Тал еэвэнгийн үлгэр шиг Дээд шүүхийн шийдвэр

2016-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ЗУНДУЙ

Ерөнхийлөгч асан  Н.Энхбаяр сонгуулийн дараа шүүхэд хандсан. Тэрээр СЕХ болон ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийг захиргааны шүүхэд өгөөд байсан юм. Тэгвэл уржигдар Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гомдлыг хянан хэлэлцэв.

Өмнө нь 2016 оны долдугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

Харин Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн дээрх шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Шүүхийн шийдвэрийн талаарх мэдээллийг Дээд шүүх http://www.supremecourt.mn/ цахим хуудастаа байрлуулжээ. Уг мэдээлэлд дурдсанаар “... нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Хяналтын шатны шүүхээс “СЕХ-ны 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай" 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг СЕХ-нд даалгах”, “ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “...“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн ЦЕГ-ын 2016 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэжээ.

Сайн ойлгосонгүй. Эхнээс нь уншлаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн СЕХ-ны тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээжээ. Цааш уншвал Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна гэсэн ЦЕГ-ын тогтоолыг  хүчингүй болгосон байна. Дээд шүүхийн шийдвэр товчхондоо энэ. Гэтэл СЕХ-ноос Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг ЦЕГ-ын тодорхойлолтод үндэслэж гаргасан байдаг. Энэ утгаараа ЦЕГ-ын тодорхойлолт хүчингүй болсон учраас СЕХ-ны тогтоол дагаад хүчингүй болох учиртай юм. Гэтэл дээрх мэдээллээр бол СЕХ-ны тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Үүнийг үзвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гомдлыг тэр чигт нь хэрэгсэлгүй орхисон байгаа юм. Ингээд Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх яг ямар шийдвэр гаргасныг ойлгох боломжгүйг ойлгож байгаа юм.

Харин энэ шийдвэрээс “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг уран сайхны кинонд өгүүлдэг тал еэвэнгийн үлгэр харагдана. Бас Дээд шүүх иймэрхүү салаа утгатай шийдвэр гаргаж байсан түүх байдаг уу гэдэг асуулт гарч ирнэ.  

Эцэст нь,  эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг үг санаанд буух ажээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн шүүгч нар хэн нэгэн хүн болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоёрын хэнийг нь ч гомдоохгүй байх “төвийг сахисан” шийдвэр гаргах гэж баахан мунгинасныг л олж харна.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12