Гавьяат багш Д.Дагвын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэв

2016-12-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат багш Дорлигын Дагвын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэлээ. Тэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул бөгөөд сурган хүмүүжүүлэх ухааны тулгын чулууг тавилцаж байсан аж. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц болон Дагва багшийн үр хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид оролцлоо.

Гавьяат багш Д.Дагва сайн зохион байгуулагч төдийгүй зохиолч, яруу найрагч, найруулагч, жүжигчин, хөгжимчин, зураач, барималч гээд олон талын мэдлэг, авьяастай хөдөлмөрч сурган хүмүүжүүлэгч байжээ.

Д.Дагва багшийг дурсан санах, бахархан дуурайх, сурталчлан таниулах “ЭЛСЭН ДООРХ БҮРЭЭН ДУУ” оюуны наадмыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин ажиллалаа.  Дагва судлалын чиглэлээр эссэ бичих, түүний зохиосон шүлгүүдийг мэдэх, уран унших зэрэг төрлүүдэд 29 сургуулийн 14100 суралцагч таван насны ангилалаар оролцжээ. Шилдэг 345 оролцогч наадмын хоёрын даваанд бүтээлээ ирүүлэн оюун ухаан, ур чадвар, авьяас билгээ сорьсон байна. Мөн багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд зохион байгуулсан  “Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигын Дагва судлал” сэдэвт онол арга зүйн илтгэл бичих уралдааны эхний шалгаруулалтад 29 сургуулийн 356 багшийн 91 илтгэл оролцсоноос шилдэг 29 илтгэл хоёрын даваанд шалгарсан юм.

Наадмын шилдгүүдэд аймгийн удирдлагууд болон түүний үр хүүхдүүд шагналыг нь гардуулан өглөө. Мөн энэ үеэр түүний ажиллаж байсан сургуулиуд амьдрал, уран бүтээлийнх нь түүхийг өгүүлсэн сонирхолтой үзэсгэлэн гаргасан юм. МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигын Дагва зургаан хүүхэдтэй. Түүний хоёр хүүхэд өөрийнх нь мэргэжлийг эзэмшсэн байна. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр түүний үр хүүхдүүдийг Завхан аймгийн хүндэт тэмдэг, 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнаж урамшууллаа.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12