С.Сүхбаатар: Хүү маань тархиндаа хүнд бэртэл авсан

2016-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах бусдад зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Түүний биеийн байдал болон болсон хэрэг явдлын талаар С.Амармандахын ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.  Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай, "Сүнс" хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, өмгөөлөгч Г.Батхуяг нар оролцлоо. "Аз жаргалтай Улаанбаатар" арга хэмжээнд  дуучин С.Амармандах "Би Монгол", "Аз жаргал хүсье", "Үзэсгэлэнт монгол бүсгүй" гэсэн гурван дуугаа дуулжаа. Энэ үеэрээ дуучин үндэсний хас тэмдэгтэй хувцас өмссөн байсан. С.Амармандах дуулж дууссаныхаа дараа хувцсаа сольж, гэр рүүгээ явахаар концертын танхим коридорт явж байх үед нь цагаан цамцтай, сахалтай хүн түүнийг барьж авч, хүнд метал зүйлээр цохижээ. С.Амармандах эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, хэд хоног ухаангүй байсан.  Өнөөдрийн байдлаар ухаан орж, хүн танихтайгаа болсон ч биеийн байдал л маш хүнд байгаа юм байна.  С.Амараагийн аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Би  энэ арваад хоногт хүүгээ танихгүйд хүрлээ. Та бүхний мэддэг С.Амармандах биш, царай зүс нь танигдахын аргагүй болсон. Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзэл бодлоор далайлгаж хүүг минь хохироосон. Нүүрэндээ хүнд бэртсэн. Оёдлоо авахуулж байгаа. Тархиндаа нөж хурчихсан байна. Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12