Ц.Баярсайхан: Газар хөдлөлтөөс учрах хохирлын эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой

2016-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

“Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өнөөдөр /12.06/ Төрийн ордонд боллоо. Уг семинарт оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэллээ. Тэрээр “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн анхаарлаа хандуулж ирсэн нэгэн гол ажил бол газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлсэн явдал байсан. 2010 онд Гайти улсад газар хөдлөлт болж, олон зуун мянган хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учирсан билээ. Үүнээс 10 хоногийн дараа буюу 2010 оны нэгдүгээр сарын 22-нд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан байдаг.  Хурлаар Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн төлөв байдал газар хөдлөлт болон бусад төрлийн гэнэтийн гамшгийн өмнө сөрж зогсох бэлэн байдлын талаар хэлэлцэн, газар хөдлөлтийн төлөв байдлыг нарийвчлан судлах зэрэг асуудлыг авч хэлэлцэн шийдэлд хүрсэн. Мөн гамшгаас хамгаалах төрийн ой санамжийг тогтоохын тулд жил бүрийн нэгдүгээр сарын 22-нд газар хөдлөлтийн төлөв байдал, түүний гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүнг тайлагнаж байх үүргийг өгсөн” гэлээ. Мөн онд Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгасан байна.  Мөн саяхан Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах сургалт, дадлагын төвийг шинээр байгуулсан нь мэргэжлийн аврагчид дадлага сургуулилт хийж, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байхаас гадна жирийн иргэд, оюутан, сурагч, хүүхэд багачууд ч газар хөдлөлт, гал түймэр зэрэг гамшгийн хор хөнөөлийг бодитоор мэдэрч, түүнээс өөрийгөө болон бусдыг аврах арга туршлагад суралцах боломжийг бүрдүүлж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12