Найруулга зүйн хаан Д.Отгонсүрэн агсныг дурсав

2016-12-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Энэ хорвоо агуу хүмүүсээр амьсгалж байдаг. Улс орон хот тосгон бүр, хязаар нутаг бүр өөрийн гэсэн агуу их хүмүүстэй байдаг шүү дээ” 

Америкийн нэрт  зохиолч Христиан Боуль

Монголын хэл шинжлэлийн ухааны  ноён оргилын нэг, найруулга зүйн хаан хэмээн бидний эрхэмлэн, хүндэтгэн дурсдаг доктор, профессор, яруу найрагч Д.Отгонсүрэн агсны 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. МУБИС-ийн ЭШХАА эрхэлсэн дэд захирал, доктор Л.Цэрэнсодном хурлыг нээж хэлсэн үгэндээ “Манай сургууль энэ жил 65 жилийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Сургуулиас төрж гарсан эрдэмтэн багш нар, эрдмийн их хүмүүсийг эргэн дурсах, алдаршуулах ажлыг хийж байна гээд   түүний нэг, бидний нөхөр  Д.Отгонсүрэн билээ. 1980-аад онд бид хамт багшилж, номон дээр барилдлагатай   нөхөд  байлаа” хэмээн дурсав.

Эрдэм шинжилгээний  хурлыг Д.Отгонсүрэн агсны  ажил, амьдрал, уран бүтээл, судалгаа, шинжилгээний  нэгэн том  өргөө  болсон  МУБИС-ийн НХУС, Монгол  судлалын төв, утга зохиолын болон  сэтгүүл зүйн танхим хамтран зохион байгуулсан юм.

Хуралд доктор Ц.Өнөрбаян  “Д.Отгонсүрэнгийн амьдрал, уран бүтээл”, доктор Ц.Сүхбаатар “Монгол хэлний найруулга зүйд оруулсан хувь нэмэр”, доктор Б.Жумдаан  “ ОЦМХ-ний дагаврын найруулгын үүрэг бүтээлийн тухайд”, доктор Д.Ганболд, доктрант Ж.Янжинлхам нар “Эрдэм шинжилгээний бүтээлийн тухай” , Ш,Оюунцэцэг “Д.Отгонсүрэнгийн ЕБС-ийн сурах бичгүүдэд хийсэн ажиглалт” сэдвээр тус, тус илтгэл сонирхууллаа. Мөн  Д.Отгонсүрэн агсны 1984 онд УБДС-д удирдаж  төгсгөсөн шавь нарын төлөөлөл ирж, дурсамж, сэтгэлийн үгээ хэлсэн. Энэ үеэр Д.Отгонсүрэн агсны бүтээлийн үзэсгэлэнг гаргаж,  яруу найргийн бүтээлээр нь оюутнуудын дунд зохион байгуулсан уран уншлагын уралдааны  шилдгүүдэд  шагнал гардуулсан юм.

Хуралд тавьсан илтгэлүүд, энэ үеэр Д.Отгонсүрэн агсныг дурссан хүмүүсийн дурсамж дуртгалууд бүгд сонирхолтой байсан. Түүний хамтран зүтгэгч, “ПОСӨБ”-ийн анд, доктор Ц.Өнөрбаянгийн тавьсан илтгэл нөхрөө гэсэн сэтгэлийн  хүрд эргүүлсэн сонирхолтой түүх, дурсамжаар арвин байлаа. Ц.Өнөрбаян илтгэлийнхээ эхэнд “Энэ хорвоо агуу хүмүүсээр амьсгалж байдаг. Улс орон хот тосгон бүр, хязаар нутаг бүр өөрийн гэсэн агуу их хүмүүстэй байдаг шүү дээ” XIX-XX зууны заагт амьдарч байсан  Америкийн алдарт зохиолч Христиан Боуль   нэгэн нөхрийнхөө тухай дурсан бичихдээ өгүүлсэн байдаг” хэмээн тэмдэглэсэн. Ингээд Д.Отгонсүрэн гэж хэн байв гэдэг талаар цааш өгүүлэхдээ “Эрдэмтэн зохиолч, судлаач, шүүмжлэгч, орчуулагч, сурган хүмүүжүүлэгч, доктор, профессор Довчингийн Отгонсүрэн Архангай аймгийн бас МУБИС-ийн, Монгол хэлний танхимын нэр хүндийг өнөрт өргөж явсан, яваа, явах алдарт хүмүүсийн нэг.  Тэрээр 1946 онд Архангай аймагт Хиад Боржигон Довчингийн отгон хүү болон мэндэлсэн. Хонь хурга хариулж, малчны гэрт өсч торниод Хайрхан Эрдэнэмандал сумын бага сургуульд сурч төгсөөд, МУИС-ийн Монгол хэл-уран зохиолын ангид элсэн суралцаж, 1969 онд бага наснаасаа хүсч сонирхсон мэргэжлээ эзэмшжээ Эрдэм оюуны их хүчтэй, авьяас чадалтай энэ залууг тэр үеийн УБДС, одоогийн МУБИС багшаар ажиллуулахаар сонгон авснаар түүний 30 жилийн бүтээлч хөдөлмөрийн гараа эхэлсэн юм. Д.Отгонсүрэн 1969-1979 онд, 1983-1999 онд УБДС буюу МУБИС-ийн Монгол хэлний танхимд багш, төвийн захирал, факультетийн декан, танхимын эрхлэгч, 1979-1983 онд Ховдын Багшийн дээд сургуульд  багш, 1990-1992 онд Японы Осакагийн гадаад хэлний их сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байв. Монгол Улсын хөдөөгийн анхны дээд сургууль болох Ховдын Багшийн сургуулийн тулгын чулууг тавилцсан анхны багш нарын нэг байсан юм. Миний өгүүлсэн энэ бүхэн түүний ажил, амьдралын он цагийн хэлхээс юм.

