Завханчууд орон нутагтаа үйлдвэрлэсэн эко хүнсний бүтээгдэхүүн хэрэглэнэ

2016-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

Завхан аймгийн хүнс үйлдвэрлэгчид хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.  Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж буй тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэгч нийт 300 орчим төлөөлөгч оролцлоо. Тус зөвлөгөөнийг мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний арга технологиос харилцан туршлага судлах, эрүүл орчинд эрүүл хоол хүнсээр үйлчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор хийж буйгаа зохион байгуулагчид онцоллоо.

Зөвлөгөөнөөр “Хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт”,“Хоол үйлдвэрлэлийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах”,“Хүнс үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”,“Хүнсний үйлдвэрлэл эрхлэлтэнд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Мөн хүнс үйлдвэрлэгчийн “Ур чадвар-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан байна.

Дашрамд дурдахад, ард иргэддээ эрүүл  хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж хэвшүүлэх, нөгөө талаас дотоодынхоо үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор аймгийн Засаг дарга “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай” захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх ажлыг аймгийн Засаг даргын тамгын газар эхлүүлэн орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хэвшжээ. Цаашид хүнс үйлдвэрлэгчдээ бүтээгдэхүүнээ өөр зах зээл дээр борлуулах боломжийг бүрдүүлэхэд нь аймаг орон нутгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан юм.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12