Ц.Баярсайхан: Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгах ёстой

2016-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Өмнөговь аймгийн Цогтцэций су­манд өнгөр­сөн амралтын өдрүү­дээр чи­чир­хийллийн дав­тамж 40 гаруй болж, өн­дөр­­жүүлсэн бэлэнд бай­далд шилжсэн. Гэнэтийн аюулаас сэр­гийлж 1000 гаруй хүнийг нүүл­гэн шил­жүүл­сэн анхны тохиолдол нь энэ байв. Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүхийн са­наач­­­лагаар энэ аюулаас хэр­­хэн хохирол багатай да­­ван туу­лах, эрсдлийг яаж буу­­­руу­­лах тухай семинар сал­­­ба­рынхны дунд өчигдөр болов.

Одон орон, гео­физикийн хүрээлэнгээс танил­цуулснаар XX зуунд Монголд магнитуд нь долоо ба түү­нээс дээш 30 гаруй хөд­лөлт болсны дөрөв нв магнитуд нь найм ба түүнээс дээш хүчтэй болсон. Энэ нь газар хөд­лөлтийн зүй тогтлыг судалж, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн аюулыг үнэлэх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй ший­дэх шаардлагатайг харуулж байна. Монголд 1983 онд явуулсан тек­то­ник, геологи, газар хөд­лөлтийн түүхэн болон ба­­­гажийн судалгаа, хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсэд хийсэн сейс­могеологийн судал­гааны үр дүнд нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь долоо ба түүнээс дээш баллын газар хөдлөлт болох ма­гад­лалтай бүсэд оршиж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Семинарт Ерөнхий­лөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан илтгэл тавьсан юм. Тэрээр “2010 онд Гайти улсад газар хөдлөлт болж, олон зуун мянган хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учирсан. Үүнээс 10 хоногийн дараа буюу 2010 оны нэгдүгээр сарын 22-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн төлөв байдал, газар хөдлөлт бо­­лон бусад төрлийн гэ­нэтийн гамшгийн өмнө сөрж зогсох бэлэн байдлын талаар хэлэлцэж байсан. Өнөөг хүртэл дэлхийн аль ч орны эрдэм­тэн судлаачид газар хөдлөлт болох хугацаа, түүний хүчийг урьдчилан тооцоолж чадахгүй байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс газар хөд­лөлтийн гамшгаас урьд­­­­чилан сэргийлэх, эрс­­дэлийг бууруулах үйл ажил­лагааг зохион бай­­гуулалтад оруу­лах, шаард­­лагатай дэмж­лэг туслалцаа үзүү­лэх чиг­­лэлээр газар хөд­­­­лөлтийн гамшгаас урьд­­­­­­­­чи­лан сэргий­лэх, эрс­­­­­­д­элийг бууруулах үйл ажил­лагааны сал­бар хоорондын үйл ажил­­­­л­агааг уялдуулах, хамтын ажил­­лагааг хан­­гах, хууль, эрх зүйн орчныг бо­­ловс­ронгуй бол­­го­­­ход анхаарч байна. Мөн Монгол орны бо­лон Улаанбаатар хот орчмын газар хөд­лөл­тийн идэвхжилт, цааш­дын төлөв байдал, аюулын үнэлгээний су­­­­­далгаа шинжилгээ, мо­ни­­­то­рингийн ажлыг өр­­­­­­гө­­­­­­­жүүлж, эр­чим­жүү­­­­­­­­лэх шаард­лагатай. Хот тө­лөв­лөлтөд төв­лөр­лийг сааруулах, га­зар хөдлөлтийн эрс­дэл ба­гатай бүс рүү тө­лөв­лөх арга хэмжээг авах, га­зар хөдлөлтөд тэс­вэргүй барилгыг буул­гаж шинээр барих, ба­рилгын норм, дүрмийг шинэчлэх ёстой.

Газар хөд­лөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бо­­л­овс­ронгуй болгох, бэ­­лэн байдлыг хангах, гамшгийн үед нийтэд зар­лан мэдээлэх тогтол­цоог өргөтгөх, гамш­гаас хамгаалах нөөцийн удирдлага, чадавхийг бэх­жүүлэх, урьдчилан сэр­гийлэх сургалт, сур­тал­чилгааны ажлыг эрчим­жүү­­­лэх, төр, хувийн хэв­­­шил, олон нийтийн бай­­­гууллагын хамтын ажил­­лагааг нэмэг­дүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн ан­хаарлын төвд байнга ха­маарч байдаг асуудлууд” гэв.

У.Хүрэлсүх: ОЛОН НИЙТЭД ТУЛГУУРЛАЖ ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА

Түүнчлэн энэ асууд­лаар Шадар сайд У.Хүрэлсүх “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүчин чармайлтаас бус ир­гэд, төрийн болон төрийн бус байгууллага хувийн хэвш­лийн  аж ахуйн нэгжийн  түншлэл хамтын ажил­лагаан дээр тулгуурлаж хэ­рэгж­сэнээр Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах улмаар тогт­­вортой хөгжлийг хан­­гах чадавх дээшлэх учиртай. Монгол орны нутаг дэвс­гэрт тохтиолдолд буй газар хөдлөлтийн тоо, давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Жилд дунджаар 30 мянга орчим газар хөдлөлт бүртгэгдэж байна. Үүнээс 60 орчим хувь нь 3.5 маг­ни­­туд болон түүнээс хүчтэй газар хөдлөлт байна. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор олон улсын хамтарсан дадлага сургууль орон нутагт гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг тогтмол зохион байгуулж байна. Олон улсын чиг хандлага нь олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж байна” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12