Түүний үйлс бүтээлийн талаар өгүүлье гэвэл түүний нэрийн өмнөх олон  тодотголыг түшиж яривал илүү оновчтойбайж магадгүй. Тухайлбал, Д.Отгонсүрэн жирийн багшаас профессор  гэсэн алдрыг сурган хүмүүжүүлэх алдрын үнэ цэнээр хүртсэн. Тэр УБДС-д багшаар ирээд монгол хэлний найруулга зүй гэдэг хичээлийг бараг цоо шинээр зааж эхэлсэн билээ. Олон сурах бичгийг бүтээхэд оролцсон. Ийм ч учраас түүнийг “Найруулга зүйн Отгонсүрэн” хэмээн нэрлэдэг байлаа. Түүний нэрийн өмнө хэл шинжлэлийн ухааны доктор гэсэн тодотгол  бий. Энэ түүний эрдэм судлалын ажлын үр дүн юм. Энэ ажлаараа тэр монгол хэлний хэл зүй найруулгын олон нууцыг тайлсан билээ. Түүний эрдэм шинжилгээний гол асуудал найруулга зүйн олон талт ажилд чиглэж байсан. Үүгээр мэргэшсэн цөөхөн хүний нэг нь байв. МУИС-д Ц.Сүхбаатар, УБДС-д Д.Отгонсүрэн гэсэн хоёр хүн л найруулга зүйн түүчээ болж ирсэн юм. Д.Отгонсүрэн хөдөлмөрч, бусдад дууриалтай эрдэмтэн байлаа” гээд  энэ тухай По багш маань “ПОСӨБ-ийн таван доктор”  өгүүлэлдээ дурссан нь бий. “Д.Отгонсүрэн багш хийх ажлаа яарч хийчихээд бидний хэдэн залуу эрдэмтэн дотроос Хайрхан уулын бараа шиг яваад өгсөн юм”  гэж тэр дотор бичсэн байдаг юм. “ПОСӨБ-ийн таван доктор гэж тухайн үед МУБИС-ийн Монгол хэлний танхимд хамтран ажиллаж байсан таван залуу ийм нэртэй байгууллага байгуулж байлаа. Зорилго нь бүгдээрээ эрдмийн зэрэгтэй болно, бүгд судалж буй чиглэлээрээ Монгол Улсдаа өөрийн гэсэн өнгө төрхтэй болно гэж зорьсон. Анх нууц бүлгэм шиг байсан. Товч нэрийг нэрний эхний үсгийн дарааллаар та бүхэн мэдэж байгаа байх.

Доктор Ц.Өнөрбаян

 

Б.Пүрэв-Очир, Д.Отгонсүрэн, Ж.Санжаа, Ц.Өнөрбаян, М.Базаррагчаа бид тав юм. Тавуулаа малчин гаралтай, тавуулаа хөдөө сумынх, тавуулаа хөдөөгийн арван жилийн сургууль төгссөн, тавуулаа дотуур байрных, тавуулаа дээд боловсрол олж авсан, тавуулаа монгол хэлний багш, тавуулаа УБДС-ийн залуу багш, тавуулаа бид тавьсан зорилготой гэсэн үгээр энэ дурсамжийг эхэлсэн байдгийг дурсахад таатай байна. Түүнээс хоёр нь бурхны оронд оджээ” хэмээн дурсав. Тэрээр цааш “Д.Отгонсүрэн багшийн  бүтээл түмний сэтгэлд мөнхөрсөн нь яруу найргийнх нь үр дүнг гэрчилдэг. Багаасаа эх хэлнийхээ яруу сайхныг мэдэрч, биширч шүлэг зохиол бичиж ирсэн нь түүний төрөлхийн авъяас байсан байх. Тэр бүтээлээрээ мөнхөрсөн. Тэр байтугай зохисон шүлгээр нь зохиолч нөхөд нь “80 тохой Майдар” гэж нэрлэдэг байсан. Энэ түүний авъяас  билгийн илэрхийлэл. Отгоо багш бүтээл туурвилаараа одоо ч бидний дунд амьдарч байгаа билээ. Тэр бас гадаадын олон зохиолчийн бүтээлийг орчуулан монголчууддаа хүргэсэн орчуулагч. Энэ мэт нэг хүнд ахдам, бахдам өргөн цар хүрээтэй үйлс бүтээсэн багш, мөр зэрэгцэн 30 жил ажилласан нөхрийнхөө 70 насны ойд зориулж хэлэхэд “Та харьцангуй богино насалсан ч   мөнх наслах бүтээл, туурвилыг бүтээсэн хүн шүү” гэдэг үгийг одоо болон хойч үеийнхэндээ дуулгая” хэмээн илтгэлдээ онцлон тэмдэглэсэн юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал  эрдмийн олон ажлын  эхлэл байх болтугай.  

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

6 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

4 цаг 11 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

4 цаг 11 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

4 цаг 11 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

16 цаг 32 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

19 цаг 57 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

20 цаг 2 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин