“Шинэ Монгол”, “Амгалан” цогцолборын багш нар туршлага солилцов

2016-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

...Хүүхэдтэй хүн бүрт нэг зорилго бий. Түүнийг яаж сайн хүн болгох вэ. Яаж боловсрол, мэдлэгтэй, өөрийгөө аваад явах чадвартай, зөв хүн болгох вэ гэж бүгд л санаагаа чилээдэг.  Харин энэ бүхний хөрс суурийг бэлтгэх гэж эцэг, эхчүүдийн олонх нь улсын болон хувийн аль сайн гэсэн сургуульд хүүхдээ суралцуулахыг хичээдэг. Тиймээс бид энэ удаа хүүхдийн төлөө гэсэн хичээл зүтгэлтэй нэгэн хамт олныг зорьж очсон юм.  Бидний зорьж очсон газар БЗД-ийн VIII хороо, Ботаникийн эцсийн буудал дээр байрладаг, “Амгалан” цогцолбор сургууль байв.

Тус сургууль энэ хичээлийн жилд  2800 гаруй хүүхэдтэй хичээллэж байна. 1976 онд баригдсан, ашиглалтанд ороод 40 гаруй жил болж байгаа хуучны барилгатай. Хичээлийн гурван байртай  ч хүүхдүүд нь арай ядан багталцдаг, бага сургуулийнх нь хүүхдүүд гурван ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт ихтэй сургууль. Энэ удаа хотын захын гэгддэг энэ сургуулийг зорьж очсон учир шалтгаан нь тун сонирхолтой.

“Амгалан” цогцолбор сургуулийнхан хувийн хэвшлийн сургуулиуд дундаа шилдэг гэгддэг “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн багш нартай туршлага солилцож байгаа ажээ. Хувийн дунд сургуулиудыг улсын сургуультай харьцуулахад хичээлийн программ нь арай өөр хэлбэрээр явагддаг. Зарим сургуулийн хичээл нь нэлээд шахуу ордог. Шуудхан хэлэхэд, улсын сургуультай багш солилцоод, туршлага судлаад байх нь  ховор байдаг. Тиймээс энэ удаа “Шинэ Монгол”-ынхон хотын захын сургуульд ирж, “соёлын үрийг тарьж” байгаа нь бусад сургуульд үлгэр жишээ болох содон ажлын нэг байв.

“Амгалан” цогцолбор сургуулийн захирал Н.Өлзийсайхан багш ажлаа хүлээж аваад жил болж байгаа нэгэн. Боловсролын салбарт 20 гаруй  жил ажилласан, туршлага арвинтай  захирал багш  хотын төвийн сургуулиудад олон жил ажиллахдаа “Шинэ Монгол” сургуулиас ч бас туршлага судалж амжжээ. Тэрээр энэ тухай ярихдаа “Би “Амгалан” цогцолборын  захирлын сонгон шалгаруулалтад тэнцэхээсээ өмнө боловсролын салбарт шилдэг гэгдэж байсан олон сургуульд багшаар ажиллаж байсан. Үүний нэг нь “Шинэ Монгол” сургууль байв. Энэ сургуульд зургаан сар ажиллахдаа богино хугацаанд олон зүйлд суралцаж, “нүд тайлсан”.  Тиймээс “Шинэ Монгол”-ын соёл болоод  туршлагуудыг энэ сургуульдаа нутагшуулах гэж зорьсон. Баг хамт олон, багш нартайгаа зөвлөлдөж байгаад сургуульдаа “Амгалан” соёлыг нэвтрүүлсэн” гэж байв. “Шинэ Монгол” сургуулийн багш, удирдлагууд ч бас Н.Өлзийсайхан багшийн ажлыг дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна. Энэ ажлын эхлэл болгож, өнгөрсөн намар “Шинэ Монгол” сургуулийн удирдлагууд “Амгалан” цогцолборт ирж, сургууль болоод сургалтын үйл ажиллагаатай нь танилцжээ. Энэ үеэр  Ж.Галбадрах захиралтай тус сургуулийн  удирдлагуудтай  хамтран ажиллах санал солилцсон байна. Хамтын ажиллагааны эхлэл болгож, энэхүү багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ.  Эхний удаад хоёр сургуулийн зүгээс 5-6 багшийг ажлын таван өдөр солилцож ажилласан байна.  Өнгөрсөн баасан гаригт багш солилцооны хөтөлбөр дуусч, төгсгөлд нь хоёр сургуулийн удирдлагууд уулзалт ярилцлага, зөвлөгөөн, ажлын тайлангаа хэлэлцэж, цаашид яах вэ гэдгээ ярилцсан байна. 

“Амгалан” цогцолборт энэ удаа “Шинэ Монгол” сургуулийн зургаан багш ирж, математик, монгол хэл, түүх, нийгэм, биеийн тамир, англи хэлний хичээлийг зааж байгаа аж. Багш солилцооны шугамаар ирсэн багш нар энд хичээлийн программын дагуу бүх хичээлийг зааж, ажлын цагийн дагуу өглөө 08:00-17:00 цаг хүртэл ажиллаж, зарим өдөр 19:00 цаг хүртэл арга туршлагаа хуваалцаж байгаад “Амгалан” цогцолборын багш нар ихэд талархаж байв. Мөн “Амгалан” цогцолборт ч бас бусдад өгөх мэдлэг, туршлага бий. Тиймээс “Шинэ Монгол”-ын багш нарт бас мэдэх, чадах зүйлээ хэлж ярьж, туршлагаа  хуваалцаж байна гэж байв. Хоёр сургуулийн хооронд хэрэгжиж буй багш солилцооны хөтөлбөрт сайн дураараа хамрагдаж,  туршлагаа харамгүй хуваалцаж байгаа “Шинэ Монгол” дунд сургуулийн багш нарын сэтгэгдлийг сонссоход олон шинэлэг зүйлийг хэлж байв. Тухайлбал, цөөхөн хоног гэлтгүй энэ өдрүүдэд хүүхдүүдэд мэдэх, чадах зүйлээ хэлж өгөхыг хичээж ажиллалаа.  Англи хэлний хичээлээс бусад хичээлийн хувьд хоёр сургууль ижил төвшинд явж байна. Хүүхдүүдийн хичээл хийх идэвх, хүчин чармайлт маш сайн байна. Хичээл заах орчин нөхцөл, анги танхимын хүрэлцээ тааруухан ч гэсэн “Амгалан” цогцолборт туршлагатай багш нар олон байна. Энэ хугацаанд бид хүүхдүүдийг болон багш нарт судалгаа хийх аргазүйг нэвтрүүлэх гэж хичээлээ. Залуу багш нарын хувьд, энэхүү багш солилцооны хөтөлбөр их олон зүйлийг мэдрүүлж, авах сурах зүйл олонтой чухал арга хэмжээ боллоо гэв.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12