
Т.САЙХАН
Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл энэ сарын 23-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар МЧБХ- ны дүрмийн тѳсѳл, УЗ-ын гишүүдийн бүтэц,. Дэлхийн бѳхийн холбооноос МЧБХ-нд ноогдуулсан 50,000 CHF- ийн торгуулийг одоо байгаа удирдах зѳвлѳлийн гишүүд арав хоногийн дотор тѳлж барагдуулахаар шийдвэрлэжээ. Мөн МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмѳнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж ѳѳрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чѳлѳѳлжээ. Түүний оронд УЗ-ийн гишүүдийн шийдвэрээр МЧБХ-ны шинэ ерѳнхийлѳгчийг томилогдох хүртэл МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МУГД Б.Батбаярыг томилжээ.
Эх сурвалж:www.polit.mn