Монголын бодибилдинг, фитнессийн холбоог Г.Анархүү удирдана

2016-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Монголын бодибилдинг, фитнессийн холбоо өчигдөр /11.28/ ерөнхийлөгчөө сонгосон болон оролцох гэж буй тэмцээний уралдааныхаа талаар мэдээлэл хийлээ. 2013 оны оноос хойш тус холбоо ерөнхийлөгчгүй байжээ. Тэгвэл саяхан холбооны ерөнхийлөгчөөр "Октобус консалтинг" компанийн гүйцэтгэх захирал Г.Анархүү сонгогдсон байна.  Тэрээр “Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөж байна. Гол нь тамирчдаа яаж илүү дэмжих вэ гэдэг дээр анхаарна. Бидний хамгийн ойрын тэмцээн ДАШТ байна. Энэ тэмцээнээс олон тамирчид амжилт дүүрэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. 2017 онд манай холбооны хувьд чухал жил байх болно. Учир нь Монгол Улсад анх удаа бодибилдинг, фитнессийн ДАШТ болох гэж байгаа. Үүнд бид маш сайн бэлтгэл, оролцож, зохион байгуулах үүрэгтэй. Би спортод ойр байсан. Хөлбөмбөгт дуртай. “Улаанбаатарын унаганууд” багт тоглож байсан учраас спортын ялалт, ялагдлын амтыг мэдэрнэ. Өвөө маань Монголын морин спорт, уяачдын холбоонд 18 жил нарийн бичгийн даргаар ажилласан хүн бий. Тиймээс спортын төлөө ажиллахыг би амаргүй боловч сайхан ажил гэж үздэг” гэлээ. Тэрээр ингэснээс спортын холбоодыг удирдаж буй хамгийн залуу ерөнхийлөгч болж байна.  Мөн Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдрөөс эхэллээ.  Тус тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд оролцох юм байна. ДАШТ-д шүүгчээр Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар ажиллахаар болжээ. Түүний хувьд олон улсын зургаа дахь тэмцээндээ шүүгчээр ажиллах аж. ДАШТ-д оролцож байгаа баг тамирчдыг “Пэпси” брэнд дэмжин ажиллаж байгаа юм байна. 2017 онд тус холбооноос тэмцээн, уралдаан олноор зохион байгуулахаар болжээ. Жил бүр болдог хот, улсын аваргын тэмцээнийг өвөрмөц байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус спортыг үзэгчдэд илүү ойр байлгах үүднээс сонирхолтой хэлбэрээр хийхээс гадна шагналын санг өндөр хэмжээнд байлгах аж. Мөн анх удаа бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийг Монгол Улсад зохион байгуулахаар болсныг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. Энэхүү тэмцээн Улаанбаатар хотноо 2017 оны аравдугаар сарын 3-9-ний өдөр болох аж. Тус тэмцээнд дэлхийн 61 орны 1000 гаруй тамирчид оролцох боломжтой гэнэ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12