Д.Бямбасүрэн гуай хүн байхын учрыг тайллаа

2016-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

“Монгол кино хөгжүүлэх сан”-гаас санаачлан  “IMAX” кино театртай хамтран эрхэм хүндтэй  хүмүүсийг урьж цувралаар лекц зохион байгуулахаар болсон билээ.  Анхны зочноор Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн оролцож, “Хүн байхын учир, Залуусын үүрэг хариуцлага” сэдвээр лекц уншлаа. Түүний лекцийг сонсохоор “Хууль сахиулахын их сургууль”-ийн сонсогчид, “Шинэ Монгол” ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид гээд 200 гаруй хүн хуран цугласан байв.   Д.Бямбасүрэн гуай   яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгээр лекцээ эхэллээ. Тэрээр социолизмоос ардчилсан нийгэм рүү шилжин ороход гарч байсан хүндрэл бэрхшээл хийгээд амжилттай зүйл юу байсан одоогийн залууст ярьж өглөө.  Түүний лекцийн хүн байхын учир хэсгийг сийрүүлэн хүргэж байна.

“Генрик Гесс “Нийгмийн солигдох болон хоёр иргэншил мөргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг”  гэж хэлсэн байдаг. Тэгвэл бид нэг зуунд гурван удаа хувьсгал хийж, нийгмээ хоёр удаа сольсон. Гэхдээ энхийн замаар хувьсгал хийж, нийгмээ  сольж байсан. Энэ нь XX зуунд хүн төрлөхтөнд монголчуудын ойлгуулж ухааруулсан нэг том ухаарал юм.  Хүн төрлөхтөнд, аль ч улс оронд, аль ч үеийнхэнд дэвссэн хивс, тавагласан хоол заяадаггүй юм. Цаг үе бүхэн өөрийнхөө тулгарсан бэрхшээлийг давж амьдралын замыг залгадаг юм. Тиймээс өнөөдрийн нийгэмд тулгараад байгаа хүнд хэцүү бүхнийг даван туулж, арилгах нь Монгол хүн бүрийн амьдралын утга учир. Өвөг дээдэс маань баатарлаг гавьяа байгуулж, одоогийн Монгол орныг монгол чигээр нь та бүхэнд хүлээлгэн өгч байна. Эзэн нь бай та нар. Бид монгол заяагаа тээж, монгол угсаатныхаа соёлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэхийн төлөө төрсөн хүмүүс. Хүнд хүндрэл бэрхшээл тохиолдоно. Үүнийг оюун ухаан, эв нэгдлээрээ, сайн сайханд тэмүүлсэн тэмүүллээр даван туулаарай. Бид бүхэн та бүхний амьдралын чинь ном болж явах болтугай гэж байв.  Тэрээр энэхүү лекцийнхээ дундуур Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”,  Д.Пүрэвдорж “Орчлонд би азтай төржээ” хэмээх хоёр ч шүлгийн хэсгээс дуудаж байв.  Ийнхүү эрхэм хүмүүний лекц харилцан яриагаар үргэлжилж, залуус сонирхсон асуултдаа хариулт авсан юм.  Түүнийг хүрэлцэн ирж залуу үедээ үнэтэй сургамжаа хайрлан, чин сэтгэлээсээ ярилцсанд “Нью тур сафарис” компанийн захирал О.Батханд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12