистой ашиглаж чадаж байна уу?

-Чадахгүй байна.  Миний хувьд 1990 оноос хойш аргаль судалж байна.  Түүнээс хойш  ганцхан зарчмыг баримталж үзэл бодлоо хүргэсээр ирсэн.  Аргалаа бид зохистой хэмжээнд ашиглах ёстой. Гэхдээ орон нутагт нь чиглэсэн менежмэнт хэрэгтэй.  Ан амьтнаа хэн хамгаалж байна гэхээр нутгийн эгэл жирийн малчин иргэд л хамгаалдаг шүү дээ.  Буу шийдэм агссан хүмүүс явбал мэдээллэж байна, аргаль усгүй бол ус тавьж өгнө, өвс өгнө гээд тэд л анхаарал хандуулдаг. Гэтэл яг ашгийг нь хэн хүртэж байна гэхээр хотод данстай байгууллагууд хүртдэг. Энэ нь өөрөө буруу тогтолцоо юм.  Тэгэхээр бидний тавьж байгаа санал бол орон нутгийнханд нь ашиглах боломжийг нь олгох ёстой гэж үзэж байна.  Ядаж л хяналт шалгалт хийгээд явах бензиний мөнгөгүй байдаг.  Гэтэл ашиглаж байгаа газрууд нь тансаглаад явж байна. Үүнийг больмоор байна.  Мөн өмнө нь улсын тусгай хамгаалалттай газраас бусад газар ан хийх боломжтой байсан. Харин сүүлийн жилүүдэд ан агнуурын тусгай бүс нутаг гэж бий боллоо.  Тэгэхээр амьтны бууны овоо хараанаас зугтах талбай багасч байна гэсэн үг.  Ан агнуурын бүс нутгаа ч нөхөрлөлүүд, орон нутгийн иргэдэд нь 100 хувь зөвшөөрлийн  эрхийг нь өгөх ёстой.  Уг нь энэ талын бодлого манайд байна.  Бодлогын хэрэгжилт нь яг үндэс суурь дээрээ очихдоо онохгүй байна.

-Аль шатандаа энэ бодлого хэрэгжих боломжгүй болоод байна вэ?

-Зөвшөөрлийг нь яамнаас компаниудад өгч байгаа нь буруу юм. Мөн гэрээ хийх ёстой.  Ан хийж байгаа компаниуд нь хэдэн төгрөгөөр агнасан нь хүртэл нууц байна.  Олон улсад зарсан нь хүртэл нууц.  Энэ бүхэн ил тод байх ёстой. 

-Та энэ амьтныг 1990 оноос хойш судалсан гэлээ. Аргаль судлалын тухайд ямар ололт, амжилттай байна вэ?

-Судалгааны хөтөлбөр маань өөрөө өндөр зардалтай байна. Боловсон хүчин, цаг хугацаа их шаардана. Их нартын байгалийн цогцолбор газарт гэхэд гадны санхүүжилтээр жилдээ 100 сая төгрөгийг судалгаанд зарцуулж байгаа.  Тодорхой хугацааны дараа судалгааны үр дүн гарна. Агнуурын шинжлэх ухааныг мөн хөгжүүлэх шаардлагатай байна.  Аль амьтнаас хэдийг агнаж ашиг олох вэ, экосистемийг нь эвдэхгүй байх вэ гэдгийг нарийн судалдаг баг байх нь энэ салбарт их чухал асуудал.  Мөн энэ салбарт боловсон хүчний дутагдал их байна. 1994 он хүртэл МУИС-д ийм анги байж байгаад хаагдсан.  Одоо ХААИС дээр нэг анги байгаа нь хангалтгүй юм.  Мөн анчдыг мэргэжлийн болгомоор байна. Анчид өөрөө мэргэжлийн биш учраас хаа хамаагүй агнаж, байлдааны зэвсэг ашиглаж, ёс суртахуунгүй байгаад байна.

-Хамгийн олон аргаль “Их нартын чулуу”-нд байгаа гэж байсан. Тэнд аргаль хамгаалах , судлах гээд олон ажил хийж байна уу?

-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд гадаадын судлаачид манайд ирж судалгаа хийж байна.  Их Нартад АНУ, Герман гээд 10 гаруй орны судлаачид  ажиллаж байна. 

-Ер нь  гадны судлаачид ажиллах нь ямар ач холбогдолтой вэ?

-Бид  өөрсдөө судалгаагаа санхүүжүүлж  чадахгүй байна.  Гадныхан судалгаа хийвэл үр дүн нь Монголд хэрэгтэй.  Тэдэнд  монгол залуу судлаач дагалдуулж ажиллах шаардлага тавьдаг.  Тэднээс залуу үе маань юм сурч байна.   Хуучны  судлаачид шиг юу судалж байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад яваад өгдөг цаг өнгөрсөн. Бүх зүйл ил тод байна.  Тэгэхээр хамтарч судалгааны ажил хийх нь бидэнд одоогоор ашигтай хувилбар юм.

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

3 цаг 4 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

3 цаг 4 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

3 цаг 4 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

15 цаг 26 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

18 цаг 51 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

18 цаг 56 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин