Ц.Оюунжаргал: Боломжийг ашигла, үндсэн бизнестээ анхаарлаа хандуул

2016-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Эдийн засгийн хүнд­рэлийн үе дэх өсөлтийн боломжууд сэдэв форум өчигдөр боллоо. Тус форумд жижиг, дунд биз­нес эрхлэгчид оролцсон юм. Энэ үеэр “Эдийн засгийн хүндрэлийн үе дэх бизнесийн өсөлтийн боломж ба стратеги”, “Дотоодын зах зээлд тээвэр, хүргэлтийн шинэ үйл­чилгээг нэвтрүүлж, хүнд­рэлүүдийг даван туулж буй туршлага” зэрэг илтгэл тавьсан юм.

Манай улсын эдийн засгийн өсөлт удааширч байгааг Засгийн газраас гаргасан төсөөллөөс харж болно. Тухайлбал, өнгөрсөн онд ДНБ 2.3 хувиар өссөн бол энэ онд гурван хувиар өснө хэмээн төсөөлсөн. Харин ирэх 2017 онд 3.4 хувь, 2018 онд 6.8 хувиар өснө гэжээ. Манай улсын хувьд хүн амын өсөлт өндөр байгаа бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1.2 сая, нийт өрхийн тоо 859 мянга үүнээс 376.4 мянга нь нийслэлд амьдардаг байна. Тэгэхээр хүн амын өсөлтийг “цонх” үе гэх бөгөөд сайнаар ашиглаж чадвал эдийн засаг өсөх боломж өндөр гэдгийг “GSMI” институтын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал хэлсэн юм.

Ер нь эдийн засаг хямралтай байгаа үеийг боломж болгож ашиглах хэрэгтэйг оролцогчид хэлж байв. Тухайлбал, энэ үед компани өөрийн үндсэн бизнесийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө маркетингийн өсөлтийн стратеги боловсруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, зах зээлийг өргөжүүлэх, хэрэглэгчийн судалгааг тогт­мол хийхээс гадна үйлдвэрлэж буй брэндийн хөгжүүлэлтийг тогтмолжуулах учиртайг он­цолсон. Мэдээж менеж­ментийг тогтолцоог сайж­­­­руулснаар гарах үр дүн нь эерэг байх болно. Үүний тулд биз­несийн дотоод систем, удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь зүйтэй ажээ. Түүнээс гадна компа­нийн биет болон биет бус хөрөнгийг сайтар хамгаалах учиртай. Мөн хамгийн чухал ажлын орон тоог авч үлдэх нь зайлшгүй сонголт ажээ.

Эдийн засаг сайн байх үе буюу 2012 оны ид үед олон компани охин компани байгуулан салбар бүрт бизнесээ өргөжүүлж байсан. Харин эдийн засгийн хямралын үед дан ганц үндсэн бизнестээ анхаарлаа хандуулж ашиг багатай ирээдүй нь бүрхэг заримыг нь зарах хэрэгтэйг зөвлөх Ц.Оюунжаргал он­цоллоо. Энэ нь зайлшгүй сонголт болдог хэмээн форумд оролцсон компа­нийн удирдлагууд санал нэг байлаа.

Үндсэн бизнесээ авч үлдэхийн тулд тухайн багц дотроо шинжилгээ хийж улам чанаржуулах арга хэмжээ авах хэрэгтэй аж. Мөн санхүүгийн удирдлагыг сайжруулан бараа материал, эргэлтийн хөрөнгийн үлдэгдлийг зохистой төвшинд удирдах хэрэгтэй юм. Түүнчлэн хүний нөөцийн удирдлагыг зөв удирдан ажиллагсдыг хөгжүүлэх, сургах төсвийг бууруулахгүй байх нь маш чухал хэмээн оролцогчид ярьж байна. Сүүлийн үед цахим сүлжээ буюу интернэт хэрэглээг хязгаарлах явдал аж ахуйн нэгжүүдэд ихээхэн гарах болсон. Учир нь нийгмийн сүлжээгээр хэт их аялснаар ажлын бүтээмжид сөрөг нөлөө үзүүлж байна гэх тайлбар хийдэг. Гэхдээ энэ нь тийм ч зөв шийдвэр биш гэдгийг энэ үеэр ярьж байна. Яагаад гэвэл цахим сүлжээгээр нийгмийн сүүлийн үеийн хандлага, сошиал медиа маркетинг, өрсөлдөгчийн талаарх мэ­дээ­лэл зэргийг цаг алдах­гүй авах боломжтой юм.

Эдийн засгийн хүнд­рэлийн үед бизнесээ өргө­жүүлэн тэлэх боломжийг бий болгох бас нэг зар­чим нь хэмнэлтийн стратеги. Ингэснээр илүү зардлаа танах, зарим хэсгийг бууруулах зэргээр хэмнэлт хийж болох юм. Тухайлбал, цахилгааны оронд сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжтой. Дулааны алдагдлыг бууруулснаар үргүй зардлыг багасгаж болно. Энэ мэтчилэн хэмнэлтийг хийснээр эдийн засагт нөлөөлж буйг “Галтууд” компанийн захирал Б.Баярчимэг хэлж байлаа.

Санхүүгийн хямралын үед компанийн удирдлага нөөц төлөвлөгөө боловс­руу­лах хэрэгтэй гэнэ. Ин­­гэхдээ гол хэлтэс алба­даас төлөөлөл орол­цуу­лах учиртай. Хямралын нөх­цөл байдал компанийн үйл ажиллагаа, санхүүгийн чадав­­хид хэрхэн нөлөөлж байгааг ажилчидтайгаа нээлттэй хуваалцах ёстой бөгөөд гарц заавал олддог аж.

Ер нь хямралыг бо­ломж болгох нь чухал. Тухайл­бал, бүтээгдэхүүн, үйл­­чил­гээний үнэ буурна, бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломж бий болно. Хамгийн гол нь хямралыг да­ван туулсны эцэст илүү ухаалаг, аливааг өөрөөр хардаг болох юм. Бизнесийг удирдана гэдэг нь машин жолоодохтой ижил хэмээн зөвлөх Ц.Оюунжаргал хэлж байна. Тэрээр “Хөдөлгөөн багатай, түгжрэлтэй зам дээр зорьсон газраа хурдан хүрнэ” гэсэн юм. Тодруулбал, түрэмгий жолоочийн дүрд хувирах хэрэгтэй бөгөөд замын хажуугаар явах нь дөтлөх боломж юм. Эсвэл өөр замаар бүр нисдэг тэргээр аялах нь бизнесээ өргөжүүлэх, зорьсон газраа саадгүй хүрэх бас нэг боломж ажээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12