Ш.Раднаасэд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зарчмын хувьд зөв

2016-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр

Ч.ОЛДОХ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо тунхагласан өдөр. Үндсэн хуулийн эргэн тойронд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй цөөн хором ярилцлаа.

 -Өнөөдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хууль  баталсан түүхт өдөр.  Үндсэн хуулийн тухайд, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон гэсэн байр суурь давамгайлдаг.  Та ямар байр суурьтай байдаг  вэ?  

-Өнөөдөр Үндсэн хуулиас шалтгаалж байгаа зүйл нь яг юу байгаа юм бэ. Өнөөдрийн засаглалын эрх мэдлийн хуваарилалттай холбоотой асуудал, эдийн засгийн хөгжил урагшлахгүй, болохгүй бүтэхгүй байгаа зүйл, хариуцлагын тогтолцоо алдагдчихаад байгаа энэ нөхцөл байдалд бид энэ бүхэн юунаас болоод байна гэдгийг  эхлээд харах ёстой. Алдаа, оноо, болохгүй зүйлүүд Үндсэн хуулиас болж байна уу, өөр хүчин зүйл байна уу гэдгийг  нягталж олон талаас  харах хэрэгтэй.

-Засаглалын тухайд та ямар  бодолтой байна?

-Ер нь бол парламентын засаглалыг төлөвшүүлэх гэдэг юм уу, боловсронгуй болгох чиглэл рүү хувь гишүүний зүгээс би хоёр танхимтай парламентын тогтолцоо Монголд байх ёстой гэж үздэг.

-Үндэслэлийг нь тайлбарлаж өгнө үү?

-Яагаад гэвэл гадны нөлөөнд автахгүй. 330 сум, 152 хорооноос сонгогдсон нэг танхимтай. Түүнээс арай багасгасан, байнгын ажиллгаатай мэргэшсэн бас нэг танхимтай болчихвол байдал дээрдэнэ.

-Ямар ач холбогдолтой гэж үзэж байна?

-Нэг талаас бид энэ их  улстөржилтийг зогсоох ёстой. Аймаг, сумын ИТХ-ын сонгууль гэхэд л маш их хэмжээний улстөржилт явж байна шүү дээ. Талцал хагарал, гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхдийн дунд ч гэдэг юм уу ийм байдалтай. Тэгээд сум хөгждөггүй, орон нутагт хөгжил урагшилдаггүй. Гол үндэс шалтгаан нь зөв сонголт байсан уу, буруу сонголт байсан уу гэдгээс маргаж мэтгэлцэж байна. Үзэл бодлоор гэдэг юм уу намын харъяаллаар сонголт хийгээд байгаа нь ямар нөхцөлд байна гэдгийг эргэж харах хэрэгтэй. Ер нь бол Их хурал юм уу, Ерөнхийлөгчийн сонгууль арай өөр байгаа байх. Энэ мэтчилэн бид алдаагаа нягталж, түрүүнд хэлсэнчлэн тэр  бүхэн  Үндсэн хуультай холбоотой юу, үгүй юу гэдгийг ярих ёстой.

-Үндсэн хуулийн хэрэгжилтийн тухайд та юу хэлэх вэ?

-Үндсэн хуулийн хэрэгжилтийн тухайд томоохон өөрчлөлт хийх цаг болсон. Өнгөрсөн хугацаанд хуулиа хэрхэн хэрэгжүүлж ирсэн бэ гэдэгт өөрсийн явж  замаа эргэж харах ёстой байх. Зарчмын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12