
Б.ТУУЛ
Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг Петро Дачин Тамсаг Монгол компанийн 19-р хайгуулийн талбайн нэгэн ангид монголчууд олноор хордож дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг гарлаа. Үүний дагуу яг одоо аймгийн Онцгой комисс хуралдаж байна. Дээрх хүмүүсийг техникийн зориулалтын спирт уусан байж магадгүй гэж урьдчилан таамаглаж байна.
Эх сурвалж: www.polit.mn