“Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчөөр Д.Долгион шалгарлаа

2016-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 29 дэх удаагийн "Гоёл" наадам  өчигдөр /12.01/ үдэш Соёлын төв өргөөнд боллоо. Энэ жилийн наадамд уламжлалт ёсоор үе үеийн топ моделиуд болох О.Уянга, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Г.Уранцэцэг, С.Ариунбилэг, Э.Сэлэнгэ нар тайзнаа алхсан.

Харин хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ моделийг энэ жил шалгаруулсангүй. Энэ нь цугласан олны сэтгэлийг бага зэрэг гонсойлголоо. Харин энэ талаар Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаа "Энэ жил "Гоёл" наадам 29 дэх жилдээ боллоо. Харамсалтай нь энэ жил топ моделийг шалгаруулсангүй. Учир нь шаардлага хангах модель байсангүй. Загвар өмсөгч бэлтгэгдээд топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулах болно" гэлээ.

Топ модель тодроогүй ч уламжлалт ёсоор наадмын шилдэг загвар өмсөгчид болоод загвар зохион бүтээгчдийг шалгаруулсан юм.

Наадмын шагналтнууд:

Ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал

Загвар өмсөгч Азжаргал, Золбоо, О.Хулангоо, Адъяа

Тусгай байрын шагнал

 "Жи Энд Эс" компанийн Сомо брэндээр дизайнер С.Ганзориг

Тусгай байрын шагнал

"Монлайн" компанийн дизайнер Н.Үнэнбат, н.Цэрэнханд

Шилдэг залуу дизайнер "Урангоо Идэр" брэндийн дизайнер И.Урангоо

Шилдэг үсчин "Видал" салоны үсчин Д.Одонгоо

Шилдэг make up artist "Наруми" студийн нүүр хувиргагч Г.Нармандах

Шилдэг зурагчин М.Цоггэрэл

Шилдэг гоёлын хувцасны дизайнер "Precious Fashion House"-ийн дизайнер Х.Цэрэнлхагва,

Үндэсний хувцасны шилдэг дизайнер Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн дизайнер М.Энхтуяа

Өдөр тутмын, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер "Эвсэг"  компанийн хамт олон

Уламжлалт хувцасны загварын шилдэг дизайнер "Ур Ундрах" компанийн  дизайнер Б.Баасансүрэн

Шилдэг загвар зохион бүтээх товчоо "Мастер Додо" компани

Гранпри шагналт дизайнер  "Эртний Монгол хийц"-ийн дизайнер О.Уранцэцэг

Ирээдүйтэй загвар өмсөгч Г.Бүрд

Фото модель О.Ариунзул

Дэд байрын шагналт модель Ц.Алтантуяа

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч н.Азжаргал

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Д.Долгион нар тус тус шалгарчээ.

 

 

 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12