Хэсгийн байцаагч нарын ачаалал их байна гэв

2016-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн цагдаа судлалын баг хамтран “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотын цагдаагийн газарт өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотод ажиллаж байгаа хэсгийн байцаагч нарын ажлын ачаалал, ажиллах нөхцөл байдалд судалгаа хийсэн үр дүнг нэгтгэж өнөөдөр тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй аж.

“Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа: тулгамдсан асуудал онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нээж доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв үг хэлсэн юм. Энэ үеэр түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-ХСИС-ийн цагдаа судлалын баг, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран нийслэлд ажиллаж байгаа хэсгийн байцаагч нарын ажлын байдалд судалгаа явуулсан юм. Ажлын ачаалал, ажиллах нөхцөл үр дүн ямар байна гэх мэтээр. Тэр судалгааныхаа дүнг нэгтгэж өнөөдөр онол практикийн бага хурлаар хэлэлцэж байна. Энд илтгэл тавьж байгаа хүмүүсийн дийлэнх нь хэсгийн байцаагч нар байна. Энэ үйл ажиллагааны үр дүнд хэсгийн байцаагч нарын өнөөдрийн байдлыг тодорхойлох, цаашид ямар арга хэмжээ авах, юунд анхаарвал зохих талаар шинжлэх ухааны техникийн ололтуудыг нэгтгэх ажлын ачааллыг жигдрүүлэх, ажлыг ачааллыг үнэлэх аргыг боловсронгуй болгох зэргээр зөвлөмж гаргана. Зөвлөмжийн төслийг боловсруулаад эрдэм шинжилгээний хурлын оролцогчдод тараасан. Энэ зөвлөмж цаашдын ажилд нэлээн санаа, юм болно гэж тооцож байна.

-Хэсгийн байцаагчдад тулгамдсан асуудал олон бий байх. Таныхаар нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой нь юу байна вэ?

-Хэсгийн байцаагчдад тулгамдсан асуудал учиргүй олон байна. Миний бодлоор хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал бол, Улаанбаатар хотод хэсгийн байцаагч нарын ачаалал их байна. Хариуцсан нутаг дэвсгэр нь 16-17 мянган хүнтэй. Хэсгийн байцаагч дороо 1-2 цагдаатай л ажиллаж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэр хэтэрхий том байна. Тэр том нутаг дэвсгэрт ажиллаж байгаа хэсгийн байцаагчид цагдаагийн бүх албанаас үүрэг даалгавар очиж, ачаалал нь даагдахын аргагүй их байна. Энэ олон хүнтэй нутаг дэвсгэрт олон төрлийн албыг хариуцаад ажиллаж байгаа түүний албыг үнэлэх дүгнэх үнэлгээний тогтолцоо боловсронгуй биш байна. Жишээлбэл, урьдчилан сэргийлэх ажил гэж их ярьж байгаа. Яг хэсгийн байцаагч дээр яваад очихоор гомдол, согтуу хүн зэрэг элдэв юмандаа дарагдаад зав ч алга. Хааяа нэг хороо, хороогоор явж хйисэн ажлыг үнэлдэг арга нь боловсронгуй болоогүй. Цаашдаа их өөрчлөлт хийхгүй бол болшгүй нь. Яахав орон тоо зэргийг нь харж үзэх юм байгаа биз. Гэхдээ шинэ арга, техник технологи, зохион байгуулалт нэвтрүүлэхгүй бол болохгүй нь. Жишээлбэл, дэд хэсгүүд байгуулах шаардлага гарч байна. Мөн өнгөрөгч есдүгээр сараас хойш УБХЦГ-аас сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлж байгаа нь хэсгийн байцаагчид ихээхэн тус болно гэж бодож байна. Энэ мэтийн тулгамдсан асуудал хэдэн арваараа байна даа, хэсгийн байцаагчдад.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн цагдаа судлалын тэнхимийн дэд профессор, цагдаагийн хошууч Б.Баянмөнхөөс зарим зүйлийг тодруулав.

-“Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа: тулгамдсан асуудал онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын зорилго нь юу вэ?

-Гэмт хэргийг гарсан хойно нь илрүүлэхээс урьдчилан сэргийлэх ажлыг чанартай зохион байгуулах явдал гэж үздэг. Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг гардан зохион байгуулдаг гол хүч бол хэсгийн байцаагч байдаг. Хэсгийн байцаагчийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурлыг УБХЦГ, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн цагдаа судлалын баг хамтран зохион байгуулж байна. Эхний шатанд 68 илтгэл ирснээс шалгарсан найман илтгэл болон нэг үндсэн илтгэлийг хэлэлцлээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаас хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гарна. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэхэд УБХЦГ, ХСИС-тай хамтран ажиллах юм.

-Илтгэл хэлэлцүүлэгдийн олонх нь хэсгийн байцаагчид байгаа гэсэн. Тэд ямар сэдвийг түлхүү хөндөж байна.

-Ажлын байрны ачаалал их, өргөн нутаг дэвсгэр хариуцдаг, ажлын байрны стресс, техник технологи дутмаг байдаг зэргээр олон тулгамдсан асуудал ярьж байна.

-Нийслэлийн хэмжээннд хэдэн хэсгийн байцаагч байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд нийтдээ 150 хэсгийн байцаач байдаг. Дэд хэсгийн дарга болон хэв журмын ахлахаа оруулаад 220-иод хүн байдаг. Эдгээр алба хаагчийг хамруулан судалгаагаа хийсэн.

Эх сурвалж: www.polit.mn

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

3 цаг 6 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

3 цаг 6 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

3 цаг 6 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

15 цаг 27 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

18 цаг 52 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

18 цаг 57 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин