Жининь дүүрэг ба шинэ “Яабаолу”-г дагасан хөгжил

2016-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Хятадын “Яабаолу” худалдааны төв Бээжин хотноо олон жил үйл ажиллагаа эрхэлж байсан түүх бий. Түүх гэхээр одоо байхгүй мэтээр ойлгогдох байх. Гэхдээ энэ худалдааны төвийг ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Жининь дүүрэгт шилжүүлэн суурьшуулсан аж. Ингэхдээ 2012 оноос эхлэн дэд бүтэц, бүтээн байгуулалтаа үе шаттайгаар урагшлуулж хөгжүүлжээ.

 

ЦОГЦООР НЬ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ ТӨСӨЛ

Жининь Өвөр Монгол, Шаншы, Хэбэй гурван аймгийн уулзварт байрладаг учраас хятадууд “Торгоны зам”-ын эхлэл цэг гэж үзэж байна. Тиймээс Бээжингээс 300 км, Тяньжинаас 350 км, Эрээнээс 300 км зайтай тус хотод өндөр ач холбогдол өгч, “Нэг зам-нэг бүс” төслийн гол түшиц газрын нэг, стратегийн хот болгон хөгжүүлж буй юм байна. Шинэ “Яабаолу” худалдааны төв нь Хятад улсын чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл ирээдүйд цогц үйлчилгээ хэрэг­жүү­лэхээр томоохон төсөл хэрэгжүүлж буйг тус төвийн ерөнхий менежер Шюй Шуфэн хэллээ. Тэрээр “Шинээр эхэлж байгаа төслөө цогцоор нь хөгжүүлэхийн тулд загвар зохион бүтээх, үйлдвэрлэл эрхлэх, борлуулалт хийх бүхий л боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэсэн. Тиймээс энэ удаагийн шинэ худалдааны төвийн нээлтэд 11 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Мөн дэлхийд танигдсан томоохон төв болгох зорилт тавьжээ.

Шинэ “Яабаолу” нь арьс, ширэн болон ноос ноолуур, үслэг эдлэл борлуулдгаараа алдартай. Мөн өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн ч худалдаалдаг. Шинээр байгуулагдсан төв нийт 130 мянган ам метр талбайтай, найман салбар төвтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж буй аж.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ

Шинэ “Яабаолу” худалдааны төвд борлуулж буй булган шубаны үнэ 3000 юань байлаа.

Аливаа бизнест өөрийн танигдсан орон зай гэж бий. Тиймээс шинэ “Яабаолу”-г зорих хүмүүс Өвөрмонголын Улаанцав аймгийн Жининь дүүрэгт очихын тулд дасан зохицох цаг хугацаа хэрэгтэйг тус төвд худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Худалдааны төвийн удирдлагууд үйлчлүүлэгчийг татах менежментийг оновчтой хийж байна хэмээн түрээслэгчид олзуурхаж байсан юм. Учир нь олон улсаас зорьж ирэх зочдыг ая тухтай байлгах нь бараа бүтээгдэхүүнээ борлуулах нэг алхам. Тиймээс Жининь дүүргийн хөгжил хурдацтай байх учиртай. Үүний тулд шинэ “Яабаолу”-г зорих хүмүүсийн хөрөнгө оруулалт орон нутгийн хөгжилд ихээхэн дэм болохыг нутгийн удирдлагууд худалдааны төвийн нээлтийн үеэр онцолж байсан. Хэдийгээр Бээжинд суурьших хүн амын төвлөрлийг сааруулахын тулд томоохон худалдааны төв, үйлчилгээний газруудаа бүс нутгууд руу шилжүүлж байгаа ч дэд бүтэц, авто зам зэрэг тав тухтай байх бүхий л нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй. Тэгэхээр орон нутгийн хөгжилд далайцтай хувь нэмэр оруулах боломжийг алдахгүйн тулд дээрх бүхий л асуудлыг бо­гино хугацаанд шийд­­вэр­лэсэн хэмээн ал­баныхан хэллээ. Шинэ “Яабаолу” худалдааны төвийг өөрийн нутагтаа байрлуулах хүсэлтийг нэлээд хэдэн газраас хүргүүлсэн байдаг. Тэр дундаас Улаанцав аймаг нь автозам, олон улсын төмөр зам, олон улсын нислэг зэрэг зам тээврийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэснээрээ давуу талтай юм.

 

АЛСЫН ХАРАА

Арьс, шир, үслэг эдлэлээс гадна бусад бараа бүтээгдэхүүнийг борлуулж байна.

Шинэ “Яабаолу” худалдааны төв Жининь дүүрэгт шилжин суурьшснаар манай улсад ямар ашигтай вэ” гэх асуулт урган гарна. Мэдээж дэлхийд танигдсан чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг бидэнд олгож буй нь давуу тал юм. Түүнээс гадна Бээжинг зорьсноос Эрээн хотоор дамжин Улаанцав аймгийн Жининь дүүрэгт очих нь эдийн засгийн хэмнэлттэй. Өөрөөр хэлбэл, шинэ “Яабаолу”-гаас худалдан авалт хийхээр очиж буй хүмүүс “Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Жининь” гэдэг маршрутаар явбал нэг талдаа галт тэрэгний зардал /тасалгаат/ 35550 төгрөг, Замын-Үүдээс Эрээн хүртэл автобусаар 8000 төгрөг, Эрээнээс Жининь хүртэл 100 юаниар таксинд суугаад хүрч буй. Тодруулбал, Улаанбаатараас Жининь ороход нийт 79550 төгрөгийн зардал гарч байгаа юм. Харин эхний ээлжинд монголчуудыг Эрээн хотоос автобусаар тосч, Жининьд нэг хоног байрлуулахдаа буудлын хөлс авахгүй байхаар маркетингийн идэвхжүүлэлтээ төлөвлөжээ.

Улаанцав аймгийн Жининь дүүрэг нь Хятадын арьс ширний үйлдвэрийн томоохон төвүүдийн нэг юм.

Нөгөө талаар манай улсын үйлдвэрлэгчид чанартай, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бол Хятад болон бусад улсын бизнесийнхэн ижил нөхцөлтэйгээр буюу түрээс болон татварын хөнгөлөлттэйгээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой хэмээн шинэ “Яабаолу” худалдааны төвийн ерөнхий менежер Шюй Шуфэн онцолсон юм. Тэгэхээр өдөрт 20 мянган худалдан авагчид үйлчлэх хүчин чадалтай тус худалдааны төв монголчуудад үйлчилгээ эрхлэх боломжийг олгож, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг санал болгосныг дуулгая. Мөн энэхүү худалдааны төвөөр үйлчлүүлж, арьсан болон үслэг эдлэлийг Хятадын зах зээл дээр байгаа хамгийн хямд үнээр худалдаж авах боломжтой боллоо. Эрээн хот дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч Н.Энхзаяа “Шинэ “Яабаолу” худалдааны төв нь Эрээн хотоос 300 орчим км зайд буюу Монгол Улстай харьцангуй ойр гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр бид Хятадын чанартай бүтээгдэхүүнийг Бээжин оролгүйгээр худалдаж авах боломжтой болж байна” хэмээн ярьсан.

Дашрамд дурдахад, Жининь нь 280 мянга орчим хүн амтай, Хятадын арьс ширний үйлдвэрийн томоохон төвүүдийн нэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

7 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

4 цаг 12 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

4 цаг 12 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

4 цаг 12 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

16 цаг 33 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

19 цаг 58 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

20 цаг 4 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин