"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх УИХ-ын гишүүдийн лобби бүлэг" байгууллаа

2016-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү  нэр бүхий гишүүдийн хамт Их хурал  дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Улсын Их Хурлын гишүүдийн лобби бүлэг"-ийг байгуулснаа мэдэгдлээ.  

Нийгэмд өнөөдөр тулгамдаад буй нэг чухал асуудал нь яах аргагүй гэр бүлийн хүчирхийллийн асуудал юм. 2010-2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авсан нь бүртгэгджээ. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил өдрөөс өдөрт тогтмол нэмэгдэж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Иймд энэ харилцаанд өөрчлөлт оруулах цаг үе ирсэн байна. 

Энэхүү бүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Н.Амарзаяа, М.Билэгт нар тус тус дэмжиж нэгдсэн байна. 
Лобби бүлэг байгуулагдсан тухай мэдээллийг  О.Баасанхүү гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод  албан ёсоор мэдэгдсэн гээд “Та бүхэн ч гэсэн надтай нэгдээрэй, хамтдаа тэмцэцгээе!” хэмээн уриалжээ.

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12