Завхан аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

2016-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

Завхан аймгийн хойд чиглэлийн сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Тухайлбал, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй  суманд цас их хэмжээгээр орсон байна. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллалаа. Энэ жил өмнөх жилүүдээс эрт цас орж, цасны зузаан тал газартаа 15-20 см, уулархаг хэсгээрээ 20-40 см байгаа юм. Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх хэмжээнд хүрээд байгааг орон нутгийн удирдлагууд хэллээ. Мөн зарим суманд зам хаагдаад байна. Тэс сумын Нисэг,  Баян-Уул баг, Баянхайрхан сумын Төөнөт, Минж  багт нэлээд их хэмжээний цас орсон байгаа бол Баянтэс сумын Зайгал, Хачиг багуудын малчдад машин техникээр төрийн үйлчилгээг хүргэх боломжгүй болж, ердийн хөсгөөр харилцаа холбоо тогтоож буй аж.  Мөн Тосонцэнгэл, Их уул сумдад ч нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байна. Тиймээс дээрх сумдын малчдад дэмжлэг, тусламж үзүүлэх, цаашид нөхцөл байдал илүү хүндэрсэн тохиолдолд авах арга хэмжээний тухай бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргах үүрэг даалгаварыг аймгийн Засаг дарга өглөө.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр арванхоёр болон нэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж төв суурин газар болон хөдөө орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгааг албаныхан хэллээ.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12