Тэтгэврийн насныхны ажил эрхлэлт

2016-12-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

ЯМАШИТА МАМОРУ

ЖАЙКА-Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх

Өмнөх нийтлэлдээ Японд тэтгэврийн насыг нэмэх асуудлыг маш удаан хугацааны дүнд хэрэгжүүлсэн талаар, тэтгэврийн насыг нэмэхэд ажил эрхлэлт нөлөөлдөг талаар дурдсан. Энэ удаа Ази, Европын зарим орнуудын тэтгэврийн насныхны ажил эрхлэлтийн тухай өгүүлэх болно.

График нэгд 65-аас дээш насны ажил хөдөлмөр эрхэлж буй эрчүүд хэр их байдгийг харуулсан байна. Европын орнуудтай харьцуулахад гэр бүлээрээ газар тариалан эрхэлж амьдарсаар ирсэн Азид 65-аас дээш насныханы хөдөлмөр эрхлэлт өндөр байдаг. Энэ нь эдийн засгийн хөгжлөөс илүү тухайн бүс нутаг, ард түмний ёс заншилтай холбоотой болов уу.

График хоёрт 1985 он ба 2014 оны 65-аас дээш насны эрчүүдийн ажил эрхлэлтийн хувийг харьцуулжээ.Та бүхний харж байгаачлан Америк, Канада, Англи, Герман, Сингапурт ажил эрхлэлт нэмэгдсэн бол Японд 5 хувиар буурсан байна. Энэ нь ахмадуудын ажил эрхлэлт буурсан гэхээсээ илүү 80, 90 наснаас дээш өндөр настнууд огцом нэмэгдсэнтэй холбоотой. 60 гарсан хөгшчүүдийн ажил эрхлэлт 52.5 хувь, 70 гарсан хөгшчүүдийнх 32 хувь буюу өндөр хэвээр байгаа бөгөөд энэ нь дараах шалтгаантай юм.

Нэгдүгээрт, өндөр настнууд эрүүл чийрэг, ажил хөдөлмөр эрхлэх чадвартай байгаа явдал юм.Тэд гэртээ зүгээр сууснаас улс орондоо, гэр бүлдээ тус дэм болохыг хүсдэг.

Хоёрдугаарт, ажил хийх нь тэдний эрүүл мэндэд ч ач тустай байдаг. Олон судалгаанаас харахад байнгын хөдөлгөөнтэй байдаг хөгшин, бусдаар асруулж хэвтдэг хүнээс илүү эрүүл, бие даасан байдаг.

Гуравдугаарт, санхүүгийн эх үүсвэртэй болдог. Хүн амын тоо цөөрсөөр байгаа Япон улсын хувьд нийгэм, эдийн засгийн өсөлтийг хадгалах үүднээс иргэдэд аль болох ажиллах боломжийг олгодог. Хэдийгээр тэтгэврийн насны хүн байсан ч тохирсон ажлаа хийж, цалин авах боломжоор хангагддаг.

Дөрөвдүгээрт, ахмад үеийн ажлын туршлагыг чухалчилдаг. Өндөр хөгжсөн техник технологи, нарийн арга барилыг эзэмшсэн мэргэжилтнүүд тэтгэвэрт гарсан ч тэдний хуримтлуулсан арвин туршлагыг хойч үедээ өвлүүлэхийн тулд албан байгууллагууд арай бага цалингаар, бага цагаар өндөр настнуудыг ажиллуулдаг.

Тавдугаарт, тэтгэврийн хэмжээтэй холбоотой. Тэтгэвэр нь өндөр наслалт, өвчин эмгэг, хөдөлмөрийн чадвараа алдах зэргээс болж тухайн хүний орлого буурахаас сэргийлсэн “хамгаалал” юм. 65-75 насны иргэд зөвхөн тэтгэврийн мөнгөөр амьдрах биш ажил хийж, орлоготой болсноор санхүүгийн хувьд илүү бие даана.

Ахмад үеийнхэн нийгэмд хувь нэмрээ оруулж,ажил хөдөлмөр эрхлэнэ гэдэг маш чухал зүйл юм. Япон улсад өндөр настнуудыг ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдэд улсаас тэтгэмж олгодгоос гадна өндөр настан өөрөө компани байгуулах, тухайн бүс нутагт спортын болон нийгмийн олон нийтийн үйл ажиллагаа явуулбал мөн адил тэтгэмж олгодог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12